gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Мансууруулах бодис хэрэглэгчдийн 50 хувь нь 18-25 насны залуус байгаа нь нийгмийн том аюул"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-05-15
6
Twitter logo

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2025.05.14/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул занал, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг тогтоолын төсөлд тусгажээ.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгааг онцолсон. Тэрбээр, энэ бодисыг хэрэглэгчдийн 50 орчим хувь нь 18-25 насны залуус байгаа нь нийгэмд учирч байгаа том аюул гэдгийг тодотгоод, энэ төрлийн бодис, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд Улсын Их Хурал анхаарал хандуулан ажиллах учиртай гэлээ. 

Хар тамхины хэрэглээ өсөн нэмэгдэж буй нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний анхаарал татсан асуудал учир Засгийн газарт хугацаатай үүрэг чиглэл өгөх долоон заалт бүхий тогтоолын төслийг боловсруулсныг мөн дурдсан юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, хүн амын удмын сан, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй тул Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг шуурхай боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Байнгын хорооноос чиглэл болгов.

Шинэ төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт нэмэгдэж байгаа тул Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байлгавал зохих, Монгол Улсын олон улсын гэрээний жагсаалтад ороогүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтыг тогтмол шинэчлэн, бүртгүүлэх, хяналтад авах талаар тогтоолд тусгасан юм. 

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, түүнээс хамааралтай иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, тэдгээрийг эмчлэх болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээний  тогтолцоог бий болгох, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, учирч болох үр дагаврыг ойлгуулан таниулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга зүй, хөтөлбөрийг хүүхэд, залуучуудын насны онцлог, эцэг эхчүүдэд тохируулан боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэн хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан