УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2025.05.15/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүд сайд нараас сонирхсон асуултдаа хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Монгол Улсын хөгжлийн талаар ярьж байхад Ерөнхий сайд, Хотын дарга нар хаана байна аа. Сонсоод байхад бүгд л болж, бүтэж байгаа юм шиг ярих юм. Монгол Улсын төсөв маш их данхайсан, орон тоо ихэссэн. Гэтэл иргэдийн амьдрал улам доройтсон. 2024-2025 онд хэчнээн хүн ядуурлаас гарсан бэ. 2026 онд гэнэтхэн ядуурал таван хувиар багасах юм гэнэ ээ, үүнд итгэх хүн байгаа юм уу. Орон тооны цомхтголоо дэс дараатай хийсэн дээр байх аа. Энийгээ энэ жилээс эхлэх хэрэгтэй.
Залуучуудын хэдэн хувь нь улс орондоо үлдэх хүсэлтэй байна вэ. Өмнө нь 70 хувь нь гадаадад гарахыг хүсдэг гэсэн нэг судалгаа байсан. Энэ байдал сайжирсан уу? Монгол Улсад хариуцлага ярих хүн байхгүй болсон. Одоо хэдэн яам, хэдэн сайд нь цомхтгогдох юм, тэрийгээ нэг хэлчихмээр байна. Энэ 23 сайд ард түмэндээ хэрэгтэй сайн сайхан юу хийсэн юм бэ? Талбай дээр иргэд “Энэ Засгийн газрын хэдэн хүн л сайхан амьдарч байна” гэж хэлээд байна шүү дээ.
Шадар сайд Л.Гантөмөр, Хөгжлийн төлөвлөлтийг баян, ядуу улсууд бүгд л хийдэг. Бидний төлөвлөлт биелэх ёстой. Биелүүлэхийн тулд чамбай төлөвлөлт гаргаж, шахаж ажиллана. Бүх юм болж, бүтэж байгаа гэж хэн ч хэлээгүй. Хувийн хэвшлээ дэмжихийн тулд хүний нөөцийн орон зай бий болгож, төрийн албыг цомхон болгохоос өөр аргагүй. Тооцоо судалгаагаа одооноос яам, сайд, салбар болгон хийж байгаа. Энэ ажил ирэх онд идэвхтэй өрнөнө гэж харж байна. Засаг тойрсон хэдхэн хүн сайхан амьдарч байна гэдэг гүтгэлэг шүү.
Тэгвэл УИХ-ын гишүүдийг тойрсон хэдэн хүн, бизнестэй хэд нь л сайхан амьдарч байна гэж нэг хэсэг нь ярина. Ийм байдлаар ярьсаар ажил хөдөлмөр, бизнес эрхэлдэг хүмүүсээ сулруулж, муухай харагдуулдаг соёл бий боллоо. Баян байвал заваан, шуналтай гэж тал талаас нь мэрсээр байгаад төрд ч, хувийн хэвшилд ч ажиллах хүнгүй болох нь байна шүү, нөхөд өө.
Тиймээс ажил хийж байгаа хүмүүсээ хүндэлж, хайрладаг соёлын довтолгоо руу орох хэрэгтэй. Гайгүй аятайхан ажил хийж байгаагаа ад үздэг, дэвэргэдэг энэ бодлого гаднаас явуулж байна уу гэж харж байна. Бид ажил хийдэг хүнээ дэмждэг, хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт эдийн засгийг сонгосон улс орон гэдгээ тодотгож баймаар байна. Тийм сэтгэл зүрх энэ Засгийн газарт байна. Тиймээс хувийн ашиг хонжоо хайсан нэг ч сайд Энэ Засгийн газарт алга.