Нийтийн эрх ашгийн сангаас Цогц хөгжлийн үндэсний төв, МУИС-тай хамтран “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.05.21) зохион байгууллаа.
Иргэний нийгэм гэдэг нь иргэн бүрийн хувийн эрх чөлөө, ашиг сонирхлыг дээдэлсэн нээлттэй нийгмийн тогтолцоо юм.
Тус сангаас нийтийн эрх ашгийг тодорхойлох судалгааны хүрээнд 20 удаагийн экспертийн ганцаарчилсан ярилцлага хийсэн гэв. Судалгаанд 832 иргэд хамрагдсан бөгөөд нийтэд хамааралтай нийтлэг эрх ашгуудад үндэслэн 9 бүлэг 20 дэд үзүүлэлтийн хүрээнд тодорхойлжээ. Нэгдүгээрт "эрүүл мэнд, сайн сайхан байдал" 38 хувийг эзэлсэн байна.
"Иргэний нийгмийн хөгжлийн асуудал, аюулгүй байдлын оролцогч болох нь" панел хэлэлцүүлэгт, Монфемнет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал "Би энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд иргэний нийгмийн хөгжилд багагүй өөрчлөлт ажиглагдлаа. 1990 оноос хойш төрөөс хараат бус, иргэний нийгмийн байгууллагууд бий болсон.
Монфемнет нь эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн ашгийн бус байгууллага юм.
“Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Нэг байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бүх төрийн бус байгууллага ”мөнгө угаадаг” гэх ойлголт түгдэг.
Түүнчлэн иргэний нийгмийн байгууллага төрийн байгууллагын албан хаагчийн сонгууль болох бүрд даган солигддог байлаа.
Энэ хугацаанд ажиглагдсан зүйл нь бид аливаа зүйлийг бий болгохын төлөө явдаг байсан. Жил ирэх тутам иргэний нийгмийн байгууллагууд тодорхой асуудлаар дагнан мэргэшиж, чадавхжиж буй нь сайшаалтай” гэв.

МИДАС төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Энхжаргал "Бид ардчилсан тогтолцооны гол суурь болсон сонгуулийн үйл ажиллагааг шударга, нээлттэй явуулахад чиглэн ажилладаг. 2012 онд зөвхөн дотоодын байгууллагын ажиглагч сонгуулийг хянаж болно гэж хуульд заасан. Гэвч нэгдсэн дүгнэлтээ тайлагнаж, олон нийтэд танилцуулдаггүй байлаа.
Энэ үетэй харьцуулахад Сонгуулийн тухай хууль харьцангуй сайжирч, ажиглагчийн эрх үүрэг тодорхой болсон. Төрийн бус байгууллагын болон намын ажиглагч нар “тэгш эрхтэй” гэдгийг тусгасан.
Төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад төрийн нууц мэдээлэл гээд халгаахгүй тохиолдол бий. Гэсэн ч тэдний мэргэжлийн явцад гаргасан алдааг олж, зөвлөгөө өгдөг болсноор нээлттэй хамтран ажиллаж эхэлсэн. Тухайлбал, хууль өөрчлөх төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудаас санал авдаг болсон” хэмээв.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.32.8-д "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" гэж тусгагдсан. Үүнийг есөн сар эсэргүүцэн ажиллалаа.
Учир нь энэ боомт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр, Их говийн дархан цаазат газрын А бүсэд байрладаг. 1992, 1993 онд гурван ч удаа энэ боомтыг ашиглаж болохгүй, байгальд хөнөөлтэй, эдийн засгийн ач холбогдолгүй тул нээхгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл дахин хэлэлцэж байгааг эсэргүүцэж байна.
Иймд Нарансэвстэй боомтыг сэргээх, нээхийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хасахын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэв.
“Монгол Улсын аюулгүй байдлын сорилтууд, иргэний нийгмийн оролцоо” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өгөв.
“Цагдаагийн байгууллагаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын дэргэд Теле камерын хяналтын дэд төв байгуулсан. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.
Энэхүү төслийг цаашид хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсоноор иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломж сайжирна.
Иргэний нийгмийн байгууллагуудаас тодорхой чиглэлд бидэнтэй хамтран ажиллах санал цөөнгүй ирдэг. Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаар хандсан бүхэнд нээлттэй ч тухайн байгууллагын туршлага, тууштай байдлыг чухалчилдаг.
Иймд байгууллагын үйл ажиллагааны бодлого, чиглэл,санхүүгийн мэдээлэл нь ил тод байх хэрэгтэй. Тэгвээс итгэлцлийн хүрээнд хамтран ажиллах нөхцөл өргөжнө хэмээн итгэж байна” гэв.
Хэлэлцүүлгийн зохион байгуулагчаар Нийтийн эрх ашгийн сан, Цогц хөгжлийн үндэсний төв, МУИС хамтран оролцсон байна.