gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгсжээ

Э.Оргил
Нийгэм
2025-01-17
205
Twitter logo

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр таалал төгсжээ. 

П.Очирбат нь 1942 оны 01 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн. 1951-1960 онд Завхан аймгийн дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр тус тус суралцаж төгсжээ.

П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 03 дугаар сараас 1990 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албыг хашиж байлаа.

1990 оны 09 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны 02 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шинэ Үндсэн хуулийн дагуу явагдсан сонгуулиар дахин сонгогдож, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 08 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2005 оноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байв.

П.Очирбат нь сүүлийн жилүүдэд ШУТИС-д багш, судлаачаар ажиллаж “Уулын үйлдвэрлэлийн техник, технологийн үндэс”, “Нүүрсийг удаан хугацаагаар хадгалах, хаягдлыг багасгах арга зам” зэрэг мэргэжлийн болон “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг улс төр, нийгмийн судалгааны болон эрдэм шинжилгээний 20 гаруй томоохон ном, олон арван товхимол, нийтлэл бичиж, уншигч түмэндээ толилуулсан.

П.Очирбат нь техникийн шинжлэх ухааны доктор, профессор, экологийн аюулгүй байдлын олон улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн. Мөн ажил мэргэжил хийгээд эрдмийн ажлынхаа явцад Дэлхийн энхтайвны академийн Санкт- Петербургийн Уул уурхайн дээд сургуулийн хүндэт доктор зэрэг гадаад, дотоодын их, дээд сургуулиудын эрдмийн цолыг удаа дараа хүртжээ. Түүнчлэн Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одон, Зөвлөлтийн уурхайчны алдрын 1,2,3 дугаар зэргийн одон, Унгар улсын Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан юм.

1972 оноос Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайдаар ажилласан жилүүддээ Эрдэнэтийн зэс, молибдений орд газрыг эзэмших техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд гар бие оролцож, зохион байгуулахын зэрэгцээ 1974-1976 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн даргаар ажиллаж байжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан