Ираны гол боомтод болсон асар хүчтэй дэлбэрэлтийн улмаас дор хаяж 18 хүн амиа алдаж, 700 гаруй хүн бэртжээ.
Дэлбэрэлт бямба гаргийн өглөө тус улсын өмнөд хэсэгт орших Бандар Аббас хотын Шахид Ражэй боомтод болсон байна. Энэ нь Ираны хамгийн том арилжааны боомт юм.
Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын барилгуудын цонх, дээвэр, автомашинууд сүйдсэн бөгөөд оршин суугчид дэлбэрэлтийн нөлөөг 50 км-ын зайд хүртэл мэдэрсэн гэжээ.
"Дэлбэрэлтийн шалтгаан нь чингэлгүүд доторх химийн бодис байсан" гэж Ираны Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Гэхдээ Засгийн газраас химийн бодистой холбоотой байх магадлалтай ч тодорхой шалтгааныг тогтоогоогүй гэв.
Сүүлийн жилүүдэд Ираны эрчим хүч, үйлдвэрлэлийн дэд бүтцэд олон том осол гарсан бөгөөд ихэнхийг нь анхаарал болгоомжгүй байдлын улмаас гэж тайлбарлаж иржээ.
Мөн Ираны талаас зарим осолд олон жилийн дайсан болох Израилыг буруутгадаг. Израил сүүлийн жилүүдэд Ираны цөмийн байгууламжийг онилсон хэд хэдэн довтолгоог хийсэн.
Эх сурвалж: Reuters