Хүн бүхний сэтгэлийг догдлуулж, зүрх сэтгэлийг хөглөгч бол урлаг билээ. Харин өнөө цагт урлагийн бүтээлийг улам амилуулж, уран бүтээлчийн дотоод ертөнцийг үзэгчидтэй холбох хүчирхэг хэрэгсэл нь технологи болон хувирчээ. Бидний өдөр тутамдаа үзэж, сонсож, сэтгэл догдлон хүлээдэг тайз, дэлгэцийн бүтээлүүд, дуу хөгжим, уран тансаг дүрслэл, тайзны донжтой шийдлүүдийн ард өндөр нарийвчлалтай технологи, бүтээлч сэтгэлгээ, тасралтгүй шинэчлэл нуугдаж байдаг.
Харин энтертайнмент технологийн салбар болон урлагт хайртай залуусыг нэг дор нэгтгэж, технологийн шинэчлэл, дэвшил, ирээдүйн боломжуудыг судалж, хүрээллээ тэлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг Монголын энтертайнмент технологийн салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ болох “MET Expo” бий болгожээ.
Үнэ төлбөргүй бүртгүүлэх: https://cstu.io/bb17ce

Технологи болон энтертайнмент хослолын гайхамшгийг мэдрүүлэх “MET Expo” арга хэмжээ тавдугаар сарын 03, 04-ний өдрүүдэд M Bank Arena-д зохион байгуулагдах бөгөөд шинэ технологийн шийдлүүд, мэргэжлийн экспертүүдийн туршлага, салбарын хамтын ажиллагаа, карьерын шинэ боломжуудыг залууст нээлттэйгээр танилцуулах гэж байна. Контент бүтээгчид, стриймер, уран бүтээлчид, инженерүүд болон технологи, урлагт дуртай хүн бүрд арга хэмжээний үүд хаалга нээлттэй бөгөөд шинэ технологийн шийдлүүдийг өөрийн биеэр туршиж, экспертүүдийн туршлагаас суралцах боломжтой.

Урлагийн бүтээл хэрхэн технологийн шийдлээр амилж, хэрэглэгчидтэй хэрхэн холбогддог талаарх энтертайнмент технологийн нууцад нэвтэрч, технологийн мэдлэгээ нэг хувиар дээшлүүлэхийг хүсвэл тавдугаар сарын 03, 04-ний өдрүүдэд M bank arena-д уулзацгаая!