Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт монгол аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүй болсныг мэдээлэв. Уг асуудлаар Төрийн гурван өндөрлөг болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
Холбооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар "Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хорооллын тендерийг хоёр үе шаттайгаар зарласан ч монгол компаниуд оролцох боломжгүй болгосон байна. Тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон. Гэтэл төрийн гол үүрэг бол үндэсний аж ахуйн нэгжүүд, иргэдээ ажлын байр, орлогоор хангах явдал. Иймд бид төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна.
Гадаадын компани шалгараад ажил нь удааширсан ч алданги тооцохгүй гэсэн заалт оржээ
Тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа хэрэг. Харин хэсэгчлэн хувааж зарласан бол олон компани хамтран оролцох боломжтой байлаа. Нийслэлийн худалдан авах ажиллагааны байгууллага тендерийг ингэж бүхэлд нь зарласнаар монгол компаниудын санхүүгийн чадамж хүрэхгүй нөхцөл үүссэн. Тендерийн шаардлагадаа 2020, 2021, 2022 эсвэл 2023 оны аль нэг жилд 130 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ажилласан байх ёстой гэсэн байна. Гэтэл цар тахлын дараах эдийн засгийн хямралаас үүдэн энэ салбар хүнд нөхцөлд орсон. 2024 онд гэхэд 4000 гаруй компани хаалгаа барьсан гэсэн мэдээлэл бий.
Тендерт гадаадын компанийг оролцуулах боломжийг нээсэн бөгөөд урьдчилгаа төлбөр олгохоор тусгасан. Харин монгол компаниуд банкнаас 30 хувийн зээл авч байж оролцдог, урьдчилгаа төлбөр бараг олддоггүй. Мөн гадаадын компани шалгараад ажил нь удааширсан ч алданги тооцохгүй гэсэн заалт оржээ. Монголын 5000 орчим барилгын компани нийлээд ч энэ тендерт оролцох боломжгүй байдалд байна" гэлээ.