ОХУ-ын Кремлийн музейн Ерөнхий захирал Е.Ю.Гагаринатай "Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун уулзалт хийж хамтын ажиллагааны талаар ярилцаж, Москвагийн Кремлийн музейн шилдэг үзмэрүүдтэй (2025.04.23) танилцжээ.
Уулзалтаар "Чингис хаан" үндэсний музейгээс Москвагийн Кремлийн музейтэй хамтран хаадын бэлгэ сэлт, дипломат харилцааны түүхэнд холбогдох судалгаа хийхээр ярилцаж, талууд музейн шилдэг үзмэр бүхий каталог, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ солилцов.
Оросын Михайл Федерович хаанаас эхлэн Их Петр хаан хүртэл Оросын эзэн хаад Дорно дахинтай Монголын нутгаар дамжуулан харилцдаг байсан түүхэн хугацаанд Оросын талаас 44 удаа элч илгээж байсан тухай баримт бий. Монголын хаадаас мөн төдий олон тооны элч төлөөлөгчид илгээж холбоо харилцаа тогтоож байсан түүхтэй.
Москвагийн Кремлийн музей нь анх “Оружейная палата” нэртэйгээр 1804 онд Оросын Эзэн хаан Нэгдүгээр Александрын зарлигаар байгуулагдаж байсан дэлхийн эртний түүхтэй музейнүүдийн нэг юм. Музейн бүрэлдэхүүнд Оружейная палата, Алмазный сан хөмрөг, Успенскийн сүм, Архангельскийн сүм, Благовещенскийн сүм зэрэг нийт 10 гаруй музей харьяалагддаг. Тус музей нь дэлхийн хамгийн олон хүн үзэгчтэй музейд зүй ёсоор тооцогддог бөгөөд 2019 онд 3.2 сая хүн үзсэн байна.
Тус музей нь сан хөмрөгтөө түүх, соёл урлагийн 160 мянга гаруй үзмэр дурсгалтай, байнгын үзэсгэлэнд 9000 гаруй үзмэр дэлгэж тавьсны дотор дотор Оросын үе үеийн эзэн хаадын бэлэг сэлт, хувцас зүүсгэл, титэм, илд сэлэм, зэр зэвсэг, сүйх тэрэг, эмээл, морины тоног хэрэгсэл зэрэг эзэн хаадын эдэлж хэрэглэж байсан дурсгал хадгалагддагаараа онцлог аж.
Москвагийн Кремлийн музейн Ерөнхий захирал, урлаг судлалын ухааны доктор Елена Юрьевна Гагарина нь дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Алексеевич Гагарины том охин бөгөөд урлаг судлаач мэргэжилтэй тус музейн Ерөнхий захирлаар 2001 оноос хойш ажиллаж байна гэж Чингис хаан үндэсний музейгээс мэдээлэв.