УИХ-ын гишүүн Б.Түвшин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тэрээр төслөө 2025.01.02-нд p-parliament цахим хуудсанд байршуулжээ.
Үүний дараа Засгийн газраас Нийгмийн даатгалын болон Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүн Б.Түвшин өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр “Засгийн газраас өргөн барьсан төсөл миний боловсруулж буй төсөлтэй ижил агуулгатай байвал хуулийн төслүүдийн нэгтгэж болно. Бид төслийг боловсруулж дуусаагүй байна. Энэ сард багтаан УИХ-ын даргад өргөн барина” гэв.
Хэлэлцүүлэгт ирсэн иргэд эрүүл мэндийн даатгал эзэндээ хүрдэггүй, тэтгэвэрт гараад л ядуурал руу шилждэг, тэтгэврийн хэмжээ бага, тэтгэврийг өвлүүлнэ гэсэн нь тунхгийн шинжтэй хэмээн байр сууриа илэрхийлэв.
Хүн бүр хөгширдөг. Одоогийн, бүх ахмадад хуваарилдаг, эв санааны тогтолцоог цаашид ч үргэлжлүүлнэ.
Харин УИХ-ын гишүүн Б.Түвшин “Хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулахгүй. Хэнээс, ямар хэмжээгээр НДШ авч, тэрхүү орлогыг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэдэгт түлхүү анхаарч, энэ чиглэлийн судалгаа түлхүү хийж байна.
Төр, иргэн, ААН хамтарч Нийгмийн даатгалын санг бүрдүүлдэг. Эдгээр оролцогч тал бүрийн тэнцвэрийг хангах нь чухал. ААН буюу хувийн хэвшил дийлэнх зардлыг бүрдүүлж, ачааны ихэнхийг үүрч болохгүй. Бүгд ижил тэгш үүрэгтэй байх ёстой. Зарим хүн би насаараа НДШ төлсөн. Тэрхүү шимтгэлээ өөрөө л авна гэдэг. Энэ нь буруу юм.
Хүн бүр хөгширдөг. Одоогийн, бүх ахмадад хуваарилдаг, эв санааны тогтолцоог цаашид ч үргэлжлүүлнэ. 1990 онд нийгмийн шилжилт болоход НДС-д хуримтлал үүсээгүй байв. Иймд сангийн хөрөнгө дутдаг, улсын төсвөөс НДС-г мөнгөжүүлдэг. Энэ байдал ирэх арван жилд ч адилхан байна.
АЛИВАА ХУУЛЬ ХҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛАХ УЧИРГҮЙ
Одоо мөрдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлтийг 2023.07.07-нд баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажил олгогч түр хугацааны гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн хувь хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болсон.
Энэ хуулийн “Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн” гэсэн 19-р зүйлийн 19.1.2-т “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс;” хэмээн нэмсэн нь ажил олгогчдыг бухимдуулсан юм.
Хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар “Энэ нь хуульзүйн хувьд, эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн хувьд зөрчилтэй, холбогдох хууль, татварын хуультайгаа нийцээгүй гэдэг дүгнэлтүүд гаргасан.
УИХ-ын гишүүн Б.Түвшин аливаа хууль хүний эрх зүйн байдлыг дордуулах учиргүй тул 19.1.2 дахь заалтыг хасах санал гаргажээ. "19.1.2.энэ хуулийн 7.2.2, 7.2.3-т заасан албан журмаар даатгуулах хүнтэй байгуулсан гэрээгээр тохирсон цалин хөлс, олговор;”-т НДШ тооцох ёсгүй гэв. Ингэснээр байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулна.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОГЧИД ЯМАР САНАЛ ХЭЛЭВ?
НДЕГ-ын дарга Б.Батжаргал: Манай улс НҮБ-ын 152-р конвенцод нэгдэн орсон. Энэ дагуу төр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах үүрэгтэй. Улс орнууд гурван өөр нийгмийн даатгалын тогтолцоотой. Бид ЗХУ-ын тогтолцоог авсан. Тэд Германаас хуулбарласан.
Насжилт нэмэгдэж байгаа нь бидэнд хүндрэл үүсгэдэг. 1950-1970 оны хооронд буюу их төрөлтийн үед төрсөн хүмүүс одоо ахмадууд болсон. Тэр үед нэг айл хамгийн багадаа зургаан хүүхэдтэй байсан бол одоо дунджаар хоёр хүүхэдтэй байна. Тэтгэвэр авагчдын тоо ихээхэн өссөн бол 1990-2000 онд манай улсад төрөлт огцом буурсан. Энэ үед төрсөн хүүхдүүд одоо хөдөлмөрийн зах зээлд гарч, НДШ төлж байна. Тэтгэвэр хүн амын насны суваргатай шууд холбоотой.
Бид аливаад хардах сэтгэлээр ханддаг болжээ. Төр ААН-үүд татвараас зугтаана гэсэн хардлагаар хуулиа баталсан, байцаагчид мөн ийм хандлагаар ажилладаг.
Ийм асуудал ганц бидэнд ч тохиолдоогүй. Бусад улсад ч тохиолдсон. Нийгмийн даатгалын тухай хуульд нийт 37 удаа өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн төслийг баталбал 38 дахь нь болно. Ажил олгогчийн төлөх шимтгэлд тааз тогтоох нь зөв.
Монголын бизнесийн зөвлөл: Манай улсад ажилладаг, гадаад улсын иргэд НДШ заавал төлөх үүрэгтэй. Албан журмаар төлөх үүргийг сайн дураараа төлдөг болговол бид гаднын, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг эх орондоо ажиллуулна. Мөн ажил олгогч ажилтны НДШ-ийг дараа сард нь төлөх үүрэгтэй. Энэ хугацааг хойшлуулбал ажил олгогчдод дэмтэй.
Хууль санаачлагч Б.Түвшин “Нийгмийн даатгалын тухай хуулийн хамгийн чухал гурван заалтыг л өөрчилнө. Нийгмийн даатгал нийгмийн итгэлцэлтэй шууд холбоотой. Энэ хуулиар төр ахмадуудын нийгмийн хамгийн бага баталгааг хангадаг. Гэвч одоогийн хуулиар удаан явбал энэ санг бүрдүүлдэг нэг тал болох ажил олгогчоо татаж унагаах хэмжээнд хүрнэ.
Тэгвэл төрд илүү их ачаалал ирнэ. Ер нь бид аливаад хардах сэтгэлээр ханддаг болжээ. Төр ААН-үүд татвараас зугтаана гэсэн хардлагаар хуулиа баталсан, байцаагчид мөн ийм хандлагаар ажилладаг. Иймд энэ хуулийг хардах биш харилцан итгэх зарчмаар боловсруулсан.
Энэ хуулийн төсөлд НДШ-ийн хувь хэмжээг огт хөндөөгүй. Одоогийн хувь хэмжээ зөв гэж бодож байна. ” гэв.
Өмгөөлөгчид НДЕГ-ын байцаагчид хуулийг өөр өөрөөр тайлбарладаг тул Дээд шүүх энэ хуульд тайлбар хийх нь зөв. Цаашид иргэд нэг биш 2-3 ажил зэрэг хийх хүсэл сонирхолтой болсныг хуульд харгалзах санал гаргав.
Эдийн засагч Ц.Лут-Очир: Нийгмийн даатгалын сан ашигтай ажилладаг. Харин Сангийн яамнаас энэ сан алдагдалтай гэж худлаа мэдээлдэг. Мөн энэ сангийн дутсан санхүүжилтийг төрөөс татаас болгон өглөө гэдэг. Татаас биш юм. Хуулийн дагуу төр төлөх ёстой л төлбөр юм. Энэ мэтээр иргэдэд буруу мэдээлэл өгдөг. НДС-гийн хажууд Сангийн яам гэж хулгайч хажууд нь байнга явдаг, сангийн хөрөнгөөс авч үрдэг. Үүнийг болиулж, салгах хэрэгтэй. 400 мянган хүн НДШ төлөхгүй байгаад анхаараарай.
Хуулийн төслийг боловсруулахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн заалтуудтай уялдуулахад ихээхэн анхаарчээ.
Б.ТҮВШИН ГИШҮҮНИЙ БОЛОВСРУУЛЖ БУЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг:
“19.5.Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.”
2/24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь заалт:
“24.1.7.ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3-т заасныг зөрчсөн нь шүүх, хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх эрх бүхий этгээд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр тогтоогдсон бол.”
2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт:
"19.1.2.энэ хуулийн 7.2.2, 7.2.3-т заасан албан журмаар даатгуулах хүнтэй байгуулсан гэрээгээр тохирсон цалин хөлс, олговор;”
2/32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалт:
“32.2.1.энэ хуульд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан хүнийг ажиллуулсан, гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах;”
3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 дахь заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах”, “хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт,” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтын “гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд,” гэснийг, 7.3.4 дэх заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах” гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын “хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого,” гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.10 дахь заалт, 7.10 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.