gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ

Б.Азбаяр
Спорт
2024-05-10
124
Twitter logo

Үндэсний спортын арбитраас допингийн маргааны шийдвэрийг танилцуулж байна.

Допингийн зөрчлийн маргаан буюу Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага бөхийн салбар хороо,  Үндэсний баяр наадам зохион байгуулах хороод холбогдуулсан хэрэг хянан шийдвэрлэх  ажил дууссан хэмээн хурал даргалагч мэдээлэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Энэ сарын 9-ний өдөр буюу өчигдөр 17:30 цагийн үед шинэ нөхцөл байдал үүссэн. Тодруулбал шинээр гэрч гарч ирж, өргөдөл өгсөн. Одоо хуралдааны ажил нээлттэй явж байгаа учраас гэрчийн хүсэлтийн дагуу нэрийг нь нууцалж байна. Тиймээс нэрийг нь хэлэх боломжгүй.

Тухайн өргөдлийг танилцуулбал, "Миний би эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл өөрийн биеийн онцлогийг харгалзан үзэж, Турк улсаас биеийн эрч хүч сэргээх тестостероны тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд метанолин бодис уусан. Нийт 50 ширхэг шахмалыг өдрийн хоёроор дөрвөн таблет ууж хэрэглэсэн.

Үүнийг хэрэглэж байх хугацаандаа зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй гэж үзэж байна. Иймээс давж заалдах комисст хүсэлт гаргаж энэ эргэлзээтэй асуудлыг нэг тийш шийдүүлэхээр гэрчээр оролцох хүсэлтэй байна" гэх хүсэлтийг өөрийн биеэр авч ирсэн.

Өргөдлийн хамт тухайн гэрч гэх хүн өөрийн биеийн шинжилгээний дүгнэлт, нэгэн зүйлийн эмийн зураг болон иргэний үнэмлэхийг хавсаргаж ирүүлсэн. Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрмийн дагуу 17.13-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл шийдвэр гаргахаас өмнө хуралдааныг дахин үргэлжлүүлж болно гэсэн заалт бий.

Энэ заалтын дагуу гэрч өөрөө оролцох хүсэлт гаргасан учраас мөн шийдвэр эцэслэгдээгүй байгаа тул гэрчийг оролцуулан, нөхцөл байдлыг тодруулж, эцсийн шийдвэр гаргая гэж бүрэлдэхүүн үзсэн.

Гэрч хаалттай нөхцөлд мэдүүлэг өгье гэдэг хүсэлт гаргасан. Үүнийг талуудад танилцуулж, хүсэлтийг нь сонсож, хаалттай эсвэл нээлттэйгээр мэдүүлэг авах эсэх шийдвэр гаргана" гэв.

Хариуцагч тал нийтэд нээлттэйгээр мэдүүлэг авъя гэсэн бол нэхэмжлэгч тал хаалттай байхыг хүслээ. Энэ тохиолдолд гэрчээс өөрөөс нь асуух ёстой. Хэрэв нээлттэй байдлаар мэдүүлэг өгөх боломжгүй гэвэл бүрэлдэхүүн завсарлаад шийднэ гэлээ.

Тус хурлын үеэр гэрч хэлэхдээ "Энэ бодисын нэрийг одоо сайн санахгүй байна. Улс орон бүрд өөр өөр нэртэй байдаг. Тиймээс нэрийг нь сайн санахгүй байна. Би чамд энэ эмээс 10-аад ширхгийг өгсөн Бадарчаа чи санаж байна уу" хэмээн асууж тодотгож байлаа.

Үргэлжлүүлэн хурал даргалагч "Сүүлд ирсэн гэрчийн мэдүүлгийн дагуу энэ хурлын үеэр асуулт хариулт авсан. Асуулт, хариултын хүрээнд тухайн гэрч М.Бадарчид хориотой бодис хэрэглүүлсэн эсэхээ тогтоолгох зорилгоор холбогдох материалуудыг ирүүлсэн боловч, үүнийг бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тиймээс 2023 оны Үндэсний их баяр наадмын дараа 7 дугаар сарын 22-ны өдрийн авсан шинжилгээнээс A болон B сорьц илэрсэн. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1.4-т зааснаар тамирчны B сорьц шинжлэгдэж, A сорьцод хориглосон бодис түүний маркер метаболит илэрсэн гэдгийг дахин баталсан. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариу хүчин төгөлдөр байгаа учраас өргөдөл гаргагчид дурдаж буй олон улсын стандартууд шинжилгээний үр дүнд нөлөөлөхүйц биш гэж үзсэн.

Тиймээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчид барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Мөн дээр дурдсан зөрчлүүдтэй холбоотой дүрмийн зөрчлийг мэдээллийг Дэлхийн допингийн эсрэг байгууллагад комисс өөрөө хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Үндэсний бөхийн салбар хорооноос эрхийг эдлүүлээгүй дээр допингийн эсрэг дүрмийн зөрчил гэж үзсэн. Энэ эрхийг эдлүүлэхээр М.Бадарчид долоо хоногийн хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн боловч бадарч энэ эрхийг эдэлье гэсэн хүсэлтээ ирүүлээгүй. Ирүүлээгүй учраас допингийн эсрэг дүрмийн зөрчлийн хасах шийтгэлд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломж байхгүй болсон гэсэн үг. Тиймээс бадарчийг дээрх бодисыг хэрэглэсний дагуу дөрвөн жилийн хугацаатайгаар эрх хасах шийдвэр үндэслэл бүхий үнэн шударга байна гэж үзэж байгаа" хэмээн хурлын шийдвэрийг танилцууллаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан