Хүн төрөлхтний сайн сайхны төлөө хийж бүтээсэн зүйлийг нь үнэлж, олгодог Нобелийн шагналын энэ оны эзэд хэдийнэ тодорсон. Энэ жил утга зохиолын шагналыг анх удаа ази эмэгтэй хүртэх болсон нь онцлох үйл явдлуудын нэг байв.
2024 Нобелийн шагналын зургаан төрөлд шагнал хүртэх эрхмүүд:

Тэгвэл эдгээр хүмүүсийн бүтээл юугаараа онцлог, шинэлэг байж, энэ нэр хүндтэй шагналыг хүртэх болов?
КОМПЬЮТЕР ӨӨРӨӨ СУРАХ БОЛОМЖИЙГ НЭЭВ
АНУ-ын Жон Хопфилд, Их Британийн Жоффри Хинтон хэмээх хоёр эрхэм нь хиймэл мэдрэлийн сүлжээгээр дамжуулан компьютер өөрөө сурах боломжийг нээсэн. Өөрөөр хэлбэл физикийн үндсэн ойлголт, аргуудын тусламжтай сүлжээн дэх бүтцийг ашиглан мэдээлэл боловсруулах технологийг бүтээжээ.
“Machine learning” гэх энэ судалгааны чиглэл нь уламжлалт программ хангамжаас өөр буюу өгөгдөл ашиглан түүнийг боловсруулахаас илүү жишээн дээр суралцах замаар тодорхойгүй, төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх боломж олгоно. Үүний нэг жишээ нь бэлэн зураг оруулахад түүн доторх мэдээллийг тайлбарлах юм.
Товчхондоо өгөгдөл байхгүй байсан ч хиймэл оюун ухаан шинэ зүйлийг сэтгэх, нарийн төвөгтэй асуудлыг шийдэх боломжтой болно.
ШИНЭ ТӨРЛИЙН УУРАГ ҮҮСГЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ
Нобелийн химийн шагналд хүн төрөлхтний чухал зүйлийн нэг болох уургийн тухай бүтээл тодорсон. Дэвид Бейкерын хувьд бараг боломжгүй гэгдэж байсан шинэ төрлийн уургийг бүтээсэн. Харин Демис Хассабис, Жон Жампер нар 50 гаруй жилийн турш таамаглаж чадаагүй уургийн нарийн төвөгтэй бүтцийг таамаглах боломжтой хиймэл оюуны загварыг бүтээжээ.
Уураг нь дэлхий дээрх амьдралын үндэс суурийг бүрдүүлдэг бүхий л химийн урвал явагдахад гол үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн даавар, дохио дамжуулах бодис, эсрэг биет, янз бүрийн эд эсийг бүрдүүлэгч материалуудын үүргийг гүйцэтгэдэг юм.
Уураггүйгээр амьдрал байх боломжгүй. Гэхдээ дээрх эрхмүүдийн бүтээлийн тусламжтай бид уургийн бүтцийг урьдчилан таамаглаж, амьдралын үйл явц хэрхэн өрнөдөг талаарх илүү ойлголттой болж байна. Тухайлбал зарим өвчин яагаад үүсдэг, антибиотикт тэсвэртэй байдал хэрхэн бий болдог гэх мэт. Мөн шинэ төрлийн уураг үүсгэснээр эм бэлдмэл, вакциныг илүү хурдацтай хөгжүүлэх давуу талтай болов.
ХҮНИЙ ЭСҮҮД ЯАГААД ӨӨР БАЙДГИЙГ НЭЭВ
Гений үйл ажиллагаа хэрхэн зохицуулагддаг талаарх суурь үндэслэлийг нээн илрүүлсэн хоёр эрдэмтэнд физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг хүртээсэн.
Бидний хромосомд хадгалагдсан мэдээллийг бидний биеийн бүх эсэд зориулсан зааварчилгаа бүхий гарын авлагатай зүйрлэж болно. Эс бүр ижил хромосом агуулдаг учир эс бүр яг ижил ген, яг ижил зааврыг агуулна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч булчин, мэдрэлийн эс гэх мэт өөр өөр төрлийн эсүүд нь ялгаатай шинж чанарыг агуулдаг. Эдгээр ялгаа хэрхэн үүсдэг вэ гэдэг хариулт нь гений зохицуулалтад оршдог аж.
Иймд Виктор Амброс болон Гари Рувкун хэмээх хоёр эрхэм гений зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг РНХ молекулын шинэ төрөл болох микроРНХ-г илрүүлжээ. Энэхүү нээлт нь олон эст организм, тэр дундаа хүн төрөлхтөнд зайлшгүй шаардлагатай нээлт болсон юм. Хүний ген нь мянга гаруй микроРНХ-г агуулдаг гэдгийг мэджээ.
ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЭМЗЭГ БАЙДЛЫГ ДҮРСЭЛЖ, СЭТГЭЛИЙН ЭМГЭГ ШАРХТАЙГАА
НҮҮР ТУЛСАН ТУХАЙ БҮТЭЭЛ
Энэ жил утга зохиолын нобелийн шагналын төрөлд ази тэр дундаа Өмнөд Солонгосын улсын эмэгтэй зохиолч шалгарсан нь онцлох үйл явдал болсон юм. Түүнийг “хүний амьдралын эмзэг байдлыг дүрсэлж, өнгөрсөн амьдралын сэтгэлийн эмгэгтэйгээ нүүр тулсан тухай яруу найраг” бүтээсэн хэмээн шагналыг хүртээхээр болсон.
Тэрбээр уран бүтээлээ туурвихдаа бие бас сүнс, амьд ба үхэгсдийн хоорондын хэлхээ холбоог мэдэрч, өвөрмөц бичлэгийн хэв маягийг шингээдэг нь энэ шагналыг хүртэх болсон нэг шалтгаан аж.
1901 оноос эхлэн Нобелийн шагналыг гардуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тус шагналыг хүртэж буй 18 дахь эмэгтэй Хан Кан зохиолч болсон юм.
ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ, АМАР АМГАЛАН ДЭЛХИЙГ БҮТЭЭХЭД ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ҮНЭЛЭВ
Нихон Хиданкиогийн атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдэгсдийг дэмжих "Hibakusha" байгууллага нь "цөмийн зэвсгийг дахин хэзээ ч ашиглах ёсгүй гэдгийг гэрчийн мэдүүлгээр харуулсан" гэж үзжээ. 1945 онд Нагасаки болон Хирошима хотод болсон атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдэгсэд тус байгууллагыг үүсгэн байгуулсан.
Хүн төрөлхтний түүхэнд арилшгүй толбо үлдээсэн цөмийн зэвсгийг хориглох, дахин ашиглаж болохгүй гэдгийг улс оронд уриалахад "Hibakusha" байгууллагын хамт олон болон Нихон Хиданкио чухал хувь нэмэр оруулсан тул уг шагналыг хүртээхээр болжээ.
Энэ байгууллагын хамт олон нь тухайн үеийн атомын бөмбөгдөлтийг болон түүний дараах нөхцөл байдлыг биечлэн мэдэрсэн хүмүүс байдаг нь энэ шагналыг хүртээхэд чухал ач холбогдолтой үзүүлсэн байна.
УЛС ОРНУУДЫН ХУВЬД ЯАГААД БАЯН, ЯДУУГИЙН ЯЛГАА ГАРДАГ ЮМ БОЛ?
Анх Нобелийн шагнал гаруулж байх үед энэ төрөл байдаггүй байсан бөгөөд залуу шинжлэх ухаан гэдэг утгаар 1968 оноос эхлэн Нобелийн шагналын зургаа дахь төрөл болон нэмэгдсэн.
Энэ төрөлд АНУ-ын гурван эрхэм нь “институциуд хэрхэн бүрэлдэж, хөгжил цэцэглэлтэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан” хэмээн шагнал хүртэж буй. Энгийнээр тайлбарлавал тэд яагаад зарим улс баян, зарим нь ядуу буурай байдгийг судалсан юм.
Өдгөө дэлхийн хамгийн баян чинээлэг улс орны ердөө 20 хувь нь хамгийн буурай улсуудын 20 хувиас 30 дахин баян байна. Хэдийгээр цаг хугацааны эрхээр буурай орнууд баяжиж байгаа ч хөгжил цэцэглэлтийн хувьд дээгүүр жагсдаг орнуудыг гүйцэж чадахгүй байгаа юм.
Яагаад гэдэг шалтгааныг дээрх гурван эрхэм судалсан гэсэн үг юм. Тэд үүнийг судлахын тулд шинэлэг эмпирик /тодорхой, баталгаажсан нотолгоонд тулгуурласан/ судалгааны аргыг ашигласан байна.