ЗАСГИЙН ГАЗАР ДЭ НЭЙЧЕ КОНСЕРВАНСИ (TNC) БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ “ӨНӨ МӨНХИЙН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь дэлхийн хамгийн эмзэг экосистемийн нэг болох эрс тэс уур амьсгалтай өргөн уудам хээр талыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах анхны санаачилгын хувьд хүн төрөлхтний өмнө зөв үлгэрлэл үзүүлж байна.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, Дэ Нэйче Консерванси байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо албан ёсоор зарлалаа. Уг хөтөлбөр нь дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжнээ орших Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалахад чиглэгдэнэ.
Сүүлийн 80 жилд Монгол орны жилийн дундаж температур 2.25 хэмээр нэмэгдэж, энэ жил иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлсөн, сая сая мал хорогдсон зудтай жил боллоо.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэн тэлж, түүнийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгох хэлэлцээрийн түншлэл юм.
Одоогоор 71 сая ам.долларыг нь олон улсын хандивлагчдаас бүрдүүлж, “Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн санд төвлөрүүлээд байна. Энэхүү санхүүжилт нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг урт хугацаанд тогтвортой менежментээр хангаж, Монголын ард түмэнд өнөө болон ирээдүйд байгалиа хамгаалах тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоход зохих дэмжлэг, боломжийг бүрдүүлэх юм.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц болон менежментийн тогтолцооны үр нөлөөг эрс сайжруулан бэхжүүлж, уламжлалт мал аж ахуйн зохистой хэлбэр, тогтвортой аялал жуулчлалын замаар байгаль, цэнгэг усны нөөцийг хамгаалж, үнэ цэнийг нь батлан нотолж, бусад улс оронд манлайлал үзүүлэх шинэ жишгийг тогтоох юм.
Мөн уг хөтөлбөрийн хүрээнд Монгол орны тал хээр, ой, цөл, хүлэрт намагт газар, гол мөрөн зэрэг 14.4 сая.га газар нутаг, усыг хамгаалж, тусгай хамгаалалтад буй 47 сая.га газар нутгийн менежментийн үр нөлөөг бэхжүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн гаднах 34 сая.га талбайд тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ийн 28 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэ Нэйче Консерванси байгууллагын гүйцэтгэх захирал хадагтай Женнифер Моррисыг хүлээн авч уулзсан юм. Тус уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж, манлайлж ажиллахаа илэрхийлж байсан юм.
"Монголчууд эрт дээр цагаас байгалиа хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Бид Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ ногоон хөгжил, байгаль хамгаалах, тогтвортой хөгжлийн томоохон, шинэлэг зорилтуудаа тодорхойлсон. Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь байгаль хамгааллын эдгээр зорилтыг биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Манай улс оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ажиглагдах болсон. Монголчууд бид хатуу ширүүн өвөл, ган гачиг, шороон шуурга зэрэг байгаль цаг уурын гамшигт үзэгдлүүдтэй тогтмол нүүр тулж байна. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж температур 2.25 хэмээр нэмэгдэж, улмаар энэ жил бид ард иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлсөн, сая сая мал хорогдсон зудтай жилийг даван туулж байна” хэмээв. Тэрээр “Тиймээс Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийг бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэрэгслийн нэг гэсэн хүлээлттэйгээр хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөр нь ард иргэдийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжих чиглэлээр бодит хувь нэмэр оруулна” хэмээн онцлов.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэ Нэйче Консерванси байгууллагатай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийг урт хугацаанд хамгаалах менежмент, нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллыг хөгжүүлэхэд шаардлагатай байнгын санхүүжилтийг бүрдүүлэх, тогтвортой санхүүгийн механизмыг зөв зохистой болгоход анхаарч ажиллана.
Хандивлагчдын санхүүжилтийг “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг шийдэхээр тусгайлан байгуулсан “Монголын байгалийн өв” бие даасан, хараат бус итгэлцлийн сан хариуцах юм.
Нийт газар нутгийнхаа 30%-ийг тусгай хамгаалалтад авах том зорилго дэвшүүлэв.
“Монголын байгалийн өв” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо “Манай улсын байгаль хамгааллын салбар нь ямагт хөрөнгө санхүүжилтийн дутагдалтай өнөөг хүрсэн. Тиймээс “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь энэхүү санхүүгийн асуудлыг шийдвэрлэх цогц шийдэл бүхий цагаа олсон санаачилга юм” хэмээн онцлон өгүүлэв. Тэрээр “Ил тод, холимог санхүүжилтийн загварт суурилсан Монголын байгалийн өв сангаар дамжуулан “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн байгаль хамгааллын тэргүүлэх зорилтуудад бид үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх болно” гэв.
Монгол Улс одоогоос 32 жилийн тэртээ нийт газар нутгийнхаа 30%-ийг тусгай хамгаалалтад авах том зорилго дэвшүүлж, түүнийгээ дэлхий дахинд зарласнаар дэлхийн байгаль хамгаалах салбарт манлайлагч болсон билээ. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь 2030 он гэхэд тэрхүү зорилгоо биелүүлэхэд Монгол Улсад шаардлагатай байнгын санхүүжилтийг бүрдүүлэх, бодлого эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлнэ.
Ингэснээр өнөө болон ирээдүй үеийн тусын тулд Монгол орны үзэсгэлэнт байгалийг хамгаалах, зохистой ашиглах боломж бүрдэх юм. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр зохистой зөв хэрэгжсэнээр манай дэлхийн хамгийн эмзэг экосистем хэдий ч өдгөө хүртэл онгон дагшнаараа хадгалагдан үлдэж чадсан сэрүүн бүсийн хээр тал, хээ хуар хэт бэдэртэх элсэн манхан, сүрлэг догшин уул нурууд, төв хийгээд хойд Азийн олон төрлийн ховор ан амьтдыг ундаалдаг цэнгэг ус, гол мөрний хамгаалалтыг бэхжүүлэх юм.
Нүүрстөрөгчийг шингээх чадвараараа дэлхийд алдартай ширэнгэн ойтой нэгэн адил тал хээр нутаг нь агаар мандлаас нүүрстөрөгчийг шингээн авах асар их "далд" ашиг тустай байдаг байна. Монголын хээр тал нь 14-15 сая тонн нүүрстөрөгч агуулдаг ч манай гаригийн хамгийн эмзэг, уур амьсгалын өөрчлөлтөд хэт өртөмтгий экосистемийн нэг байсаар иржээ. Тал хээрийн бэлчээр нь Ази тив дэх цагаан зээр, хулан, бөхөн зэрэг зэрлэг ан амьтдын сүүлчийн, хамгийн том амьдрах орчин болж үлдсэн билээ.
Монголын тал нутгийн бэлчээрт нэн ховор, ховордсон зэрлэг ан амьтдаас гадна нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг 200,000 гаруй малчин өрх аж төрдөг бөгөөд энэ нь Төв Азийн хамгийн сүүлчийн нүүдлийн соёл иргэншил билээ.
Нүүрстөрөгчийг шингээх чадвараараа дэлхийд алдартай ширэнгэн ойтой нэгэн адил тал хээр нутаг нь агаар мандлаас нүүрстөрөгчийг шингээн авах асар их "далд" ашиг тустай.
“Хомын талын тахь” Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Монгол орны газар нутгийг хамгаалаад зогсохгүй ард иргэдийн тогтвортой амьжиргааг бий болгохын сацуу уламжлалт өв соёл, мэдлэгийн үнэ цэнийг эрхэмлэн ирээдүй хойч үедээ өвлүүлэхэд туслах юм” хэмээн өгүүлсэн аж. Мөн тэрээр “Монголын нүүдэлчин малчин ард түмэн “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг бөгөөд тэдний манлайлал нь өнөөгийн тусгай хамгаалалттай газруудыг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх юм” гэж онцлов.
Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгааллын нөхөрлөлөөр дамжуулан ямар үр дүнд хүрэх боломжтойг “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд харуулах боломж бүрдэж буй юм. Нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгүүд нь байгаль хамгааллын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
“Нийгмийн судлаач, байгаль хамгааллын мэргэжилтний хувьд “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрөөс нутгийн иргэдийн нөхөрлөлийг түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн стратегийг хэрэгжүүлэхийг эрхэмлэж буйг дэмжиж байна. Энэхүү арга барил нь нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэж, тэдний байгалийн баялагтай холбоотой эрхийг нь баталгаажуулах замаар хүний эрхэд суурилсан хандлагыг чухалчлан үздэг юм” хэмээн “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн түнш, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, доктор У.Тунгалаг хэллээ.
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Дэ Нэйче Консерванси, Pew Charitable Trusts, Zoma Lab, Даян Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтын ажиллагаа болох Enduring Earth түншлэлийн санаачилгаар хэрэгжих ба энэхүү хамтын ажиллагаа нь нийт хүн төрөлхтний тогтвортой ирээдүйн төлөө байгаль хамгаалах ажлыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой билээ.
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр нь дэлхий даяар 100 сая гаруй га газар нутаг, далай, цэнгэг усыг хамгаалж чадсан шалгарсан арга юм. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Дэ Нэйче Консерванси байгууллагын дэлхий дахинаа хэрэгжүүлж буй 3 дахь “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр” бөгөөд Enduring Earth санаачилгаар хэрэгжиж буй анхны хөтөлбөр юм.
Дэ Нэйче Консерванси байгууллагын гүйцэтгэх захирал, "Enduring Earth" хөтөлбөрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн Женнифер Моррис "Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн доройтлыг хамтад нь шийдвэрлэхийн тулд бид маш өргөн цар хүрээтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж, мөн ард иргэд болон тэдний амьжиргааг чухалчлан авч үзэх хэрэгтэй" гэж онцлон тэмдэглэв.
Тэрээр “Байгаль хамгаалах салбарт дэлхийн манлайлагч орон болох Монгол улс нь байгаль орчинд томоохон хөрөнгө оруулалт хийхээ дахин батлан харуулж байна. Бид байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн механизмаар дамжуулан дэлхийн хамгийн том уугуул хэлбэрээрээ оршиж байгаа экосистемийн нэг болох тал хээр нутгийн бэлчээрийг хамгаалах ажилд мөр зэрэгцэн хүчин чармайлт гаргаж байгаадаа маш их урам зориг авч байна. Энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм" хэмээжээ.
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь “Legacy Landscapes Fund” сан, Женнифер Спирс, Памела Таннер Болл, Жереми, Ханнелоре Грантхэм Байгаль орчны итгэмжлэл, Жоанна & Стюарт Браун, Лоринет сан, Хятадын дэлхийн байгаль хамгаалах сан, Сабра Тернбулл, Клиффорд Бернштейн, Маргарета, Каргилл Филантроп, Аркадиа, Роберт В, Вилсон Чаритабль Итгэмжлэл зэрэг хувь хүн, байгууллагуудын сайн санааны дэмжлэггүйгээр хэрэгжих боломжгүй юм.