ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон тус байгууллагын удирдлагууд иргэний нисэхийн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрээр тус байгууллагыг удирдаж буй анхны эмэгтэй.
Өнөөдрийн байдлаар манай улсад 12 компани агаарын тээврийн үйлчилгээг 60 онгоцтой үзүүлж байна.
“АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРҮҮД БАЙГУУЛЛАА
Монгол Улс нь Катар, Грек, Лаос, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Унгар, АНУ-тай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр, Сингапуртай агаарын харилцааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Эдгээрийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж, манай иргэд, бизнес аялагчид, жуулчид хямд зардлаар, богино хугацаанд нисэх боломж бүрджээ. Олон улсын зорчигчийн тоо нэмэгдэн, агаарын тээврийн салбарын үзүүлэлт нэмэгдэх өндөр ач холбогдолтой юм. Манай улс дэлхийн 46 улсын 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.
ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛ, ДАВТАМЖ НЭМЭГДЛЭЭ
- Монгол Солонгосын хооронд долоо хоногт нийт 75 нислэг буюу өдөрт дунджаар 12 нислэг,
- Монгол Японы хооронд долоо хоногт 20,
- Монгол Туркийн хооронд 7 хоногт 8 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлжээ.
Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчилсэн нь зорчигч урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд бодит үр дүнгээ өгч байна. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн Боинг 787-9 агаарын хөлөг хүлээн авч, ашиглаж эхэлснээр Монголоос дэлхийн аль ч цэг рүү шууд нисэх боломж бүрдлээ.
ОРОН НУТГИЙН ХУВААРЬТ НИСЛЭГИЙГ СЭРГЭЭЖ, ТИЙЗНИЙ ҮНИЙГ ХЯМДРУУЛЛАА
Орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах зорилгоор “МИАТ” ТӨХК-ийг орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлжээ.
Өлгий, Ховд, Улиастай, Улаангом, Алтай, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад гэсэн найман чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээн, онгоцны тийзийг 2-2.5 дахин хямдрууллаа.
“МИАТ” ТӨХК нь орон нутгийн нислэгтээ зориулан ӨАБНУ-ын “CEM AIR” компаниас CRJ-200 маягийн агаарын хөлгийг нойтон түрээсээр авч ашиглаж байна. Мөн JU-1700 бүртгэлийн дугаартай "Мазаалай" хэмээх 70 хүний суудалтай CRJ-700 онгоцыг орон нутгийн чиглэлд өөрийн нисгэгчтэй нислэг үйлдэж байна.
ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЖ, АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛНА
Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, ашиглалтыг сайжруулах төслийн хүрээнд “Ховд”, “Гурван сайхан” “Чойбалсан”, “Мөрөн” олон улсын нисэх буудлуудын хүчин чадлыг нэмнэ.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагыг хангасан 4С, 4D хяналтын кодтой аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий олон улсын нисэх буудал болгох төслийн үйл ажиллагаа, менежментийг төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр хэрэгжүүлэх юм байна.
Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмснээр дотоодын агаарын тээвэрлэгчид Boeing 737-800, Airbus 319, Embraer 190 зэрэг том оврын агаарын хөлгүүдээр тогтмол нислэг гүйцэтгэх боломжтой. Орон нутгийн нислэгийн тоо, багтаамж, зорчигч урсгал нэмэгдэнэ.
Мөн “Баянхонгор” нисэх буудал руу тогтмол нислэг эхлэх гэж байгаа тул нисэх буудлын бэлэн байдлыг ханган, 3С хяналтын кодтой аэродромын хөөрч буух хучилттай зурвасын шинэчилж, тогтмол нислэг үйлдэх боломжтой болж, цаашлаад нислэгийн давтамж нэмэгдэн, тасалбарын үнэ буурах боломж бүрдэнэ.
МОНГОЛООС АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА
Монголоос АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сард Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “OPEN SKY” буюу “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталсан. Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болсноор:
- Нислэгийн тийз хоёр дахин хямдарна;
- АНУ руу ирж очих нислэгт зарцуулж буй хугацаа 2-оос 3 дахин багасна;
- Монголын агаарын тээвэрлэгчид АНУ-ын дурын хот руугаа шууд нислэг үйлдэнэ;
- Жилд дунджаар 45 сая ам долларын урсгал Монголдоо үлдэнэ;
- АНУ-д сурч, ажиллаж, амьдардаг 50 мянга орчим монгол иргэний эрх ашиг хангагдана;
- Монголын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ;
- Монгол Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжнө;
- Гуравдагч хөршийн бодлого улам батажна зэрэг олон талын өндөр ач холбогдолтой.
АНУ, Монгол Улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагууд хооронд 2011 онд байгуулсан Санамж бичгийн 1 дүгээр хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар цаашдын хамтын ажиллагааны талаар тусгасан Харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурж, баталгаажуулсан.
Алсын зайд буюу АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр ширхэг Боинг-787-9 Dreamliner агаарын хөлгийг МИАТ ТӨХК оруулж ирэв. Эдгээр хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй аж.
Монголоос АНУ руу үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар 2024.04.26-ны өдөр байгуулжээ.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компаниас есөн хүний бүрэлдэхүүнтэй баг зургаадугаар сард Монголд ирж, 14 хоногийн хугацаанд ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилца, IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.
Одоогоор шууд нислэг үйлдэж эхлэх хугацааг товлох, тодорхой хэлэх боломжгүй байна гэв.
НИСЭХИЙН ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ ЭХ ОРОНДОО АВЧ ЭХЭЛЛЭЭ
Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг манай улс дотооддоо авч эхэллээ. Энэхүү шалгалт нь харьцангуй бага зардлаар, богино хугацаанд, чанарын өндөр түвшинд боловсруулагдаж, бие даасан, тогтвортой, чанартай хэлний шалгалтын үйлчилгээг хямд өртгөөр өгөх боломжийг нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч нарт олгох чухал ач холбогдолтой юм.
ИНЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ICAO-ийн хэлний ур чадварын шалгалт боловсруулах ажлын хэсэг ICAO-ийн хэлний ур чадварын шалгалтын гарын авлагын дагуу шалгалтын үзүүлэлт, агуулга, материал, үйл ажиллагааны заавар зэргийг өөрийн улс үндэсний стандарт, үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн боловсруулж, ИНЕГ-аас албан ёсны зөвшөөрөл авснаар хэлний шалгалт авах үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ.
ДРОНООР ЦУС ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ КОМПАНИД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
"Монголиан смарт дрон деливери" ХХК-д улсын хэмжээнд анхны болох хүнгүй агаарын хөлөг гэрчилгээжүүлэлтийн 01 дугаартай Зөвшөөрлийн гэрчилгээ олголоо.
"Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт" иргэний нисэхийн дүрэм нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 сарын 12-ны 187 тоот тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагджээ. Хүнгүй агаарын хөлгийн гэрчилгээжүүлэлтийн болон ИНД-101 "Хүнгүй агаарын хөлөг, пуужин, жиро-глайдер болон парасэйлийн үйл ажиллагааны дүрэм"-д хамаарахгүй үйл ажиллагааны зохицуулалтын шаардлагыг тогтоосон байна.
Бизнес инновац хөгжлийн газар, JICA, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг болон “Ньюком” групп хамтран иргэдийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах, шуурхай байдлыг нэмэх зорилгоор хүнгүй агаарын хөлгөөр (дрон/нисгэгчгүй нисэх хэрэгслээр) холбогдох эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүн хүргэнэ.
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ” ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан.
“Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бүрдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж, шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах”-аар тусгасны дагуу ийнхүү шинэчлэн боловсруулж, батлуулсан юм.
Иргэний нисэхийн тухай хууль 1999 онд батлагдаж, түүнээс хойш 2001, 2003, 2008, 2011, 2015, 2017 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн, агаарын тээврийн цар хүрээ улам бүр өргөжихийн хэрээр тус хуулийг шинэчилж, салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүсээд байсан юм.
Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар:
- Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж, салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэн, нисэхийн аюулгүй байдал сайжрах
- Шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдсанаар нислэгийн осол, зөрчил гарах нөхцөлийг бууруулах;
- Нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигац, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай өргөжин хөгжих, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэх;
- Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох, агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах, нийтэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх;
- Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын эрх зүйн орчныг сайжруулж, иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох;
- Ерөнхий зориулалтын, арилжааны болон арилжааны бус нислэгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулснаар агаарын тээврийн тэгш оролцоог хангах, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх;
- Засгийн газрын агентлагийн үзүүлж байгаа агаарын навигацын болон нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх төрийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор орон нутгийн өмчийн болон хувийн өмчийн нисэх буудал, аэродром байгуулах, орон нутгийн агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн гарах боломж бүрдэж байна. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН USAP-CMA АУДИТ ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ICAO-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийсэн аудит шалгалтад амжилттай хамрагдлаа.
Энэхүү аудит шалгалт нь манай улсын иргэний нисэхийн салбар өнөөдрийн хүрсэн түвшнээ үнэлүүлж, цаашид анхаарах асуудлуудаа тогтоож, цаашид илүү аюулгүй болгох зорилтуудаа төлөвлөж, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн дараагийн аудит шалгалтад амжилттай хамрагдах үндэс болно.
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГАД ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД НЭВТРҮҮЛЛЭЭ
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын технологийг бүрэн шинэчилж, дуун холбооны зангилаа төхөөрөмжийг нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглаж эхэллээ.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээ зохицуулах үйлчилгээ (ATSMHS)-г нэвтрүүлснээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, шаардлагуудад нийцсэн, орчин үеийн IP технологид тулгуурласан тоног төхөөрөмжөөр нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээлэл солилцох, AFTN системээс илүү их багтаамжтай мэдээллийг дамжуулах бололцоог бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд олгож байгаа юм.
Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газар болон БНХАУ-ын Иргэний Нисэхийн Байгууллагын хооронд нислэгийн тоон өгөгдөл солилцох интерфейс (ATS Interfacility Data Communication)-ийг ашиглах талаар анх 2014 онд Улаанбаатар хотноо уулзалт хийжээ.
Хоёр тал харилцан зөвшилцөлд хүрсэн байна. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд хооронд тоон өгөгдөл солилцох интерфейс нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн автоматжуулалтын системүүд хооронд нислэгийн мэдээ, нислэгийн зөвшилцөл, удирдлага шилжүүлэх болон радио холбоог шилжүүлэх үйл ажиллагааг автоматаар солилцох интерфейс юм.