Далайн гүн харанхуйд амьдардаг ховор төрлийн ангалер загасыг судлаачид Тенерифе арлын эргийн дагуу олж харан бичлэг хийжээ. Тодруулбал энэ төрлийн загас дээш хөвөөнд гарч ирснийг анх удаа дуранд буулгасан гэж үзэх боломжтой гэнэ.
Махчин загасны судалгааны баг өнгөрсөн долоо хоногт Тенерифе арлын эргийн ойролцоо таамаглаагүй “зочинтой” таарч, энэ нь дэлхийн ховор загас судлаачдын сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болсон байна.
“Насаараа харанхуй гүнд амьдарсан тэр загас үхэхээсээ өмнө нарыг ганц удаа харахыг хүссэн байх”
Тодруулбал далайн гүнд 200-2000 метрт амьдардаг, нас бие гүйцсэн ангалер загас буюу “Lophiiformes” өдрийн цагаар дээш хөвөө рүү сэлэн гарч ирсэн нь урьд өмнө нь таарч байгаагүй тохиол аж. Өмнө нь зөвхөн далайн гүнд байх үеийн зургууд болон үхсэн байхад нь эсвэл түрсийг нь олж байв. Тенерифе арлын эргийн ойролцоо 2 километр зайд усны гэрэл зурагчин Дэвид Жара Богуня ангалер загасыг анх олж харжээ.
Судлаачид энэ загас юунаас болж гадаргын ойролцоо үзэгдсэн шалтгааныг одоогоор тодорхойлохгүй байгаа ч зарим эрдэмтдийн хэлж буйгаар энэ төрлийн загаснууд халуун цаг агаарын үзэгдэлтэй холбоотойгоор заримдаа гадаргад ирдэг гэжээ. Учир нь энэ нь Хойд Америкийн эргийн хөрсний хүйтэн усны эргэлтийг багасгадаг байна.
Судлаач "Бид буцах замдаа усанд нэг зүйл харсан нь хуванцар эсвэл хог биш байлаа. Энэ нь хачирхалтай санагдсан тул бид хэдэн цаг энэ загасыг дагаж өнгөрүүлсэн. Түүний бие муу байсан бөгөөд ердөө хэдхэн цаг амьд байсан" гэжээ. Мөн тэрбээр “Түүний хөвөө рүү гарч ирч, гэрэл рүү тэмүүлсэн нь мянга мянган шалтгаантай байж болно. Бид яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй. Энэ нь маш ховор үзэгдэл. Бид уг үзэгдлийг анх удаа бичсэн ч байж магадгүй" гэжээ.
Олон нийтийн сүлжээнд загасны бичлэг тавигдсанаар хүмүүсийн анхаарлыг ихэд татаж “Насаараа харанхуй гүнд амьдарсан тэр загас үхэхээсээ өмнө нарыг ганц удаа харахыг хүссэн байх”, "Царай муутай түүнээс бүгд айж эмээн зугтдаг тул тэр маш ганцаарддаг байх. Тиймээс үхэхээсээ өмнө ертөнцийн сайхан рүү тэмүүлсэн байх, "Тэр өөрийгөө л зөвхөн гэрэл гаргадаг гэж бодож байсан ч мандалд дөхөж ирээд бүр их гэрэл хараад цочирдсон байх", “Немо хүүхэлдэйн кинон дээр гардаг нөгөө аймаар загас ийм жижигхэн юм уу, кино бүтээгчид биднийг хуурчээ” гэх мэт сонирхолтой сэтгэгдлүүд хөвөрчээ.
Ихэвчлэн эмэгчин нь эрээсээ илүү том байдаг.
Загас үхсэний дараа судлаачид түүнийг Тенерифе арлын Природийн Музейд авчирсан бөгөөд энэ ховор төрлийн загасны тухай мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор судлахаар болжээ.
Том амтай, хурц шүдтэй ч гүн далайд амьдардаг энэ ангалер загас нь толгой дээрээ бактерийн агууламжтай гэрэлт төөнүүртэй бөгөөд үүнийгээ ашиглаж харанхуйд хоол тэжээлээ урхидаж, барьдаг байна.
Бүх ангалер загаснууд нь махчин бөгөөд толгой дээрх тэмтрүүл нь хоол тэжээлээ барихад тусалдаг. Зүсний хувьд хар саарал эсвэл бор өнгөтэй бөгөөд том толгойтой бөгөөд тэдний ам нь том, саран хэлбэртэй, урт шүдтэй байдаг. Тэдний урт нь 2–18 см хооронд хэлбэлздэг бөгөөд зарим төрлүүд нь 100 см хүртэл томордог ба ихэвчлэн эмэгчин нь эрээсээ илүү том байдаг.
Эх сурвалж: Oceanographic Magazine