1941-1945 оны аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой 2025 онд тохиож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль”-иар шагнах ёслол өнөөдөр /2025.03.13/ ОХУ-ын Элчин сайдын яаманд боллоо.
Энэ үеэр Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков, 2025 оны тавдугаар сард бид 1941-1945 оны Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой, есдүгээр сард дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх гэж байна. Бид өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Чөлөөлөх дайны 80 жилийн ойн медалийг ахмад дайчдад гардууллаа. Ойн медалийг тухайн дайнд гар бие оролцон зүтгэж явсан дайчдад гардуулах журамтай. Ахмад дайчдын тоо жилээс жилд цөөрсөөр байгаа нь гунигтай.
Ирэх тавдугаар сард бид аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ дайнд ялалт байгуулахад Монголын холбоотнууд маань ЗХУ-д үзүүлсэн дэмжлэг тусламжийг үнэлж баршгүй. Энэхүү хоёр дайны түүхт ялалтын ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх тавдугаар сард Москвагийн Улаан талбайд болох Ялалтын баярын парадад оролцох урилгыг манай талаас явуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг хүлээн авч, оролцохоо мэдэгдсэн. ЭСЯ-наас ойрын хугацаанд айлчлалын бэлтгэл хангаж, түүхт ойг тэмдэглэх арга хэмжээг Ерөнхийлөгчийн айлчлалаас эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэлээ.