Автомашины дугаар олголтыг зогсоосонтой холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.03.12/ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-2024 оны 11-р сараас эхлэн Улаанбаатарт автомашины дугаар олголтыг зогсоосноор машины дугаарын бизнес цэцэглээд байна. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?
-Улаанбаатар хотын авто замууд 80 мянган машин явах багтаамжтай. Гэтэл өнөөдөр арав дахин олон машин явж байна. 11-р сард дугаар олголт зогсоосноос хойш улсын дугаарын бизнес цэцэглэж байна. Би өнөөдөр /2025.03.12/ АТГ-т бичиг өгсөн. Татвар төлсөн, үзлэгт орж, даатгуулсан машинуудын дугаар байх ёстой.
Гэтэл замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, үзлэг оношилгоонд ороогүй маш олон тооны автомашины дугаарууд хаанаас гараад ирэв. Би АТҮТ болон Авто тээврийн оношилгооны төвүүдийг хүчингүй болсон дугааруудыг сэргээж, дугаарын шагийн бизнес хийж байна гэж хардаж байна. Үүнтэй холбоотой тодорхой баримтууд бий. Тиймээс энэ асуудлыг АТГ болон холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандаж, шалгаж өгөх хүсэлт тавьсан.
-Машины дугаарыг хэзээнээс шинээр олгох эхлэх вэ?
-Шинээр машин авахыг хуулиар хориглоогүй. Харин Улаанбаатар хотоос дугаараа хасуулж байгаа машины дугаарыг шинээр орж ирсэн машинуудад олгоно гэв.