Бямба гарагийн орой Японы Йокохама хотод 17 настай ахлах сургуулийн сурагч хөл хөдөлгөөн ихтэй худалдааны дүүрэгт өндөр барилгаас үсэрч, доор нь явсан явган зорчигч 32 настай эмэгтэйн дээрээс унажээ. Хоёр хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд охин нэг цагийн дараа, удалгүй нөгөө эмэгтэй ч мөн нас барав.
Албан ёсны статистикийн мэдээгээр, 9-р сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн өмнөхөн Японд 18-аас доош насныхан амиа хорлох нь бусад өдөртэй харьцуулахад илүү олноор гардаг ч түүнийг яагаад ингэх болсон нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн онд Японд 513 хүүхэд өөрийгөө егүүтгэсэн бөгөөд үүний хамгийн түгээмэл хүчин зүйл нь “сургуулийн асуудал” байв. Сургуульдаа буцаж очихыг хүсэхгүй байгаа оюутнуудыг футоко буюу "сургуульд явдаггүй хүмүүс" гэж нэрлэдэг. Эдгээр футоконууд сургуульд орохоос зайлсхийдэг гол шалтгаан нь гэр бүлийн нөхцөл байдал, найз нөхөдтэйгээ харилцах хувийн асуудал, дээрэлхэлт зэрэг нь боловсролын яамны судалгаанд дурдагдсан байна.
Сүүлийн жилүүдэд эрх баригчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд жилийн энэ үед оюутнуудад тулгардаг бэрхшээлүүдийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийг хичээж байна. Тухайлбал, Японы олон нийтийн телевиз, NHK твиттер хуудсаараа дамжуулан "8-р сарын 31-ний шөнө" нэртэй сурталчилгаа явуулжээ.
Хамгийн сүүлд Йокохамад болсон явдал нь 2020 онд Осака хотын хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт 17 настай хүү худалдааны төвийн дээвэр дээрээс үсэрч, 19 настай оюутан охины аминд хүрсэнтэй төстэй байна. Тухайн үед хүүг нас барсны дараа хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр буруутгаж байсан бөгөөд энэ нь түүний ар гэрийнхэн амиа алдсан хохирогчийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн үг юм. Гэсэн хэдий ч удалгүй энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Одоогийн байдлаар эрх баригчид Бямба гарагийн шөнө болсон хэрэгт хэн холбогдож болохыг мэдэгдээгүй байна.
Японы нийт хүн амын дунд амиа хорлох явдал аажмаар буурч байгаа ч залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байгаа.
Эх сурвалж: BBC