УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн алба хамтран шүүхийн шийдвэргүйгээр буюу хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилсан ч удалгүй сулласан билээ. Тус баривчилгааны талаар 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөр бид Спорт загасчлал мэт "хөгжиж буй" улс төрийн баривчилгаа гэх нийтлэл гаргаад байв. Тус нийтлэлд энэхүү баривчилгааг үндэслэлгүй, түүнчлэн улс төрийн баривчилгаа гэж хардах хэд хэдэн шалтгаан байгаа тухай тайлбарлаж бичсэн билээ.
УИХ-ын ээлжит сонгуулийн үе байсан болоод ч тэр үү энэхүү баривчилгааг улс төрийн нөлөөтэй гэж үзэж буй хүмүүс байгаагаас гадна мөн 10-р Богдтой холбон тайлбарлаж, хардаж буй хүмүүс ч цөөнгүй бий.
Хамгийн гол нь Монгол Улсын бизнесийн салбар дахь том төлөөлөгчдийн нэг, Засгийн газраас шилдэг татвар төлөгчөөр нэрлэж ч явсан энэ байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоон хийж байгаа энэхүү хяналт, шалгалтын ажиллагаатай холбоотой эрх бүхий байгууллагаас өгч буй мэдээлэл нь зөрүүтэй, хуулийн холбогдох зохицуулалтуудад нийцэхгүй байгаа нь дээрх хардлагуудыг үндэслэлтэй байж болох юм гэж үзэхэд хүргээд байгаа юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг 2024 оны 6 сарын 21-ний өдөр зарим хэвлэлд тодруулга өгсөн бол 7 сарын 2-ны өдөр Монполимет ХХК-ийн өмгөөлөгч Г.Нацагдорж, 7 сарын 5-ны өдөр мөн өмгөөлөгч Д.Отгонбат нар хэвлэлд ярилцлага өгч тус тус хэргийн талаар холбогдох тайлбаруудыг өгсөн байна.
АТГ-ын зүгээс “Хөгжлийн банкны зээлийг зээлийн шаардлага хангаагүй байхад авч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй” гэх, “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдирлыг өөрчилж алт олборлон байгаль орчинд хохирол учруулсан” гэх, “төрийн нууцыг хууль бусаар олж авсан байж болзошгүй;” гэх, “мөнгө угаах” гэх, “татвар төлөхөөс зайлсхийх” гэх зэрэг авлига, албан тушаалын хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэжээ.
Өнгөц харвал, хөгжлийн банкны зээл, ашигт малтмалын зөвшөөрөл, голын голдирол, төрийн нууц, татвар төлөхөөс зайлсхийх гэх мэтээр эдгээр үгс нь иргэн хэн боловч хараад илтэд дургүйцэхээр “онцгой” хэргүүдийг бараг бүгдийг нь дурджээ. Гэтэл хуулийн заалтууд, үйл баримтын хүрээнд харвал эргэлзээтэй, үндэслэлгүй гэх хардлага төрөхөөс гарцаагүй байгаа юм. Тухайлбал:
Ц.Гарамжавыг Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлд зааснаар “гэмт хэргийн хатгагч” гэж үзэн энэ хэргүүдэд шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хэрвээ Ц.Гарамжавыг “хатгагч” гэж үзэж байгаа бол тэрээр өөрөө шууд гэмт хэрэг хийгээгүй гэсэн үг. Учир нь Эрүүгийн хуульд зааснаар “хатгагч” гэдэг нь тухайн гэмт хэрэгт биечлэн оролцоогүй хэдий ч тус гэмт хэргийг гардан хийсэн хүнд гэмт хэрэг үйлдэх санаа сэдлийг төрүүлж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байхыг ойлгодог. Тодруулбал, өөр нэг хүн гэмт хэрэг хийснийг илрүүлж, тогтоож байж тэр гэмт хэргийг хийхэд бусад оролцогчид, тухайлбал “хатгагч” байсан уу, үгүй юу гэдгийг тогтоох үндэслэл болно. Гэтэл, Ц.Гарамжавын хэрэг дээр ийнхүү түүнээс өөр гэмт хэрэг үйлдсэн гэх хүн байхгүй хэр нь түүнийг дангаар нь, шууд “хатгагч” гэж тодорхойлж хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь энэхүү хэрэг хянан шалгах ажиллагааг үндэслэлгүй гэж харах нэг шалтгаан болж байна.
Хуулийн суурь, үндсэн зарчмыг баримталж байгаа эсэхэд энэ мэт үндэслэл бүхий эргэлзээ, хардлага төрөхөөс гадна АТГ-аас иргэд, олон нийтэд өгч буй мэдээлэл нь мөн ташаа, үнэн бус байгаа нь энэ ажиллагааны ард “нөлөө” байх вий гэх хардлагыг нэмэгдүүлэх нөхцөл болж байх шиг.
Удаах асуудал нь эрүүгийн эрх зүйн нэг гол зарчим болох “хууль буцаан хэрэглэх” эсэх тухай асуудал юм. Энэ зарчим нь 2002 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд ч тэр, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд ч тусгагдсан байдаг. Зарчмыг товч тайлбарлавал, тухайн хэрэгт холбогдож байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан эрүүгийн хууль шинээр батлагдвал тэр хууль батлахаас өмнө болсон үйл явдлын хувьд тус шинэ батлагдсан хуулийг хэрэглэхгүй гэсэн санаа. Энэ нь дэлхий даяар эрүүгийн эрх зүйд нийтлэг хэрэгждэг суурь зарчим юм. Гэтэл энэ суурь, үндсэн зарчмыг зөрчөөд 2014-2015 оны үйл явдлыг түүнээс хожим буюу 2017 оны 07 сарын 01-ний өдөр батлагдсан хуулиар шалгана гэдэг мөн л хуулийн илэрхий зөрчил гэж харагдаж байна (жич: одоо үйлчилж буй 2015 оны гэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь 2015 онд төслийг нь өргөн барьсан ч 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг).
Дараагийн асуудал нь “шүүхийн шийдвэргүй баривчилсан” тухай асуудал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасан “сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” хуулийн үндэслэл үүссэн эсэх нь илтэд эргэлзээтэй байхад хууль хяналтын байгууллагууд шүүхийн шийдвэргүй баривчилсан хэр нь шүүхээс “зөвшөөрсөн” шийдвэр гарсан байхад буцаагаад сулласан. Энэ нь уг хэргийг шалгах ажиллагааны хүрээнд тэд хуулийг хэрхэн хэрэгжүүлж, мөрдөж байна вэ гэдэгтэй холбоотой хардлага төрүүлэх бас нэгэн үндэслэл болж байгаа юм. Энэ тухайд Спорт загасчлал мэт "хөгжиж буй" улс төрийн баривчилгаа нийтлэл дээр дэлгэрэнгүй тайлбарласныг энд дахин дурдъя.
Ийнхүү хуулийн суурь, үндсэн зарчмыг баримталж байгаа эсэхэд энэ мэт үндэслэл бүхий эргэлзээ, хардлага төрөхөөс гадна АТГ-аас иргэд, олон нийтэд өгч буй мэдээлэл нь мөн ташаа, үнэн бус байгаа нь энэ ажиллагааны ард “нөлөө” байх вий гэх хардлагыг нэмэгдүүлэх нөхцөл болж байх шиг. Тухайлбал, АТГ-аас “татвараас зайлсхийх” хэргээр шалгаж байгаа гэсэн боловч өмгөөлөгч нар нь мөн албан ёсоор Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэх хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл байхгүй гэж тайлбарласан байгаа юм.
Түүнчлэн, АТГ-аас “Шалгалтын явцад нөхцөл байдалтай уялдуулан үндсэн үйл ажиллагааны, цалингийн, зээлийн зэрэг нийт 18 дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалж, одоогоор гүйлгээ хэвийн явагдаж байгаа” гэж мөн тайлбартаа дурдсан байна. Бодит байдал дээр үндсэн үйл ажиллагаа болон хадгаламжийн дансыг нь л нээжээ. Үүнийгээ тус компанийн дурдсан бүх дансыг нээсэн мэтээр тайлбарласан байх юм. Харин, холбогдох компаниудын үйл ажиллагаа явуулдаг бүх данснууд нь хаалттай, үйл ажиллагаа явуулах боломжгүй хэвээр байгаа аж. Энэ мэт ташаа мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь хэргийг шалгах ажиллагааг хуульд нийцэж байгаа эсэхтэй холбоотой эргэлзээг улам бүр нэмэгдүүлэхээр байна.
Энэ хэрэгтэй холбоотой мөн хувийн салбарт бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн салбар, салбарын “худалдааны танхим”-ууд мөн бизнесийн үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр хязгаарлалт тогтоож буй нь бизнесийн салбарт төдийгүй хөрөнгө оруулалтын салбарт ихээхэн халтай, сөрөг нөлөөтэй болох талаар байр сууриа илэрхийлцгээсэн байна.
Хэдийгээр хэргийн оролцогч биш тул хэрэгт холбогдох үйл баримтын талаар нарийн мэдээлэл байхгүй ч энэ мэт суурь зарчмын илэрхий зөрчлүүд байгааг бид анхаарч байх нь зүйтэй юм. Учир нь хуулийн хэрэгжилт, тогтолцооны хувьд эдгээр зарчмуудыг зөрчсөн байдлаар хэрэг шалгах ажиллагаа явагдахыг энэ мэт тохиолдолд дээр эсэргүүцэлгүй зөвшөөрснөөр цаашид энэ нь “энгийн” практик болж, бусад иргэд, аж ахуй нэгжүүд ч ийнхүү эрх зүй, хуулийн зарчимд нийцээгүй хяналт, шалгалтын хохирогч болох өндөр эрсдэлтэй болох билээ.