Өнөөдөр Цонжинболдогт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх төрийн ёслолын арга хэмжээ боллоо.
Их Хар сулд цэнгүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөгчид оролцлоо.
Эзэн Чингис хааны цэргийн сүр сүлд болж байсан Их Хар сүлдийг 1992 онд шинээр бүтээн залж Монгол Улсын Бүх цэргийн “Их Хар сүлд” болгон залсан юм. Монгол Улсын эрдэнэсийн сангаас 180 гр шижир алт, 300 гр цалин цагаан мөнгийг гарган, эртний Монголын нийслэл Хархорум хотын орчмоос суурийн чулуу, эзэн Чингисийн төрсөн нутаг Хан Хэнтийгээс шилбэний хус, Эрдэнэтээс зэс тэргүүтнийг залж авчран шилдэг уран дархчууд Их Хар сүлдийг урлан бүтээжээ.
Бүх цэргийн Их Хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр цэргийн сүр хүчний бэлэгдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн Монгол цэргийн үеийн үед сүлдлэн бишрэх оройн дээд онгон шүтээн мөн хэмээн эртнээс нааш үзэж ирсэн юм.
Монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн Хар сүлд нь маш эртний түүхэн уламжлалтай. Үүнийг гэрчлэх хамгийн эртний дурсгал нь Монгол-Орос-Америкийн хамтарсан Монгол чулуун зэвсгийн үеийг судлах экспедицийнхэн 2000 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Бичигтийн амнаас олсон туг өргөн яваа морьтныг дүрсэлсэн хадны зураг юм. Археологчид энэ ховор чухал дурсгалыг шинжлэн үзээд адууны дэл, сүүлээр хийсэн Монгол Улсын төрийн ба цэргийн туг нь бүр хүрэл зэвсгийн үеэс уламжлалтай байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Ийнхүү нэн эрт цагаас монголчууд цагаан адууныхаа дэл сүүлээр төрийн Цагаан тугаа, хар, хээр зүсмийн адууны дэл сүүлээр цэргийн Хар сүлдээ бүтээн залж, тахисаар ирсэн түүхтэй.
Ялангуяа XII-XIII зууны үед цэргийн Хар сүлдийг шүтэн тахих ухамсар сэтгэлгээ тал нутгийн нүүдэлчдийн оюунлигт гүн бат шингэж, улмаар тэр нь нэгдсэн төр улсын нэг гол бэлгэдэл болсон түүхтэй билээ. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд Монголчууд дайн байлдаанд мордохдоо хараа ихт Хар тугаа тахиж байсан (МНТ §106), Чингис хаан дайнд мордохын өмнө хулгана жил (1204 он)-ийн зуны тэргүүн сарын 16-нд тугаа тахиж байсан тухай тодорхой бичиж тэмдэглэжээ.
Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулахдаа төрийн есөн хөлт Цагаан туг, цэргийн дөрвөн хөлт Хар сүлдийг шинээр бүтээн залж, төр улсынхаа сүр хүчний бэлгэдэл болгон орд өргөөндөө мандуулж, тайлга тахилгын дэг ёсыг боловсронгуй болгосныг судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй олж тогтоосон байна. Ялангуяа, Чингис хаан Хар сүлдийг бүтээн залж тахиснаас хойш монгол цэргийн сүр хүч үлэмжийн их мандан бадарч, дөрвөн зүгтээ харгалдах дайсангүй болсон хэмээх домог түүхтэй. Ийм учраас Хар сүлдийг дээд тэнгэрээс бууж ирсэн, мөнх тэнгэрийн сүр хүчний илэрхийлэл мөн гэдэгт монголчууд бүрэн итгэж улмаар “төрийн есөн бэлэг эрдэнэ” буюу монгол төрийн есөн бэлгэдлийн нэг болгон олон арван жилийн турш дээдлэн тахисаар ирсэн бөгөөд энэ уламжлал 1930-аад он хүртэл тасраагүй билээ.
Харин 1990-ээд оноос түүхэн уламжлалт туг сүлдээ бүтээх түмэн олны санаачлага өрнөж, түүнд үндэслэн монгол цэргийн Хар сүлдийг бүтээн залах асуудлыг Монгол Улсын БХЯ-ны Сайдын зөвлөлийн 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн Хар сүлдний эх зураг, түүнийг бүтээн залах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Энэ саналыг Ерөнхийлөгч П.Очирбат Эрдэмтдийн зөвлөлөөрөө хэлэлцэн Хар сүлдийг эх зургийн дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгчээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг шинээр бүтээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар зарлигаар Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний дүрмийг баталжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч П.Очирбат XYII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын гурав (1992.05.08)-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг БХЯ-нд гардуулан өгсөн байна. Энэ цаг мөчөөс хойш Бүх цэргийн Хар сүлд нь Монгол цэргийн сүсэглэн бишрэх оройн дээд онгон шүтээн болж, Батлан Хамгаалах Яаманд залагдсаар өнөөг хүрсэн бөгөөд хоёр жилд нэг удаа Хар сүлдийг цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэж байна.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон тугч Бүх цэргийн Хар сүлдээ хариуцан, дүрэм зааврын нь дагуу харж хандаж, залж хөдөлгөдөг учиртай. Батлан хамгаалахын сайдын 2011 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн тушаалаар Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний тугчаар ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, сүлдний хамгаалагчаар ЗХЖШ-ын мэргэжилтэн дэд хурандаа Д.Амарсанаа, Н.Сүхбаатар, Элч сүлдний сүлдчээр ЗХЖШ-ын мэргэжилтэн дэд хурандаа Г.Чулуунзагд, Л.Батболд, С.Содов, Ү.Амгаланбаатар нар тус тус томилогджээ.
Бүх цэргийн Хар сүлд нь титэм, туг, нөмрөг, суудлаас бүрдэнэ. Титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй 40 см урт гилбэр, 4.5 см-ийн хэмжээний дөрвөн ган цэцэг, 3 см голчтой хоёр зангилгаанаас бүрдэнэ.
Туг нь дээвэр, туурга, залаа, бүч, бүслүүрээс бүрдэнэ. Дээврийг монгол газрын 40 см голчтой аранжин (цэвэр) зэсээр бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимнэ. Туурганд 81 сүвэгч гаргасан байна. Залааг хар, хээр зүсмийн азарганы хөхөл дэлээр, бүчийг 55 см урттай одтой хөх торгыг давхарлан оёж хийсэн байна. Залааны гадуур хялгасан ханан сүлжээг гаргаж, дөрвөн талд нь бүч унжуулан бэхэлж, сүлжээсний доод ирмэгийг бүчтэй нь бүслүүрээр холбосон байна. Бүслүүр, бүсний уулзварт 9 см голчтой дөрвөн толь байна.
Шилбэ нь аяны болон суурин гэсэн хоёр янз байна. Аян шилбийг 9 тохой, суурин шилбийг 7 тохой урттай, 3.5 см голчтой хус модоор хийж, оонын хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороож шар цавуугаар нааж өнгөлсөн байна. Нөмрөг нь битүү төрсөн Хар зүсмийн унаганы арьсыг толгой, дөрвөн туурай, сүүлтэй нь авч элдсэн тулам байна. Суудлыг хээ товойлгон сийлсэн 44 х 33 х 33-ын харьцаатай хөх саарал өнгийн боржин чулуугаар бүтээсэн юм.
Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний хэлбэр хийц, дүр дүрслэл, өнгө зүс бүхэн нь гүн гүнзгий бэлгэдэл утгатай бөгөөд үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Бүх цэргийн Хар сүлдний бэлэгдлийн тайлбар”-т тодорхой тусгасан юм.
Бүх цэргийн Хар сүлдийг бүтээж залснаас хойш Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид түүнийг дээдлэн шүтэж, эх орон, ард түмэндээ өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлж, дэлхий дахинд энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж, монгол цэргийн нэр алдар олон улсын тавцанд дуурсаж байна гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
М.Жаргал