Эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг хоёр шинэ станц ашиглалтад оруулж, богино хугацаанд нөхөж чадсан. Үүний нэг болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцад өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллав.
Бөөрөлжүүтийн эхний 150 МВт цахилгаан станц өнөөдрийн байдлаар Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай I блок, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станцыг Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд босгож, богино хугацаанд буюу өнгөрсөн 2024 онд ашиглалтад оруулснаар чадлын дутагдлыг нөхсөн.
Эрдэнэтийн ДЦС-ын 12 МВт зогссон гэсэн мэдээлэл авлаа.
Үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол тус блокийг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. 1000 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц өнөөдрийг хүртэл нийт 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд ихээхэн хувь нэмрээ оруулжээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Саяхан Дулааны гуравдугаар цахилгаан станцад харамсалтай осол гарч, хэд хэдэн турбин генераторд гэмтсэн. Мөн Эрдэнэтийн ДЦС-ын 12 МВт зогссон гэсэн мэдээлэл авлаа.
Ирэх өвөл дахин эрчим хүчний чадлын дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс дутагдлыг нөхөх, эрчим хүчний салбарын үйл ажиллагааг дэмжихэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок болох 150 МВт станц чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол Улаанбаатар хот 2024 онд анх удаа дотоодын зах зээлд бонд гаргаж, эрчим хүчний салбарт 350 МВт станц барихад хөрөнгө оруулалт хийсний үр дүн юм.
Үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай III, IV блокийг барих тухайд хэлэлцээ хийж байна. Өнөөдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийслэл Улаанбаатарын 100 хувийн өмчлөлийн батарей станц мөн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа.
Энэ жил эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог хангаж, Хүннү хотод 300 МВт нарны станц, 90 МВт батарей станц хосолсон сэргээгдэх эрчим хүчний төслийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан.
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч гаргаж авах төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа.
Түүнчлэн Улаанбаатар хотын бохирын үнэрийг шийдэх зорилгоор төв цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж, 10 МВт эрчим хүч үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалтыг босгож байна. Ирэх сарын эхээр ТЭЦ-5 төслийн тендер сонгон шалгаруулалт дуусна” гэв.
Улаанбаатарын эрчим хүчний үйлдвэрлэлийг бодитоор нэмж, иргэд, ААНБ-ын ажиллаж, амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах суурь шалтгааныг шийдэх нь нэн тэргүүний ажил. Цаашид Эрчим хүчний яамтай хамтран Улаанбаатар төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах эх үүсвэр байгуулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдгийг хотын дарга тодотголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС