Нийслэлийн нийтийн тээврийн түгжрэл дундуур сүлжих шинэ төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, 2025 оны хавраас огцом өслөө. Цахилгаан дугуй /суррон/, мопед, скүүтер унасан хүүхэд, залуус авто замаар машинууд дундуур сүлжилдэх нь жолооч нарт хийгээд, жолоодож яваа тэднийг ч эрсдэлд оруулсаар байна.
Энэ төрлийн тээврийн хэрэгслүүдийг сүүлийн гурван жилд импортоор олноор оруулж ирсэн бөгөөд 2024 оноос хойш мотоцикл, мопед 9075, унадаг дугуй, мопед 4700, суррон 3050-ийг оруулж иржээ.
Зориулалтын замгүй нийслэлд явган зам болон авто замаар сүлжилдсээр алхаж яваа хүнийг дайрч гэмтээх, машинд мөргүүлэх зэрэг осол гэмтлийн тоо ч огцом нэмэгджээ. Улсын хэмжээнд 2025 онд эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой 23 осол бүртгэгдсэнээс 7 нь скүүтер, 16 нь сурроны осол байв. Дэлхий дахинаа 2015 оноос нэвтэрсэн эдгээр тээврийн хэрэгсэл манайд нэвтэрснээр багагүй асуудал дагуулж буй бөгөөд “Явган замаар ч тайван алхах аргагүй боллоо” гэсэн иргэдийн гомдол ч тасрахаа больжээ.
Манай улсын хувьд эдгээр унааг хувь хүмүүс худалдаж авч унахаас гадна “Суррон Монголиа“, “Жэт”, “Табо”, ”Эко технологи” компани скүүтер, мопед импортолж, түрээсийн үйлчилгээ үзүүлж байна. Жишээлбэл, “Жет” ХХК-ийн апп-ыг 120 мянган хүн татаж, өдөрт 4500-5000 хүн энэ тээврийн хэрэгслийг ашиглаж байна. “Табо”-гийн апп-ыг 1.1 сая хүн татаж, өдөрт 12900 хүн ашиглаж байна гэж ТЦА-ны албаны дарга, Цагдаагийн хурандаа Б.Очирбат мэдээлсэн.
Унахад хөнгөн, хурдан, түгжрэлтэй хотод машинууд дундуур сүлжээд зорьсон газартаа шуурхай хүрэх шийдэл тул хүүхэд, залуус түлхүү унаж яваа харагдана. Хууль эрх зүйн зохицуулалтгүйгээс өсвөр насны хүүхдүүд сонирхож унах нь анхаарал татсан, зохицуулалт шаардсан асуудал боллоо. Аравхан настай хоёр хүү мопедод сундалдан давхиж буй нь яаралтай эрх зүйн нарийн зохицуулалт хийж, хуульчилж журамлалгүй болохгүйг сануулж буй дохио юм.
СУРРОН, СКҮҮТЕРИЙН ОСЛООР 2025 ОНД 17-50 НАСНЫ ТАВАН ХҮН НАС БАРЛАА
ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой осол гэмтэл сүүлийн дөрвөн жилд нийт 985 бүртгэгдлээ. Үүнээс 744 иргэн мопед, цахилгаан дугуй, скүүтерээс онхолдсон, 65 иргэн энэ төрлийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн байна. Осолд орсон иргэдийн хамгийн олон буюу 222 иргэн толгойн гэмтэл авч байна.
Энэ тоо 2022 онд 50 байсан бол 2023 онд огцом өсөж 305, 2024 онд 532, 2025 оны эхний дөрвөн сард 98 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 24 нь 2025 оны 4-р сард, 70 нь 5-р сард бүртгэгдсэн. Энэ төрлийн осол гэмтэл урин дулаан, зуны саруудад ихсэх хандлагатай бөгөөд осолд орсон иргэдийн 67 хувь нь эрэгтэйчүүд. Насны бүлгээр авч үзвэл энэ төрлийн осолд хамгийн өндөр буюу 39 хувь нь 10-19 насныхан өртөж байна.
Цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой осол гэмтэл сүүлийн дөрвөн жилд нийт 985 бүртгэгдлээ.
Цахилгаан дугуй унаж яваад онхолдсон, мопед суудлын машинтай мөргөлдсөн, явган зорчигч сурронд мөргүүлсэн, цахилгаан дугуйтай явж байгаад машинд мөргүүлсэн гэх мэт ослоор 2025 онд 17-50 насны эрэгтэй, эмэгтэй таван хүн нас барсан гэв.
Шинэ төрлийн эдгээр тээврийн хэрэгслийг хүүхэд, залуус илүү сонирхон унаж, тэр хэрээр осолд өртөж, амиа алдах эрсдэл ч өндөр байгааг албаны хүмүүсийн өгсөн дээрх тоон мэдээллүүд гэрчилнэ. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага тулгарчээ.
Уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Г.Лувсанжамц, Д.Цогтбаатар, Д.Ганбат нар багтан ажиллаж байна. Хуулийн төсөлд Засгийн газрын хараахан ирээгүй байгаа бөгөөд талуудын саналыг нэгтгэн боловсруулж, төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм.
П.БАТЧИМЭГ: БИЧИЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОО УЛАМ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг, Бид хуулийн төсөл боловсруулах шатандаа ажиллаж байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 700 мянган автомашин, 20-иод мянган скүүтер, бичил тээврийн хөдөлгөөнд оролцож байна. Бичил тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид улам нэмэгдэх хандлагатай байна.
10-19 насны хүүхэд, залуус энэ төрлийн осол, гэмтэлд маш их өртөж, нийт 551 тохиолдол буюу 94.3 хувь нь Улаанбаатарт, 33 буюу 5.6 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдээд байна. Энэ байдлаас авч үзэхэд бичил цахилгаан тээврийн хэрэглээ нь тулгамдсан асуудлуудын нэг боллоо.
Ажлын хэсгээс ХЗДХЯ, ЗТХЯ, ЭМЯ, ТЦА, ЗХУТ, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай дээрх бичил тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэгч ААН-үүдийн удирдлагуудтай уулзалтуудыг зохион байгуулж, мэдээлэл солилцож, мэргэжлийн судлаачдын багийг ажиллуулан холбогдох судалгааг хийлгэсэн.
Европын холбооны 30 орчим улсын цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой хууль, эрхзүйн орчныг харьцуулан судалж, эдгээрээс Герман, Ирланд, Испани, Эстон, Болгар, Казахстан зэрэг улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэмд тулгуурлан харьцуулж авч үзлээ.
Ингэхэд манай улсын цахилгаан дугуй, скүүтерийн ангилал тодорхой биш, уг тээврийн хэрэгслийг жолоодогчийн үүрэг, хариуцлагын зохицуулалтгүй, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй зэрэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болсон байна. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Хуулийн төслийг 2025 оны 3-р сарын 21-нд УИХ-ын Тамгын газрын DParliament.mn цахим хуудсанд байршуулсан гэв.
ХУУЛЬ БАЙХГҮЙ Ч, ДАГАЖ МӨРДӨХ ДҮРЭМ БИЙ
Төсөлд Засгийн газрын санал авах юм байна. Ажлын хэсгээс цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийж өгчээ.
Үүнд:
1. Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, хувь хүний бичил тээврийн хэрэгсэл гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны дээд хязгаарыг тогтоож өгсөн. Тээврийн хэрэслийн дээд хурд, тээврийн хэрэгслээр зорчих замыг хуульчилсан.
2. Цахилгаан скүүтер, цахилгааны дугуй унах жолоодогчийн эрх, үүрэг, хариуцлага, жолоочид хориглох зүйлсийг ч тусгасан.
3. Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, техникийн дээд хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг шинээр тусгаж өгсөн.
4. Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч нь зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинээр тодорхойлж өгсөн.
Шинэ төрлийн эдгээр тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж, осол гэмтлийн тоо өсөж байгаа нь хууль эрх зүйн нарийн зохицуулалт шаардаж буй юм. Хэдийгээр хуульд зохицуулалт байхгүй ч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан дугуй, мопед, скүүтерийн хэрэглээтэй холбоотой зохицуулалтыг тусгасныг иргэд, хүүхэд, залуус төдийлэн сайн мэдэхгүй байна гэж ТЦА-ны албаны дарга, Цагдаагийн хурандаа Б.Очирбат яриад, дараах зохицуулалтыг тодотгон хэлэв.
Мопед гэх 50 км/цаг хүртэлх хурдтай тээврийн хэрэгслийг 16 насанд хүрсэн хүн, хамгаалах хэрэгсэлтэй унана. Унадаг дугуйн замаар явна, унадаг дугуйн замгүй бол авто замын зорчих хэсгийн баруун талын зах хөвөөгөөр явна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан. Хоёр ба түүнээс дээш эгнээтэй зам зүүн гар тийш буцаж эргэхийг хориглоно.
Унадаг дугуйг бүх насныхан унаж, 10-14 насныхан зөвхөн дугуйн замаар явна. Мотоциклыг 18 нас хүрсэн, А ангиллын жолоодох үнэмлэхтэй, улсын бүртгэлийн дугаартай, хамгаалах малгайтай хөдөлгөөнд орно гэж заасан гэлээ.
Манай улсад өнөөдрийн хувьд унадаг дугуйн замгүй учир яах аргагүй явган хүний замаар зорчихыг зөвшөөрдөг бөгөөд хурдыг 5 км/цагаас хэтрүүлэхгүй байх шаардлага тавьж буй юм.
Хэрэв 16 насанд хүрээгүй хүүхэд дээрх дүрэм зөрчвөл эцэг, эхэд нь хуулийн хариуцлага хүлээлгэнэ. 16-с дээш настай бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох хариуцлага тооцох зохицуулалттай.
Суррон, мопедын дээд хурд 50 км/цаг хүртэл байгааг бууруулж, апп дээрх хурдыг 5-10 км/цаг-аар хязгаарлан тохируулах саналыг ТЦА-наас энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд тавьсан байна. Эдгээр тээврийн хэрэгслийг явган зорчих хэсэг, явган зам дээр хөндлөн тавиад орхих зэрэг зөрчил түгээмэл байгаа тул зориулалтын зогсоолтой болгохын дээр иргэдээ соёлжуулах шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас тодотгож байв.