"Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай хүүхдийн марафон өнөөдөр /2025.05.31/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон. Энэ үеэр хүний папиллома вирусийн /ХПВ/ эсрэг вакцины тухай ойлголт, мэдлэгийг олон нийтэд түгээлээ.
Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй аль алинд хүйсэнд энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулалт хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон. Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах шаардлагатай.
Энэ вакцинтай холбоотой үргүйдэл үүсгэдэг, урагт нөлөөлдөг, генийн өөрчлөлт үүсгэдэг зэрэг ташаа мэдээллийг залруулж, зөв мэдээллийг олон нийтэд түгээн, асраар зочилсон иргэдийн мэдлэгийг нь сорих асуулт, хариултын тэмцээн зохион байгууллаа.