gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хорт хавдар эмчлэх эм бүтээлээ

Дэлхийд
2011-06-07
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2011-06-07
Хорт хавдар эмчлэх эм бүтээлээ
Америкийн эрдэмтдийн бүтээсэн бэлдмэлүүд арьс болон хөхний хорт хавдрыг анагаах найвар төрүүлж байна. Энэ тухай Чикагод болсон тус улсын Хавдар судлалын нийгэмлэгийн жил тутмын их хурал дээр мэдээлжээ.

Телевизийн Эй-Би-Си компанийн мэдээлснээр, эсэд явагдаж буй генийн хувиралд нөлөөлдөг вермурафениб /Vermurafenib/ бэлдмэл эмч нарын анхаарлыг хамгийн их татсан байна. Меланом буюу арьсны хорт хавдар туссан өвчтөнүүдийн бараг тал хувьд генийн хувирал явагдсан байдаг аж. АНУ-д энэ өвчнөөр жил бүр 9000 орчим хүн нас барж байна.

Төслийг удирдсан, Нью-Йоркийн Слоун Кеттерингийн нэрэмжит Хорт хавдар судлалын төвийн эрдэмтэн Пол Чэпмэний хэлснээр, шинэ эмийн туршилтад янз бүрийн орны 675 өвчтөн оржээ. Арьсны хорт хавдрын үед уудаг бусад эмийн үйлчлэлтэй харьцуулахад шинэ бэлдмэлийг хагас жил уусан өвчтөнүүдийн 84 хувь нь эсэн мэнд байсан аж. Энэ үнэхээр гайхалтай үр дүн байлаа гэж Чэдмэн үзэж байна.

Энэ бэлдмэлийг АНУ-ын Эм бэлдмэлийн газар сайшаавал хагас жилийн дараа зах зээлд гарах ажээ. Шинэ эмийн судалгааг Bristol-Myers Squib компани санхүүжүүлсэн байна. Чикагод танилцуулсан, хорт хавдрын өөр нэг бэлдмэлийн ервой /Yervoy/ гэдэг бөгөөд арьсны хорт хавдрын үед хүний биеийн дархлааг дэмжигч ажээ. АНУ-ын зохих байгууллагуудын аль хэдийн сайшаасан энэ бэлдмэл арьсны янз бүрийн хорт хавдартай хүмүүсийн эдгэрэх магадлалыг гуравны нэг хувиар нэмэгдүүлдэг байна.

Бүтэн гурван сарын курс эмчилгээний өртөг 120 мянган доллар болох аж. Бэлдмэлийг Roche болон Bristol-Myers Squib компани хамтран боловсруулсан байна.

Шинэ гурав дахь бэлдмэлийг аромазин /Aromasin/ гэдэг бөгөөд хөхний хорт хавдартай болох эрсдэлийг хоёр дахин багасгадаг, хэрэглээнд гарсан бусад бэлдмэлтэй харьцуулахад сөрөг үр дагавар харьцангуй багатай ажээ. Энэ бэлдмэл сүүний булчирхайн хавдрын гормоны өсөлтийг зогсоодог байна.

З.Амгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан