2006 оноос хойш болоогүй нэгэн содон үзэгдэл болох гэж байна. “Гүзээлзгэнэ сар” хэмээх тэргэл сар энэ сарын 11-нд гарах юм.
Гүзээлзгэнэ сар хэмээх нэр нь сарны хэлбэр өнгөтэй огтхон ч холбоогүй. Хойд Америкийн алгонкиан овгийн уугуул индианчуудын уламжлалаас үүдэлтэй аж.
Дакота, лакота омгууд ч энэ нэршлийг хэрэглэдэг байжээ. Энэ нь зэрлэг гүзээлзгэнийн ургац зургадугаар сард гардаг байсантай холбоотой.
Сар АНУ-ын зүүн бүсийн цагаар 3:44 минутад, Монголын цагаар 15:44-т оргил төлөвтөө хүрэх ч тухайн үед манай орны тэнгэрт харагдах боломжгүй тул энэ сарын 10-ны нар жаргах үеэр ажиглахыг зөвлөж байна.
Энэ нь 2043 он хүртэл тохиох, хамгийн нам дор байрлалтай, бүтэн сар юм. АНУ-ын сансар судлалын байгууллага NASA-гаас мэдээлснээр ердийнхөөс 14 хувь жижиг, 30 хувь бүдэг харагдах тулмикро сар гэх ангилалд багтжээ.
Гэхдээ тэнгэрийн хаяанд маш ойр байрлах тул эсрэгээрээ, сар том мэт харагдах боломжтой гэв. Энэ үзэгдэл нь 18.6 жилд нэг тохиох боломжтой, хамгийн сүүлд 2006 онд тохиожээ.
Цаг агаарын нөхцөл таатай бол сар тод улаан биш, алтан шаргал эсвэл улбар шар туяатай харагдах аж. Энэ нь зуны туйлын өмнөх сүүлчийн бүтэн сар бөгөөд хавартай салах ёс гүйцэтгэх өдөр гэж үздэг юм.
Эх сурвалж : usatoday.com , sortiraparis.com
Б.Төрбаяр