УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны өдөр болж, өндөрлөснөөр төрийн дээд эрх барих байгууллагаа нийт сонгогчид амжилттай байгууллаа.
Сонгуулийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагууд нийт сонгогчдын боловсролд зориулсан контентууд бэлтгэн нийтэлж ажилладаг. Гэхдээ уншигч, үзэгчдийн мэдээлэл хүлээн авах хандлагаас шалтгаалан тэдний бэлтгэж буй контентуудын хэлбэр, өнцөг өөрчлөгддөг онцлогтой.
Мөн энэ үед сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, нэр дэвшигчид сурталчилгаагаа илүү хүртээмжтэй түгээхийн тулд мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах нь бий. Сонгуулийн сурталчилгаа үргэлжлэх өдөр ердөө 17 хоног. Нэр дэвшигчид маш шахуу хугацаанд сурталчилгаа явуулдаг. Тиймээс илүү олон хүнд өөрийгөө таниулах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад ханддаг гэж ойлгож болно.
Өөрөөр хэлбэл бидний сайн мэдэх “Редакцын бус нийтлэл”, “Төлбөртэй мэдээ”, “Сонгуулийн сурталчилгаа” гэх зэрэг “шошготой” контентуудыг хэлж байгаа юм. Хэдийгээр төлбөртэй нэртэй боловч нөгөө талдаа сонгогчдод нэр дэвшигчийг ямар мэдлэг, ажлын туршлагатайг таниулж, дүгнэлт хийх боломж олгодог сайн талтай.
Өнгөрсөн тавдугаар сард Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн эгэх хариуцлага: Ёс зүйг хамтдаа амлая” сэдэвт уулзалтыг хийж, сонгуулийн үеэр анхаарах зүйлсээ ярилцаж, ёс зүйтэй ажиллахаа илэрхийлсэн. Тэгвэл энэ удаад дахин уулзаж, энэ сонгуулийн үеэр хэрхэн ажилласан, юунд анхаарсан, цаашид хэрхэх талаар санаа бодлоо хуваалцлаа.
“Зууны мэдээ” сонины эрхлэгч Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Энэ жилийн сонгуулиар өдөр тутмын сонины хэрэгцээ бага байсан гэж дүгнэж болно.
Учир нь нэр дэвшигчид багаараа сонгуульд оролцох учраас намаас нь сонин хэвлэл гэх мэт зүйлсийг хийж өгсөн юм билээ. Бид тэнцвэртэй, бусдыг гутаан доромжилсон материал гаргахгүй байх ёстой гэсэн энэ зарчмынхаа дагуу ажилласан. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар ажлын ачаалал бага байлаа.
Талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зорилгоор том, жижиг гэлгүй сонгуульд өрсөлдсөн бүх нам, эвсэлд хамтран ажиллах санал тавьсан. Үүнээс МАН, АН, Үндэсний эвсэлтэй гэрээ байгуулан ажилласан. Тэдгээрээс ирсэн мэдээллүүдийг редакцын бус нийтлэл гэсэн ийм анхааруулгатай оруулж байсан.
Гэхдээ иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд итгэх итгэл байсаар байна гэдгийг анзаарсан. Тодруулбал, нэг нэр дэвшигч манайд өгсөн ярилцлагатай дугаарыг их хэмжээгээр худалдаж аваад тойргийн сонгогчдодоо тарааж байсан. Хэдий намаас нь нэр дэвшигчдэд зориулсан сонин гаргасан ч түүнийг нь сонгогчид төдий уншихгүй байсан юм билээ. Зөвхөн давуу талыг нь дөвийлгөсөн сурталчилгаа гэдэг талаас нь харсан байх.
Харин манай сонинд нийтлэгдсэн ярилцлагыг сайн уншсан. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэ цэн нэгэнт тогтчихсон болохоор энэ сонины нийтлэл үнэн, бодитой, баримт болж үлдэнэ гэж хандсан байна.
Бид нам, эвслүүдээс өгсөн зарим нийтлэлийг гаргаагүй. Тухайлбал, бусдын бэлтгэсэн материалыг өрсдийн автороор гаргахгүй, бусдыг гутаан доромжлохгүй гэх зарчмаа баримталж ажилласан.
Харин сонгогчдын боловсролд зориулсан контентыг СЕХ-той хамтран долоо хоногт хоёр удаа нийтэлж ажиллаа” гэв.
“NTV” телевизийн Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн газрын захирал Б.Ундрахжаргалант “Сонгуулийн үеэр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрэлт бага байгааг мэдэрлээ.
Бид ч гэсэн бусдыг “харлуулсан” мэдээлэл гаргахгүй гэдэг зарчим баримталсан. Сонгогчид юу хүсээд байгааг мэдрээд түүнийгээ дагаад хөгжихөөс өөр сонголтгүй.
Хэрэв нам эвслүүдийн хүссэнээр бусдыг гутаан доромжилсон мэдээ нийтэлбэл бид өөрсдөө “живээд алга болох” юм байна гэсэн мэдрэмж байсан.
Тиймээс сонгогчдын боловсролд чиглэсэн контентууд бэлтгэж ажиллаа. Гуравдугаар сараас эхлэн эфирийн цагаасаа 27 мянган секундийг сонгогчдын боловсролд зориулжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн сувгуудад мониторинг хийж ажилласан. Бид төлбөртэй мэдээнүүддээ редакцын бус мэдээ гэсэн тэмдгээ байнга байршуулсан.
СЕХ эх сурвалжийн үүргээ муу гүйцэтгэсэн гэж бодож байна. Хөтөлбөр гаргах гээд урьдчилан холбогдоход тодорхой хариултгүй байсан” гэлээ.
“Unnu.news”-ийн Ерөнхий редактор Б.Лхагвацэрэн “Бид дөрөвдүгээр сараас эхлэн өөрсдийн цахим хаягаас тусдаа шинээр Unnu.vote инстаргам хуудас хөтөлж, сонгогчдын боловсролд зориулсан контентууд бэлтгэсэн.
Агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс тэд дахин их байна гэх мэт саналаа өгөх шалтгаануудыг дурдаж, иргэдийг саналаа өгөхийг уриалж ажиллаа. Мөн УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн тогтолцоог тайлбарласан контентууд бэлтгэлээ. Нийт 130 контент бэлтгэн нийтэлсэн байна.
Уг нь бизнесийнхээ зарчмаар мөнгө олох контент бэлтгэвэл бидэнд хэрэгтэй. Гэхдээ бидний анзаарснаар төлбөртэй контент бэлтгэвэл залуу уншигчид “cancel culture” хийх магадлалтай. Тиймээс болгоомжилсон гэх үү дээ.
Ингэж ажилласнаар үзэгч, уншигчдын хандалт энгийн үеийнхээс өндөр байлаа. Энгийн үед инстаграм дахь нэг контент 1000 лайк авдаг байсан бол энэ сонгуулийн үеэр дунджаар 3000 лайк авч байсан. Бүүстлээгүй, органик хандалт нь ийм байна.
Иргэдээс ирүүлсэн асуулт бүхий чатуудад хариулт болгосон контентууд бэлдсэн. Жишээлбэл, гадаадад байгаа иргэд хаана очиж саналаа өгөх вэ? Нэр дэвшигчдийн бүх мэдээллийг оруулаач гэх зэрэгт хариулт авахыг хүссэн. Асуултуудыг нэгтгээд нэг хариулт бүхий контент бэлтгэх байдлаар.
Харин жижиг намуудын нэр дэвшигчдийн зураг, мэдээлэл олдохгүй байх хүндрэл үүсэж байсан.
Бид төлбөртэй контент нийтлэхээс илүү уншигчдынхаа итгэлийг алдахгүй, ирээдүйн дөрвөн жилийнхээ яг уншигчийн тоог нэмэхэд анхаарч ажиллаа” хэмээв.
“iToim” агентлагийн Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг “Өмнөх хоёр сонгуультай харьцуулахад манай сайтын хандалт нэлээн буурсан.
Тэгээд л уншигчид юу үзээд байна гээд харахад цахим орчинд олон дагагчтай хуудаст нийтлэгдсэн контентыг их үзэж байсан.
Инстаграмд бол яалт ч үгүй unnu.news-ийнхэн мундаг ажилласан. Бид нар ингэж харьцуулж байгаатай адил залуучууд яг тэрийг л сонирхож байна. Ер нь мэдээллээ яаж гоё, энгийн ойлгомжтой хүргэх вэ гэдэгт чиглэж байгаа нь харагдсан” гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Судалгаанаас үзвэл сонин, сайт, цахим сувгуудын 90 хувь нь төвийн сахисан мэдээ, нийтлэл их байсан. Харин телевизүүдийн хувьд сонгогчдын боловсролд зориулсан цаг өмнөх сонгуулийн үетэй харьцуулахад хоёр дахин их байсан. Харин эрэн сурвалжилсан, задлан шинжилсэн контент бага байсан" гэсэн судалгааны дүн байгааг онцлов.
Мөн нэр дэвшигчдийн талаар доромжилсон, гүтгэсэн, хүйсээр ялгаварлан гадуурхсан контент бараг байгаагүй гэлээ.
Уулзалтад нийт долоон байгууллагын төлөөлөл ирсэн юм. Энд нийтлэгдсэнээс бусад байгууллагын яриаг “Зууны мэдээ” сониноос унших боломжтой.