“Сахиур” гэх энэ үгийг эмнэлэг, том хүнтэй холбож ойлгодог. Гэтэл хүүхдүүд томчуудыг сахидаг болж. Хүүхдийн баяр ойртох тусам хүн бүр тэдний тухай бодож арай шүү анзаардаг гэхэд хэтийдсэн болохгүй биз ээ.
Өөрийг нь хараад байгаа хүнийг өөдөөс нь нэвт шувт ширтэх нь “Хэрсүү хүүхэд” гэж хэлэгдэхэд хүргэсэн энэ хүүг Б.Бямбадорж гэдэг. Тэрбээр ЧД-ийн 37 дугаар сургуулийн Зг ангид сурдаг. Үеийнхнээсээ эрт хэрсүүжсэн түүнийг эмнэлэгт эмээгээ сахиж байхад нь ярилцсан юм.
-Бямбадорж оо, миний дүү хэдэн настай вэ?
-Та миний нэрийг яаж мэдсэн юм.
-Сахиуруудын нэрийг амархан мэдчихдэг юм. Эмээ нь яаж байна.
-Яахав дээ. Янзандаа л байгаа. Гарынх нь үенүүд хагараад хөл нь хөшчих гээд л .
-Өвчний нь оношийг юу гэсэн бэ. Та хоёр хэзээ гарах вэ?
-Ангина гэдийш дээ, тэр нь үе мөч, зүрхэндээ орсон гэсэн. Эмээ бид хоёр тав дахиа хэвтэж байгаа юмаа. Манай дүүргийн эмнэлгийнхэн бид хоёрыг андахгүй байгаа биз. Эмчилгээ ч сайн хийж өгдөг. Харамсалтай нь гараад сайн гам хийж чаддаггүй л дээ.
-Гам хийнэ гэдэг нь яахыг хэлдэг юм бэ?
-Даарахгүй, өлсөхгүй дулаан байлгаж, үргэлж хөл гарыг нь тосолж хөдөлгөж байх хэрэгтэй. Энийг л хэлээд байхгүй юу.
-Та хоёр жаахан хэцүүхэн амьдардаг болоод тэр үү. Танайх гэртээ хэдүүлээ, ажил хийдэг хүн байдаг уу?
-Хэцүү л тал руугаа. Ажил хийдэг хүн байхгүй ээ. Өвөө алдаг оног юм хийнэ. Настай хүнд тэр бүр ажил олдохгүй ш дээ. Яг үнэнийг хэлэхэд эмээгийн группын мөнгөөр л болмоор аяддаг.
-Аав, ээж чинь хаана байдаг, бас яагаад чи эмээгээ сахиж байгаа юм бэ. Эсвэл та хоёр хөдөөнөөс ирээд удаагүй байгаа юм уу?
-Манайх Ховдын Үенчийнх. Гэхдээ нутгаасаа эмээ эрт гарсан гэсэн. Миний аав эмээгийн дүү нь. Төрсөн дүүгээсээ намайг авсан байхгүй юу. Эмээ ерөөсөө хүүхэд гаргаагүй гэсэн. Миний эмээ уг нь нутагтаа мал малладаг байгаад 1993 онд хотод ирсэн гэсэн. Аав намайг авна гэдэг ч эмээг өрөвдөөд чаддаггүй. Гэхдээ эмээгээ би орхиж чадахгүй ч намайг харин орхих л байх даа. Ингэж бодохоор хэцүү байдаг.
-Чи эмээгийнхээ хувцсыг угааж чаддаг уу?
-Эмнэлэгт бол оймс, алчуур, подволк зэргийг нь угаачихна аа. Халаад, даавуу гээд том юмнуудыг нь асрагч эгч нар угаагаад өгчихдөг.
-Эмээгийн нь хувцсыг угааж тусалсан хүмүүст чи дэм болдог уу?
-Дэм ээ, аан, туслахыг хэлж байна тийм ээ. Өөрийнхөө хэмжээгээр л тусалдаг. Одоо чинь хүний хиртэй, тэр тусмаа өвчтэй, хэвтрийн хүмүүсийн хувцсыг угааж өгөх хүн ховор ш дээ. Эмээ бид хоёр Чингэлтэй дүүргийнхээ эмнэлгийн ажилтнуудын хамаатан нь юм шиг болчихсон л доо. Ялангуяа бүх ээлжинд гарч байгаа асрагч, сувилагч, эмч эгч нартаа их баярладаг. Тэгээд ачийг нь хариулна даа гэж боддог.
Одоохондоо эргэлтээр ирээд халаад, улавч өмсч орсон хүмүүсийн мөнгийг нь хураагаад ч юм уу асрагч эгч нарынхаа ойр зуурын юмыг нь дөхүүлж өгөх зэргээр л дэм болдог. Гэхдээ тэд нар намайг бараг л зардаггүй. Хааяа хүнд, олон өвчтөнтэй үед л “Алив сувилагчийг, сахиурыг, гэрээс нь ирсэн хүн байна уу мэдээдэх” гэх зэргээр гүйлгэдэг.
-Хүүхдийн баярыг тэсэн ядан хүлээсэн үү. Яаж баярлах бол?
-Нэг их ч хүлээх юу байхав дээ. Гэхдээ л би чинь хүүхэд юм чинь… Гэртээ л өнгөрүүлнэ дээ.
-Эмээгийн нь нутаг ус, ойр тойрных нь хүмүүс олон байдаг уу?
-Мэдэхгүй ээ. Эртийд нэг эгч “Уг нь Ховдынхон чинь бие биендээ их тусалдаг, нутгархаг, амь нэгтэйсэн. Та нарт туслах байх” гээд байсан. Эмээ тэр үгэнд баярлаж байгаа хэрнээ “Харин л дээ” гээд эргэлзэнгүй л байна лээ.
-Зөвхөн энэ жил гэхэд л таван удаа эмээгээ сахиад хэвтэхээр хичээл чинь хэцүүдээгүй юу?
-Гайгүй ээ. Эмнэлэгт байхдаа шалгалтаа өгчихсөн. Хичээлээ тараад эмээ дээрээ ирээд асаргаагаа хийчээд орой болохоор орных нь хөлний тэнд зай гаргаж байгаад л нүдний хор гаргачихдаг.
-Нүдний хор гэж чи хурхираад эмээгээ шахаад зөндөө л унтдаг юм биш үү?
-Яг ш дээ. Тийм жаахан зайд яаж унтахын. Гэхдээ манай тасгийнхан “Миний хүү энд хэвтээд унтчих” гэдэг л дээ. Би өвчтэй хүмүүсийг амраахгүй чихэлдэж байхаар гээд 00-ийн өрөөнд байгаа тэргэнцэр байгаа биз. Тэрэн дээр суугаагаараа унтчихдаг. Тэр нь илүү тухтай байдаг байхгүй юу. Өнөө орой эмээгийн толгойг угаана.
-Яаж, юунд угаах юм?
-Зам засвар гээд долдугаар сарын 1-н хүртэл халуун усыг тасалсан гэсэн. Тэгэхээр буцалгагчинд ус халааж байгаад усаа сэлбээд 00-д нэг цэнхэр төмпөн байгаа биз. Тэрийг авчирч урьд нь тавьж байгаад угаана.
-Тэр төмпөнд хүмүүс хөлөө угааж байгаа харагдсан?
-Яахав дээ. Сайн угааж байгаад л угаачихгүй юу.
-Эгч ээ, та хүүхдүүдээ яаж байрлуулдаг вэ?
-Бид нарын амьдрал адилхан юм байна даа, тийм ээ. Үргэлж мөнгөтэй байдаг бол мөн сайхнаа.
-Харин тийм ээ. Гэхдээ сайн сурч чадвал үргэлж мөнгөтэй байж чадах байх аа?
-Худлаа яриад л… Та ч гэсэн сайн л сурч байсан биз дээ. Тэгээд одоо заримдаа мөнгөгүй л болж байгаа биз дээ. Бид нарын амьдрал адилхаан. Гэхдээ миний ирээдүй миний гарт байгаа гэж би боддог. Таны яриад байгаа сайн сурах гэдэг ч нөлөөлнө л дөө.
Бидний яриа ийн өндөрлөсөн. “Ирээдүй гарт минь бий” гэх хүүд итгэлийн дардан замыг нь нээж өгч гэгээн хүслийг гүйцэлдүүлэхсэн.
С.Туул http://www.niigmiintoli.mn/