Одоо хүн бүхэн Осама бен Ладенгүйгээр "Аль-Кайда"-гийн хувь заяа хаашаа эргэх бол гэдэг талаар таавар тааж эхэллээ. Оюун санааны бэлэг тэмдэг туг далбаа болсон удирдагч нь амь үрэгдсэн явдал алан хядагч-террористуудад том цохилт болсон нь мэдээжийн хэрэг юм.
Тэдэнд Бен Ладен бол Маркс, Ленинтэй зүйрлэхүйц хүн байсан бөгөөд үүгээр коммунистуудтай адилтгах зүйл дуусч байна. Аль-Кайда бол Коминтерн шиг Москвад төв байртай, тэндээс чиглэл зааварчилгаа авдаг байгууллага биш байлаа. Энэ бол тус тусдаа үүртэй олон сүлжээ бүхий байгууллага бөгөөд хоорондоо интернетээр холбогддог.
Түүнээс гадна лалын харгис муйхар үзэл суртлаараа нэрд гарч ийм брэндтэй болсон байгууллага юм. Аль-Кайдагийн удирдагчид бүх дэлхийд Халифат улс байгуулах гэсэн нь тийм ч их утопи-үл гүйцэлдэх үзэлтнүүд биш бөгөөд харин хэзээ ч юм аль нэг халифатын бүрэлдэхүүнд орж байсан нутаг дэвсгэрийг "Лалынхны мэдэл хүрээлэлд оруулан эрхшээлдээ авах" санаархал агуулж байгаа билээ.
Тэдний гаргасан уриалгад Испанийн Андалуз, Дундат Азийн Узбекстаны Бухар болон тэр хавийн нутаг дэвсгэрийг хамруулан оруулсан байдаг. Тэдний хамгийн гол зорилт нь онцгой нөлөө бүхий лалын шашинт орнууд болох Саудын Араб, Пакистан, Египетэд засгийн эрхийг булаан авах бөгөөд үүндээ бас Палестинтай хил залгаа оршдог тул Йордан улсыг багтаасан байна.
Энэ бүхний дүнд эдгээр бүс нутгийг Арабчилж, Лалын болгох зорилго агуулж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Шариатын ёсноос хамгийн харгис хэрцгий заншлыг нь авч лалын ертөнц тэр чигээрээ мөрдөн дагах бөгөөд Өрнөдийн ардчиллын үнэт зүйл болох иргэний эрх чөлөө, хүний эрх, эрэгтэй эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй байх явдлыг хайр найргүй бүрмөсөн устгах ёстой аж. Энэ бурангуй ёс заншил юу гээч болохыг талибууд Афганистанд засгийн эрх барьж байх үеэр нь хүмүүс мэдэж гадарлаж байгаа байх.
Тэд Коран судрын ''Үхэр" гэсэн гарчигтай хоёр дахь хэсэгт бичсэн "Алж устгаж байснаас өөртөө татаж хорхой аазгайг нь хүргэх илүү сайн" гэсэн сургаалаар шүтэн бишрэгчдээ хуурч мэхэлж өөртөө татаж байдаг. Энэ зорилтоо хэрэгжүүлэхэд "Жихад" буюу өөр шашинт буруу номтнуудын эсрэг өдөөсөн "ариун дайн" гэж нэрлэдэг лалын шашны харгис үзэлтнүүдийн номлолыг ашиглаж байна.
Бен Ладен "Аль-Кайда"-гаас гадна "Еврейн иудаизм болон Загалмайтны эсрэг тэмцэх Бүх дэлхийн лалын фронт" гэгчийг байгуулаад байсан юм. Загалмайтны эсрэг гэдгээр нь Өрнөдийнхний эсрэг түүний дотор Европынхны эсрэг байна гэж ойлгож болно.
Аль Кайда бол төрүүлсэн хоёр эцэгтэй бөгөөд тэргүүн нь Бин Ладен байгаагүй харин Абдалла Азам нэртэй палестин хүн байсан бөгөөд (Аль-Кайда гэдэг нь үндэс-бааз) гэсэн утга агуулсан үг юм. Түүний төв контороос Афганистанд Зөвлөлтийн армийнхантай байлдахаар Лалын шашинт орнуудаас сайн дураараа ирж байгаа хүмүүсийн бүх намтар түүхийг цуглуулж байжээ.
Бен Ладен Йемен гаралтай Саудын Арабын тэрбумтны хүү бөгөөд өөрөө ч тэрбумтан бөгөөд нэг хэсэг барилга, зам барих бизнес эрхэлж байгаад улмаар шашны муйхар үзэлтэн болж хувиран Аззамтай уулзахаар Афганистанд очжээ. 1981 онд Лалын шашинтны хэт харгис бүлгийнхны дунд багтан Египетийн ерөнхийлөгч Анвар Садатыг алсан хэргээр шоронд суугаад гарсан Айман аз-Завахири ч тэдэнтэй энэ үеэр нэгдэж нийлсэн байна.
Бен Ладен Афганистаны можахедуудын удирдагчдын нэг байгаагүй бөгөөд нэг их том биш жижгэвтэр байлдах бүлгийн удирдагч байсан юм. Зөвлөлтийн армийн эсрэг явуулсан бүтэл муутай нэг байлдаанд тэр оролцсон талаар тэндхийнхэн ам дамжин ярих болжээ. Албан ёсны гаргасан мэдээгээр биенээсээ огт салгахгүй байнга авч явдаг "Калашников"-ын автомат бууг Бен Ладен Орос цэргийн гараас
булааж авсан гэж ярьдаг. Тэрээр бусад можахедүүдийн нэг адил Пакистаны хүчнийхэнтэй холбоотой байсан бөгөөд харин АНУ-ынТагнуулын төв газартай шууд хэлхээ холбоотой байсан эсэх талаар нотлох баримт байхгүй байна.
Бин Ладен Афганистанд ямар нэгэн гавъяа шагнал, онцгой нэр хүнд олоогүй юм. Зөвлөлийн цэргийг Афганистанаас гаргасны дараа амь үрэгдсэн Аззамын оронд "Жихад буруу номтны эсрэг ариун дайны тэргүүн лам" болжээ. Афганистанд можахедүүдийн эсрэг өдөөсөн дайнд ялагдсаны гамшгаар ЗХУ гэдэг улс гүрэн нь тэр чигээрээ нуран уналаа гэж Бен Ладен мэдэгдээд Лалын шашны гол дайсан бол одоо АНУ боллоо гэж тунхагласан юм.
Нью-Йоркийн хоёр өндөр цамхаг руу 2001 оны есдүгээр сарын 11-нд дайрч сөнөөх балмад ажиллагаанд оролцох бүх хүнийг тэр биечлэн сонгож авсан бөгөөд тэднийг Бен Ладены шууд зааварчилгаар одоо Гуантанамогийн шоронд хоригдож байгаа Халед Шейх Мухаммед шууд удирдаж байжээ. Эхний үед Бен Ладен есдүгээр сарын 11-ний дайралтад оролцсон талаар огт дуугарахгүй байсан бөгөөд лалын харгис үзэлтнүүд "Манхеттен ажиллагааны баатрууд"-ыг өргөмжилж эхэлмэгц даруу зангаа таягдан хаяж, өөрийгөө магтуулж дөвийлгүүлэх хүсэл нь ялсан байна. Иймээс ч тэрээр аз-Завахирагийн хамт энэ балмад үйл ажиллагаанд оролцсоноо үгүйсгэхээ больсон юм.
Тэрээр нэг удаа "Би буруу номтнууд есдүгээр сарын 11-ний өдөр хоёр өндөр цамхаг дээрээс яг үнс чандруу адил хийсэн унаж байгааг зурагт радиогоор хараад зүрх сэтгэлд минь хөөр баясал төрж билээ" гэж хэлсэн байна. Гурван мянга гаруй америкчуудыг алж устгаад Бен Ладены сэтгэл нь ханаагүй бөгөөд тэрээр Бушийн зүгээс Афганистанд цохилт өгөх явдлыг зориуд өдөөн турхирсан байна.
Америкчууд "Аль-Кайда"-г орогнуулж буй Афганистан руу дайран орно гэдгийг тэр урьдаас тооцоолсон юм. Түүний тооцоолсноор дайн байлдаан урт удаан хугацаагаар үргэлжлэх бөгөөд зурагт радиогоор өдөр тутам Афганистаны цусандаа будагдаж үхсэн хүүхэд эмэгтэйчүүдийг үзүүлж харуулахаар Лалын шашинт улс орнуудын зэвүүцэл дургүйцэл туйлдаа хүрч бослого тэмцэл өрнөн, улмаар Өрнөдийн орнуудын талыг баримтлагч чөтгөр шулам шүглэсэн засгийн газрууд түлхэгдэн унана гэж төлөвлөсөн ажээ. Гэтэл тооцоо алдагдаж дайн хэдхэн долоо хоног үргэлжилж, Кабулаас Талибууд болон Ал-Кайда-гийнхан оргон зугтсан билээ.
Бен Ладены тооцоолсон ёсоор бүх дэлхийн лалын шашинтнууд өөрсдийн эрх баригчдын эсрэг босч түүнийг даган ганхуулах цаг хугацаа байсангүй. Цаашдаа ч ямар нэгэн дорвитой үр дүн гараагүй нь лалын ертөщийн нэг ч оронд "буруу номтны эсрэг ариун дайн хийх" үзэл бодолтнууд засгийн эрхэнд гараагүйгээр илэрхийлэгдэж байна. Саудын Араб, Алжирт лалын шашинтны ариун дайны байлдагчид ялагдал хүлээж, зөвхөн Йемен, Сомали зэрэг бараг эзгүй зэлүүд газар гэж нэрлэж болох орнуудад тэд өөрийн баазаа байгуулж л чаджээ.
Америкчууд Иракыг байлдан эзэлсний дараа Аль-Кайда тийшээ тэмүүлсэн боловч амжилт олоогүй юм. Месопотами дахь Аль-Кайда-гийн (Энэ бүс нутгийг эрт үеээс ингэж нэрлэдэг) бүлгийн удирдагч аз-Заркауи Лалын шашны шийт урсгалын үзэл бодлоороо ихэд алдаршсан гол хүн билээ. Тэрээр шийтүүдийг "Хяран мяраагч могой, өрсөлдөгчөө далдаас тагнадаг, хор нь бүх бие организмд гүн нэвчин тардаг, хар санаатай хилэнцэт хорхой-дигваранз" гэж нэрлэжээ. Ингэж Месопотамийн Апь-Кайда бүлгийнхэн өөрөө өөрийгөө шашны урсгал хоорондын тэмцлийн улмаас хорлож сүйтгэсэн юм.
Өөрийнхөө амийг золиослогчдыг ашиглан энгийн номхон ард иргэдийг үй олноор нь устгах, Шариатын ёсны хамгийн бурангуй хүнлэг бус ёс заншлыг хүчээр тулгах, Суннит урсгалыг шүтдэг омгийн ахлагч-шейхүүдийн ашиг орлого их олж авдаг хууль бус наймааны сувгуудыг булаан авах гэсэн санаархал нь Иракын суннит байлдагчдын ихэнх хэсэг холоос зочлон ирэгчдийн эсрэг тэмцэхэд хургэсэн байна.
Ийнхүү холбоотнууд бие биеэ үзэж чадахгүй дайснууд болж, "Америк муу нь муу, гэхдээ Аль-Кайда бүр ч долоон дор" гэж үзэх үзэл бодолд хүргэсэн байна. Өрнөдөд тухайлбал Лондон, Мадридад алан хядах-террорист ажиллагаа явуулснаар үзэж харагдах ямар ч үр дүнд өчүүхэн төдий ч хүрээгүй юм. Мэдээжийн хэрэг Америкийн нутаг дэвсгэрт харгис гэмт хэргээ давтан үйлдэх гэж оролдсон. Нью-Йоркийн Таймс скверт тэслэх бөмбөг бүхий автомашиныг илрүүлсэн бол Олон улсын нэгэн нислэгийн үеэр дэлбэрдэг бодис гутлын уландаа нуусан этгээдийг илрүүлж, Зул сарын баярын өмнөхөн үүнтэй адил бодисыг дотуур өмдөндөө нуусан хүнийг илрүүлжээ.
Тэднийг Shoe bomber буюу гуталт дэлбэлэгч, нөгөөдөхийг нь Underpants bomber буюу дотуур өмдөт дэлбэлэгч хэмээн нэрлэх болсон юм. Чикаго руу нисч байсан онгоцонд хувилагч машины хайрцагт дэлбэрэх бодис нууж тэсрэлт хийх гэсэн оролдлогыг илрүүлж сэрэмжлэн зайлуулжээ. Хэдэн жилийн өмнө Парисын Дарь эхийн сүм болон Их Британийн Весминстерийн сүмийг (Саяхан хунтайж Вильям, хатагтай Кейт нарын хуримын ёслол болсон сүм) дэлбэлэх гэсэн хэд хэдэн хүнийг баривчилжээ.
Олон арван жилийн үр дүн ерөнхийдөө ийм л байх шив дээ. Одоо хамгийн хүчтэй бүлэглэлд "Арабын хагас арлын Аль-Кайда"-г тооцож байгаа юм. Түүний толгойлогч нь алан хядагч террористаас хамгийн их дадлага туршлагатай гэж үздэг Анвар-аль-Ауляки юм. Мөн Сомали улс дахь Аль-Кайдагийн удирдлагад "Шабаб" гэдэг байгууллагын алан хядагчид оржээ.
Харин Пакистан, Афганистанд байгаа Аль-Кайдагийн дайчид хэдхэн зуугаар тоологдож байгаа юм. Хамгийн их дадлага туршлагатай алан хядагчдыг нь Америкийн нисгэгчгүй онгоцоор устгасан, эсвэл зарим нь Пакистаны эрх баригчдад баривчлагджээ. Аль-Кайдагийн хувьд Арабын ертөнцөд өрнөж буй үйл явдлыг харахад хүндрэлтэй байгаа нь мэдээж. Хувьсгал, бослого, үймээн самуун дэгдэж байгаа явдал лалын харгис үзэлтнүүдийн санаачилгаар явагдаагүй бөгөөд харин тэд ажилгүй яаж зүгээр суухав гээд сөрөг хүчний талд орж байгаа бололтой.
Ер нь Аль-Кайда яваандаа түүхийн хог дээр хаягдах шинж тэмдэг илрэх боллоо. Эрүүл хүний санаанд оромгүй аллага хядлага, тамлан зовоолт, боловсрол мэдлэггүй хав харанхуй Лалын шашны хэт харгис үзэлтнүүдийн үйлдлээс хүмүүс айж эмээх боллоо. Дотоодын үймээн самуунаас болж 1990-ээд оны үеэр Алжирын алан хядагчид дайн байлдаан өдөөн явуулж 200 гаруй мянган хүний амь насыг хөнөөсөн харгис үйл явдлыг хүмүүс одоо ч мартаагүй байна.
Дэлхийн лалын шашинт бүх орнуудын хүн амын зөвхөн нэг хувийг Лалын алан хядагчид эзэлдэг юм. Өрнөдийн орнуудын зүгээс явуулж буй зарим нэг алдаатай алхмыг ашигладаг авхаалж самбаатай явдал болон тэдний амь насаа гаргуунд нь хаяж улайран зүтгэдэг байдал нь зарим улс оронд "Лалын шашинтан"гэдэг үг бараг "Алан хядагч-террорист" гэдэг үг хэллэгтэй адил утга агуулгатай болоод байна.
Тэгээд ч сүүлийн үед бен Ладены нэр хүнд улам их унаж байсан нь гайхаад байх зүйл биш юм. Бин Ладеныг 2003 онд явуулсан санал асуулгаар Палестины 72 хувь нь дэмжиж байсан бол саяхан түүнийг алагдахаас өмнө явуулсан санал асуулгаар ердөө 34 хувь, Йорданд 2003 оны үеэр 56 хувь байсан бол одоо 13 хувь нь дэмжих болсон байна. Харин одоо Айман аз-Завахири Аль-Кайда-гийн удирдагч болох шинжтэй байна. Гэвч тэр талийгаач бин Ладен шиг асар их нэр хүндтэй хүн биш бөгөөд бусдыг татах хүч авъяас түүнд огт байхгүй.
Түүх домог болсон Осама бин Ладен шиг хүн Аль-Кайдад дахин төрөхгүй, гарч ирэхгүй. Аугаа их ер бусын хорлогчин энэ хүн өөрийн амьдралын хамгийн гол зорилт болсон зүйлдээ ялагдал хүлээлээ. Энэ дашрамд дурьдахад, Орост Ладеныг хувь заяа муутай, өвчинд нэрвэгдсэн өвгөн гэж үздэг. Гэтэл тэр ердөө 54 настай байсан. Олон улсын интернационал шинжтэй алан хядагч-террористууд ямар ч нэр хүнд байхгүй удахгүй төгсгөл нь ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг одоо биш хэтдээ, ойрын ирээдүйд гэдэг нь ойлгомжтой. Энэ эрүүл ухаангүй хүний үхэл бага бус цус асгаруулах байх.
Георгий Мирский /түүхийн ухааны доктор/