gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ChatGPT ашиглан Герман хэл сурч буй миний туршлага

Боловсрол
2024-08-19
136
Twitter logo

Би 2023 оны арваннэгдүгээр сард Германд нүүж ирээд Герман хэл сурч эхэлсэн юм. Герман хэл А1-С2 хүртэл шаттай. Анх А1 цахим сургалтад сууж, гарааг эхэлж байлаа.

Үргэлжлүүлэн сургалтад суухад санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан учир бие даан сурахаар шийдэв. Гадаад хэл сурах аппликэйшн болох Busuu, Youtube, ChatGPT гэх мэтийг ашиглан сурч эхэлсэн.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард түвшин тогтоох шалгалт өгөхөд В2.1 түвшинд тэнцэх дүн авсан юм.

Энэ хэмжээнд хүрэхдээ ChatGPT-г маш их ашигласан. Чухам яаж хэрэглэснээ  хуваалцъя. Зөвхөн Герман гэлтгүй энэ аргыг ашиглан Англи, Франц, Хятад хэл сурах боломжтой.

Үгийг өгүүлбэрээр ойлгох

Би Англи хэл сурсан туршлагаасаа харахад үгийг дангаар нь биш, бүтэн өгүүлбэрээр нь, ямар нэг түүх, мэдээлэл агуулсан байдлаар сурдгаа ажигласан. Тиймээс мөн Германаар шинэ үг сурвал тухайн үгийг ChatGPT-д оруулан, өгүүлбэр зохиох заавар өгдөг. Тухайн өгүүлбэрээ өөрийн дэвтэртээ бичнэ. Дэвтэрт дандаа шинэ үгнээс бүтсэн өгүүлбэрүүд байдаг бөгөөд хаана ч явсан дэвтрээ авч яваад, байнга уншдаг. Гол нь энэ дэвтэрт зөвхөн Герман өгүүлбэрүүд байх бөгөөд орчуулга огт ашиглахгүй.

ChatGPT-д өгөх зааврын жишээ:

“Би Герман хэл сурч байгаа бөгөөд чи миний Герман хэлний багш. Намайг В1 түвшинд бэлтгэж байгаа. ........... үгийг ашиглан, В1 түвшинд тохирох дүрэм бүхий өгүүлбэр зохионо уу.”

Ингээд ChatGPT өгүүлбэр зохиоход  дүрэмтэй холбоотой олгохгүй зүйл байвал ChatGPT-с дүрэм тайлбарлах заавар өгнө. Жишээ: “Энэ өгүүлбэрт яагаад энэ ...... үг хувирал авч байгааг тайлбарлана уу.”

Өдөр бүр, богино зохион бичлэг хийнэ. Бичсэн текстээ ChatGPT-д оруулан, засуулж, ямар дүрэм дээр алдсанаа тайлбарлуулна. Жишээ: Миний бичсэн текстийг дүрэм, найруулгын хувьд засна уу. Мөн ямар алдаа гаргасныг  тайлбарлана уу.

Ингээд зөв текстээ зохион бичлэгийн дэвтэртээ бас бичнэ. Бүгдийг гараар бичих нь чухал. Маш олон судалгаагаар гараар бичихэд тархины мэдээлэл боловсруулалтыг дэмждэг нь батлагдсан.

Бичсэн текстээ text to speech буюу текстээс яриа болгодог AI аппликэйшнд (www.naturalreaders.com гэх мэт) оруулан, сонсож, яаж дуудахыг сонсоно.

Текстээ чанга, тод, удаан уншиж, гар утсандаа бичиж авна. Дараа нь тэрхүү аудио бичлэгээ сонсон, дуудлагадаа анхаарах зүйлүүдээ тэмдэглэн, цахим толь бичгээс зөв дуудлагыг сонсон давтана.

AI-с гадна, цахим сайтуудаас дүрмээ сурах, өдөр бүр багадаа нэг цаг Германаар подкаст сонсох эсвэл Youtube-р видео үздэг. Хэдийгээр бүгдийг нь ойлгодоггүй ч судалгаагаар өөрийгөө сурч байгаа хэлний орчинд байнга байлгах нь ойлгохгүй байсан ч сурахад эерэг үр дүнтэйг тогтоосон байдаг.

Энэ зөвлөгөөг бичсэн О.Удвал одоогоор Германд магистрын зэргээ хамгаалахаар сурч байгаа бөгөөд өмнө нь Англид Чевенингийн тэтгэлгээр магистр хамгаалжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан