УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд /2025.01.21/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллалаа.
Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Б.Баасансүх мэдээлэл өгөв.
Энэ уулзалтаар сургуулийн төлөөлөлтэй санал солилцож, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. Хөдөө аж ахуйн чиглэлээр элсэн суралцагчдын тоо эрс багассан талаар багш, судлаачид хэлж байв. Түүнчлэн эрэлттэй мэргэжлээр суралцагсдад хөнгөлөлт үзүүлэх, тэтгэлэг олгох асуудлын талаар болон багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах, судалгаа, шинжилгээний чиглэлээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудлын хүрээнд ярилцлаа.
Хөдөө аж ахуйн их сургууль нь бүрэлдэхүүн 6 сургууль, орон нутгийн 2 сургууль, Монгол Улсын тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10.000 гаруй оюутан суралцаж, 1200 гаруй эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа төрийн өмчийн ууган сургуулийн нэг.
Мөн тус сургуулиудын үйлдвэрчний эвлэлийн хорооны саналыг сонслоо. Үйлдвэрчний эвлэлийн холбоодоос багш нарын статус төрийн албан хаагч мөн биш эсэх нь тодорхойгүйгээс зарим төрлийн тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлаас хасагдах тохиолдол байгааг дурдсан.
Тухайлбал, төрийн албан хаагчийн нэг хүүхдийг их дээд сургуульд хөнгөлөлттэй үнээр сургах болон ажилласан жилээс шалтгаалан тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид хамрагдаж чадахгүй байгаа талаар мэдээлэл өгсөн. Байнгын хорооны гишүүдийн зүгээс хууль, эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.