gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхэдтэй болох хүсэл...

О.Ариунбилэг
Эрүүл мэнд
2011-05-24
0
Twitter logo
О.Ариунбилэг
0
Twitter logo
Эрүүл мэнд
2011-05-24
Хүүхэдтэй болох хүсэл...

Ээж, аавдаа эрхлэн тоглох энхрий бяцхан үрсийг хараад “бурхан надад үр заяасангүй дээ” хэмээн харуусан суух хүн магад энэ хорвоогийн хамгийн зовлонтой нэгэн биз ээ.

Үргүйдэл нь тухайн хоёр хүний аль алинаас нь шалтгаалдаг. Мөн органик, сэтгэлзүйн, мэргэжил болон нийгмийн хүчин зүйлс, эмэгтэйн нас, амьдралын хэв маяг, хоолны дэглэм, согтууруулах ундааны хэрэглээ гээд олон зүйлс нөлөөлнө. Үргүйдлийн шалтгааныг эмэгтэйчүүдэд 40 орчим хувь, эрчүүдэд 30 орчим хувь гэж оношилдог бол хосуудын аль алинаас нь 20 хувь хамаардаг гэж үздэг байна.

Өдгөө дэлхийд дунджаар долоон гэр бүл тутмын нэг нь хүүхэдтэй болж чадахгүй байгаа бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс эрдэмтэд хүн төрөлхтөний ургийн алтан хэлхээг таслахгүйн тулд анагаах ухааны хөгжлийн нэгэн сэжмийг энэ асуудлыг шийдэхэд зориулжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд ашиглагдаж буй Германы “MTG”буюу “Modern Technology Germany “компанийн “Үр шилжүүлэн суулгах лаборатори” нь хосуудын амьдралд аз жаргал, баяр баясгалан болсон шинэ хүн бэлэглэдэг. Манай зарим хосууд европ болон АНУ-д очиж энэ лабораторийн тусламжтайгаар үр хүүхэдтэй болдог. Тэгвэл энэ асуудлыг өдгөө эх орондоо шийдэх алтан боломжийг Баянгол эмнэлэг бий болгож, дээрх лабораторийг иж бүрнээр нь эмнэлэгтээ суурилуулан “Үр шилжүүлэн суулгах төв”-ийг нээжээ. Олон хүнд хэрэгтэй энэ мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа.

“МОНГОЛ ЭМЧ НАР ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЛАБОРАТОРИТ АЖИЛЛАХ БҮРЭН ЧАДВАРТАЙ”

Бид юун түрүүнд тус лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулан, лабораторид ажиллах эмч нарт сургалт явуулсан “MTG” компанийн мэргэжилтэн Андреа Кубаллаас зарим зүйлийг тодрууллаа.

-Лаборатори нь яг ямар ямар шат дамжлагаас бүрдэж байна?
-Энэхүү лаборатори нь “Баянгол” эмнэлэгт суурилагдсан иж бүрдлээрээ Европ болон АНУ-д хэрэглэгддэг стандарт үр шилжүүлэн суулгалт IVF, өндгөн эсийн цитоплазмд эр бэлгийн эс тарьж оруулах, өндгөн эс болон эр бэлгийн эс, үр хөврөлийг хөлдөөж хадгалах зэрэг үргүйдлийн бүх шатанд нь нарийн мэргэжлийн ажилбаруудыг хийх боломжтой.

-Үргүйдлийн ямар ямар түвшнийг эмчлэх вэ?
-Бүх түвшний үргүйдлийг цогцоор нь шийднэ. Хэрвээ зарим тоног төхөөрөмж нь дутуу байсан бол “бид тэртүвшний үргүйдлийг шийдэж чадахгүй” гэж хэлэх байсан. Харин энэ тоног төхөөрөмжийг бүрнээр нь суурилуулсанаар бүх түвшний үргүйдлийг цогцоор нь шийдэх боломжтой.

-Германд үргүйдлийг хэрхэн шийдэж байна. Үр дүн нь хэр өндөр байдаг вэ?
-Германд энд суурилуулсан бүх технологийг хэрэглэдэг. Харин энд байгаа эсийн банкыг арай өөр хэлбэрээр үйлчилгээ талаас нь түлхүү ашигладаг. Жишээ нь, эр, эм бэлгийн эсийг хадгалчихсан байгаа тохиолдолд сүүлд нь ямар нэгэн золгүй тохиолдол боллоо гэхэд тэр нь буцаад тэр эсээрээ үр тогтоох эмчилгээ хийлгэх боломжтой. Мөн өндгөвчөө авахуулж байгаа эмэгтэйчүүдийн өндгөвчийг аваад хадгалах гэх мэт. Үр дүнгийн хувьд гэвэл дэлхийн дундажтай адилхан 30-40 хувь байдаг.

-Үрийн банкыг бий болгохын ач холбогдол нь юу юм бол?
-Үрийн банк нь үрээ алдах магадлалаас урьдчилан сэргийлэх тохиолдолд өргөн ашигладаг. Жишээ нь хавдраас шалтгаалсан химийн эмчилгээ хийлгэхийн өмнө мөн автомашины аваар гэх мэт золгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор. Мөн нэг удаа эсээ өгчихсөн байлаа гэхэд үр тогтоох эхний оролдлогоор амжилтгүй болсны дараа дахин оролдлого хийх боллоо гэхэд өөрөө ирэх шаардлагагүйгээр банкнаас эсээ аваад хийчихдэг.

-Хэрвээ хосуудын эрэгтэй нь үр тогтоох боломжгүй бол үрийн банкнаас ашиглах боломж байгаа юу?
-Европын орнуудад бол байдаг. Танай улсад хууль эрх зүйн орчныг нь сайн мэдэхгүй байна. Германд үрээ хандивлахад сайн дурынх байдаг. Бага хэмжээний төлбөр өгнө. Хуульд заасных нь дагуу бол донорын нэр нь тодорхойгүй байдаг. Донор эцэг, эхээс төрсөн хүүхэд 18 нас хүрээд биологийн эцэг, эхийнхээ мэдээллийг авч болдог.

-Манай эмч нарыг сургалтанд хамруулсан гэлээ. Тэд энэ лабораторид асуудалгүйгээр ажиллах боломж бүрдсэн үү?
-Сургалтанд хамрагдсан эмч нар ОХУ болсон Японд үргүйдлийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, нарийн мэргэшсэн юм билээ. Энд байгаа тоног төхөөрөмж нь тэр хүмүүсийн ажилласан лабораториос илүү дэвшилтэт байгаа ч гэсэн онолын үндсүүд нь адилхан учраас энэ аппаратуудтай ажиллахад саад болох зүйл байхгүй. Асуудалгүй ажиллах юм байна лээ.

“ҮРГҮЙДЛИЙГ БҮРЭН ЭМЧЛЭХЭЭС ГАДНА ХОСУУД ХҮСВЭЛ ИХЭР ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ, МӨН ХҮЙСИЙГ НЬ СОНГОЖ БОЛНО”

Бид мөн “Баянгол” эмнэлэгийн үргүйдлийн төвийн эмч АУ-ны доктор, клиникийн профессор Р. Хадбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Яг ямар асуудалтай хосууд танай эмнэлэгт хандаж болох вэ?
-Юуны түрүүнд үргүйдэлтэй гэр бүлийн хос. Үргүйдэл гэдэг нь гэр бүлийн эмзэг нарийн асуудал. Нэг жилээс дээш хугацаанд ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр тогтмол бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмсэн болохгүй байгаа бол үргүйдэлтэй хэмээн үзээд эмчид хандах шаардлагатай. Тэгэхгүй гэр бүл дотроо гомдох, туних, нэгэндээ итгэхгүй байх, цаашлаад гэр бүл салж сарних  асуудлууд үүсдэг. Тиймээс аль болох эрт мэргэжлийн газарт хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй.

-Яг ямар шатанд оношилж, эмчлэх вэ?
-Бүх төрлийн үргүйдлийг оношлоно. Эрэгтэйд нь байна уу, эмэгтэйд нь байна уу. Эмэгтэйд нь байлаа гэхэд ямар хэлбэрийн байна. Дааврын  байна уу, эсвэл наалдац үүссэн байна уу. Жишээ нь БЗДХ-ын дараа голдуу наалдац үүсч, үр дамжуулах суваг битүүрдэг. Энэ тохиолдолд манай эмнэлэгт байгаа Герман улсын тоног төхөөрөмж бүхий дурангийн хагалгааг хийж оношлоод наалдац байвал салгана, үрийн суваг нь битүүрсэн байвал сэтгэнэ гэх мэтчилэн механик талын арга хэмжээг авдаг.  Хэдий тийм боловч  умайн хоер талын үрийн хоолой хүнд хэлбэрээр наалдац үүсгэн  битүүрсэн, умайн гуурсан хоолойн байхгүй, эндометриозтой, эрэгтэйгээс хамаарсан хүнд хэлбэрийн үргүйдэл зэргийг оношлосон ч гэсэн лаборатори байхгүй учраас шийдэж чадахгүй байсан. Одоо энэхүү тоног төхөөрөмж орж ирснээрээ бүх төрлийн үргүйдлийг даван туулж үр хүүхэдтэй болгох боломжтой болж байна. Хамгийн гол нь оношоо зөв тогтоох хэрэгтэй юм. Гэтэл оношоо зөв тодорхойлуулж чадаагүйгээс болж найман жил элдэв төрлийн эмчилгээ хийлгэсэн хүн манай эмнэлэгт ирж байна. Тэгэхээр энэ бүх асуудлыг иж бүрнээр нь шийдэж байгаагаараа энэ лаборатори өндөр ач холбогдолтой. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд руу явж өндөр зардал гаргах шаардлагагүй болсон.

-Эсийн банк гэдэг нь их сонирхол татаж байна. Энэ талаар та тодруулахгүй юу?
-Хүний нөхөн үржихүйн нас их богино юм байна. Бид залуу хүмүүс учраас үүнийг анзаараад байдаггүй байж. Хүний нөхөн үржихүйн чадвар  35 нас хүрээд цаашдаа буурдаг. Тиймээс эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч залуу байхдаа эсээ хадгалуулах боломжтой юм байна.. Залуу хүнээс эрүүл хүүхэд гардаг гэдгийг бүгдээрээ л мэддэг. Гучин  таван наснаас дээш нас ахих тусам төрүүлсэн хүүхэд элдэв төрлийн эмгэгтэй байх магадлал өндөрсөж ирнэ. Нөгөө талаасаа нас ахих тусам хорт хавдраар өвдөх хувь өндөр болж, хими болон туяа эмчилгээ хийлгэсний дараа ч юм уу, эсвэл эхнэр нөхөр хоёрын аль нэг болон  үр хүүхэд нь золгүй явдлаар нас барах тохиолдолд энэхүү үрийн банкийг ашиглан үр хүүхдийг бий болгож болох юм. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад гэр бүл төлөвлөлт гэдэг нь эсийн түвшинд хүрсэн, гурван жилийн дараа хүүхэдтэй болъё, тэрнээс өмнө ажлаа зохицуулна гэх мэтээр төлөвлөж сурсан гэж хэлж болно.

-Танай лабораторит ихэр хүүхэд “захиалж” бас болох уу?
-Болно. Хүмүүсийн хандлага тийм болчихож. Ихэр бол ханьтай өснө. Хоёр, гурав юм уу эрэгтэй, эмэгтэйг нь сонгож бас болно.

-Та бүхэн цаашид ямар зорилго тавин ажиллаж байна?
-Бидний дараагийн зорилго генетикийн лабораторийг бий болгоно. Үр хөврөлд 3-5 хоногтойд нь генетикийн шинжилгээ хийж, хүйсийг нь тодруулахаас гадна генетикийн элдэв өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл үр хөврөлийн талаарх бүх мэдээллийг гаргана гэсэн үг. Гэхдээ үүнд цаг хугацаа, судалгаа шинжилгээ шаардлагатай. Энэ удаа нээгээд буй “Үр шилжүүлэн суулгах төв”-ийг байгуулах, энэ лабораторийг иж бүрнээр нь оруулж ирэх, эмч нараа сургах гэх мэт цогц арга хэмжээнд бид гурван жил гаруй хугацааг зарцуулсан. Гэхдээ эцсийн эцэст бид Монголын гэр бүлүүдэд аз жаргал бэлэглэх энэ үйлчилгээг нээж чадсандаа баяртай байна.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Жич: Та энэхүү үйлчилгээний талаар дараах хаягуудаар мэдээлэл авч болно: Хаяг нь БГД, Эх нялхсын төвийн баруун урд. Харилцах утас: 30-59-01, 30-59-03. Мөн та bayangolmed@mol.mn хаягаар мэйл бичиж, www.bayangolhospital.mn хаягаар эмнэлэгийн талаарх бүрэн мэдээллийг аваарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан