gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНСУ-ын Элчин сайдын яам газрын наймааны хохирогч болсон уу?

Нийгэм
2011-05-20
0
Twitter logo

Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоод 20 жилийг үдчихээд байгаа БНСУ-ын ЭСЯ шинэ барилга сүндэрлүүлэхээр Улаанбаатар хотын төв хэсэгт газар худалдаж авсан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо, хотын төв хэсэгт байрлалтай газрыг хоёр сая ам.доллараар худалдаж авсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Элчингийнхэн газар эзэмших албан ёсны бичиг баримтаа аваад шалгатал худалдаж авсан газраас нь 0,2 га газар сох дутжээ. Энэ талаар бид БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамныхнаас тодруулахад үгүйсгэсэн хариултыг өгсөн юм.

Эрэл сурал болоод байгаа газрын араас мөшгивөл БНСУ-ын Элчин сайдын яамныхан солонгос хүнээс мөнөөх газрыг худалдаж авсан болж таарав. Элчин сайдын яамны мэдэлд очсон энэхүү газар анх олон улсын байгууллагын нэр дээр байгаад дараа нь хэд хэдэн “эзний” гар дамжсан аж. Тэр дундаа Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун эзэмшиж байсныг эх сурвалж хэлж байна. Түүний дараа хэд хэдэн эзэмшигч дамжиж яваад эцэст нь солонгосуудад зарагдсан аж. БНСУ-ын Элчин сайдын яамныхан солонгос хүнээ дэмжиж, өөрийн улсын иргэнээс Монголд газар худалдаж авсан түүх ийм аж.

Солонгосын Элчин сайдын яамны худалдаж авсан газраас хэн гэдэг сэргэлэн нөхөр хулгайлчихав гэдгийг цагдаагийн болоод мэргэжлийн байгууллагууд шалгаж тогтоох биз ээ. Энэ газар МҮХАҮТ-ын шинэ байрны ойролцоо, хотын төвд байршил сайтай, хэмжээ томтой учраас газрын наймаачдын хорхойг хөдөлгөсөн нь ч ойлгомжтой.

БАРИЛГА БАРИХ ГАЗРЫН АСУУДАЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙГАА

Газрын асуудлаар БНСУ-ын ЭСЯ-нд хандсан юм. Тэд дараах хариултыг өглөө.

-Улаанбаатар хотод БНСУ-ын ЭСЯ-ны барилгыг шинээр барихаар болж газар худалдан авч асуудлаа шийдүүлжээ. Та бүхэн барилга барих газрынхаа гэрчилгээг албан ёсоор баталгаажуулж авсан уу. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь танай Элчин сайдын яамны нэр дээр гарч, та бүхэнд олгогдсон уу?

-Монголд суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны шинэ байр барих газрын асуудал одоо хүртэл шийдэгдээгүй. Монгол Улсын хуулиар бол өөрийн улсад нь суугаа дэлхийн орнуудын Элчид сайдын яамны барилга барих газрын зөвшөөрлийг УИХ-аас олгодог юм билээ. Гэвч одоогийн байдлаар УИХ-аас Солонгосын Элчин сайдын яамны барилга барих газрын талаарх шийдвэр гараагүй байгаа. УИХ энэ хаврын чуулганаараа Элчин сайдын яамны барилга барих шинэ газрыг олгоно гэдэгт итгэж байна.

-Бидэнд олдсон мэдээллээр танай яамны авсан газрын хэмжээ болон одоо олгогдсон талбайн хэмжээ зөрсөн, газрыг дутуу олгосон юм байна. Хэдэн га газар барилга барихаар холбогдох газруудад хүсэлт гаргасан. Одоо олгогдсон талбайн хэмжээнд үнэхээр зөрүү гарсан эсэхийг тайлбарлана уу?
-Одоохондоо барилга барих газрын асуудал шийдэгдээгүй учраас газрын хэмжээний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Манай улсын Элчин сайдын яам 2006 оноос эхлэн шинэ барилга барих зориулалтын нэг га газар олгохыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улаанбаатар хотын захиргаанд албан ёсоор хүсэлт тавьсан. Элчин сайдын яамны шинэ барилга гэдэг нь энгийн ажлын оффис биш шүү дээ. Харин манай хоёр улсын харилцааны хөгжлийг илтгэн харуулахаас гадна цаашдын харилцаанд чухал гүүр болох зүйл юм.

-Элчин сайдын яамны барилгын ажлыг ямар хугацаанд барьж ашиглалтад оруулах вэ?

-БНСУ-ын Засгийн газраас 2010 онд барилгын төсвийг батлан гаргасан. 2011-2014 оны хооронд шинэ барилгаа барихаар төлөвлөж байгаа. Тухайлбал, 2011 онд барилгын зургийн төслөө гаргаад 2012 оны хавар шав тавих ёслол хийхээр төлөвлөсөн.

-Үнэхээр ЭСЯ-нд олгосон газрын хэмжээ дутуу байгаа бол Монголын холбогдох байгууллагуудад хандах уу?
-Газрын хэмжээ тогтоогдоогүй байгаа учраас хэлэх боломжгүй.

-Газрын хэмжээ тодорхойг үй гэх ч үнэхээр газраа луйвардуулчихсан тохиолдолд Солонгосын Элчин сайдын яам хохирогч болно шүү дээ?
-Одоогийн байдлаар УИХ-аар ороод газрын хэмжээ нь тогтоогдоогүй байна. Тийм учраас хохирсон, хохироогүй гэж хэлэх үндэс байхгүй.

-Яагаад УИХ-аар орох гэж. Хуулийн байгууллагад хандах ёстой биз дээ?
-Солонгосын Элчин сайдын яамны газрын асуудал бол зүгээр жирийн хүмүүсийн газрын наймаа биш. Энэ бол улс хооронд ярих асуудал.

-Нэг л бүрхэг хариулт байна. Та бүхэн газраа авахаар нийслэлийн газрын албанд хандсан. Элчин сайдын яамны худалдан авсан газраас 0,2 га сох дутсан гэх юм. Ингэснээр та бүхэн их хэмжээний мөнгөөр хохирсон юм биш үү?
-Элчин сайдын яамны шинэ байр барих газрын асуудал 2006 оноос эхэлсэн. Бид Гадаад харилцааны яамаар дамжуулан Улаанбаатар хотын захиргаанд “Хотын төвд байрладаг зохистой газрыг олгооч” гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Харин Улаанбаатар хотын захиргааныхан хотын төвд байрлах газар ховордсон гэж хариулсан юм. Тэгээд манай Элчин сайдын яамныхан өөрсдөө хотын төвд байрлалтай зохистой газар байна уу гэж хайсан л даа. Тэгж яваад нэг газар олсон. Тэр газрыг эзэмшиж байгаа компаниас газраа зарахыг хүссэн. Үр дүнд ч хүрсэн. Түүний дагуу Гадаад харилцааны яамаар дамжуулан Улаанбаатар хотын захиргаанд энэ газрыг олгооч гэсэн хүсэлтийг өнгөрсөн жил тавьсан. Үүний шийдвэр нь одоохондоо ирээгүй байна. Ер нь манай Элчин сайдын яамны хувьд хохирсон зүйл байхгүй.

-Танай яам 2006 оноос хойш хотын төвд газар хайж байсан юм байна. Тийм үү?

-Тэрнээс өмнө ч газар олгох хүсэлт тавьж байсан. Элчин сайдын яам нь өөрөө дипломат байгууллага болохоор Гадаад харилцааны яамаар дамжуулан газар олгооч гэсэн хүсэлт тавьдаг байсан.

-Монголын газрын наймаа, булхай Солонгосын Элчин сайдын яамаар дамжин илэрлээ гэж эндээс харагдаж байна?
-Манай Элчин сайдын яамны газрын асуудал жирийн асуудал биш. Улс хооронд хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Газрын наймаачны төвшинд явагдах ажил биш. Тийм учраас Монголын Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаа үүнийг анхааралдаа авч ажиллана гэдэгт найдаж байна.

Б.Нямсүрэн, Д.Болормаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан