Монгол үндэстэн дотроо олон овог, аймаг, ястангуудаас бүрддэг. Өмнөх цаг үед овог аймаг, ястаны судалгаа явцуу хүрээнд, тодорхой хяналтын дор явж ирсэн. 1970-аадоноосхойш овог аймаг, ястангуудыг эрдэмтэн, судлаачид угсаатиы зүйн талаас нь судалдаг байлаа. 1990-ээд он гарсаар овог аймаг, ястаны гарал үүсэл, түүх соёл, зан заншил, бичгийн дурсгалыг судлах ажил нэлээд эрчимжсэн байна. Овог аймаг, ястангууд ч өөрсдийн эх түүхээ эргэн харж үнэн зөвөөр нь хойч үедээ үлдээхээр судалж эхэллээ. Тэдний нэг нь зүүн хязгаарын Дорнод нутгаа суух барга ястангууд юм. 2005 оноос Барга судлалын холбоо байгуулагдаж өөрсдийн угсаа гарвал, эх түүхийн талаар судалж шинжлэн баяр наадмаа хийж эхэлсэн юм. Бид энэ удаад Барга судлалын холбооны гүйцэтгэх захирал, дэд профессор А.Цогттой уулзлаа.
-Барга судлал хэдийнээс эхэлсэн бэ. Өмнө нь барга ястны талаар судалж тогтоосон судалгаа, бүтээл бий юү. Энэталаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Барга ястаны тухай нарийвчилсан судалгаа 1990-ээд оноос
эхэлсэн болов уу. Үүнээс өмнө Шинжлэх ухааны академийнхаи угсаатны зүйн талаас
нь нарийн судалсан байх. Үүнд шалтгаалах хүчин зүйл олон бий. Нийгэм, цаг үеийн шаардлагаар
барга ястны судлал эрчимтэй хөгжиж байна. Манай холбооны ажил ч 2005 оноос
жигдэрсэн гэхэд болно. Дорнод аймагт буриад, барга, үзэмчин, халхууд амьдран
суудаг. Үзэмчингүүд 2005 онд "Алтан дөрөө" наадмаа
хийсэн. Буриадууд 2006 онд "Алтаргана"-аа хийж цэнгэлээ. Энэ онд барга
түмэн "Баргужин 2007" наадмаа наймдугаар сарын
23-25-нд хийв. Өмнө нь барга ястаны талаарх нарийвчилсан
судалгаа байхгүй.
-Баргуудын
тухай мэдээ "Монголын нууц товчоо"-нд бий. Үүнээс өмнөх үеийн барга
ястаны талаар түүхийн эх сурвалжийн тухай тодруулна уу?
-Барга түмэн бол Монгол угсаатны эртний нэгэн хүчирхэг
аймаг байжээ. Манай тооллын өмнөх III, IV зууны үеийн эртний Хятадын Сүй, Тан
улсын түүхийн сурвалж бичигт ба-е-гу, Түрэгийн үеийн хөшөөний бичээст баеркү
хэмээн тэмдэглэсэн байдаг. Баегү аймаг Байгал, Хөлөн, Буйр нуур, Алтай, Хангайн
нуруу хүртэлх өргөн уудам нутагт зургаан түмэн өрх, нэг түмэн цэрэгтэй оршин
тогтнож байсан түүхийн эх сурвалж бий. Манай тооллын III-IХ зууны эхэн үе
хүртэл баегү баян чинээлэг амьдралтай газар шороо, улс аймаг, чөлөөт амьдралаа
хамгаалж Түрэгийн хаант улс, Тан улстай тэмцэлдэж байсан. IX зууны үед Уйгарууд
Түрэгийн хаант улсыг бутцохиж, одоогийн Монгол орны нутгийг эзлэн авахад баегүчүүд
тусгаар тогнолоо хадгалан үлдсэн байдаг. Иймд барга аймгийг түүх шастирт
байлдаанд баатар зоригтой, хүчирхэг түмэн хэмээн тэмдэглэн үлджээ. Барга нарын
эртний өвөг дээдэс нь Байгал нуурын орчмын Баргужин төхөм зэрэгт нутаглаж байв.
Бидний мэдэх "Монголын нууц товчоо"-нд Баргужин төхөмийн эзэн
Баргудай мэргэний охин Баргужин гоогоос суут Алун гоо эх төрсөн тухай бий.
Рашид-Ад-дины "Судрын чуулган"-д Хамаг Монголын Хабул хааны хүү
Бардам баатарын гэргий баргуд аймгийн Сунигул гэгчээс Чингис хааны эцэг Есүхэй
баатар мэндэлсэн тухай бичсэнийг үзвэл алтан ургийн дээд овгийн онцгой дээдэс
барга эхээс мэндэлжээ. Үүнээс хойших түүхийн цаг хугацаанд ч барга түмэн Монгол
Улсын нэгэн хүчирхэг аймаг байж ирсэн түүхтэй.
-Барга нэрийн
тухайд. Юу гэсэн үгнээс гаралтай вэ?
-Тан улсын түүх бичлэгт баегү аймаг хэмээн тэмдэглэсэн.
Энэ үг нь баргын эртний дуудлага юм. Түрэгүүд баргыг баийрку буюу баергужин гэж
бичдэг байсан. Барга нэрийн хувьд түрэгээр бараха, борой, шидэт нохой, баяжих
гэсэн үгнээс гаралтай. Чинээлэг байхыг билэгдсэн аймаг угсааны нэр. Баргууд их
бийлэгжүү болохоор баян баргууд гэх нь олонтой. Судлаачдыи үзсэнээр баргууд
Чингисийн аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн
алба хааж байсан тул бараачин барга, 12 дугаар зуунаас хойш бөөгийн шашинтан
барга гэгдэх болсон гэж үздэг.
-Дорнод аймгийн
Гурванзагал сумын гарал үүслийн талаар тодруулна уу. Энэ сум Манлайбаатар
Дамдинсүрэнтэй холбоотой байх аа?
-1911 онд Ар Монгол манжийн захиргааг устгаж тусгаар
тогтносон. Энэ үед барга түмэн манжийн дарлалд, Хятадын эрхшээлд байлаа. 1912
оны нэгдүгээр сард баргад бослого гарч дээд эрх мэдэлтнүүд хуралдан Богд хаант
Монгол Улсын захиргаанд нэгдэн орохоор шийдсэн. Энэ үед занги Ж.Дамдинсүрэн тэргүүтэй
төлөөлөгчдийг Нийслэл хүрээнд ирүүлсэн түүхтэй. Ж.Дамдинсүрэн 1912 онд баруун
хязгаарыг төвшитгөх сайдаар томилогдон Ховд хотыг чөлөөлж Манлайбаатар цолоор
шагнуулжээ. 1915 онд Хиагтад болсон гурван улсын хэлэлцээрт оролцож Монгол
Улсын тусгаар тогтнолыг тууштай хамгаалж байсан учир Ж.Дамдиисүрэнг
хэлэлцээрээс татаж авах шаардлагыг хятадууд Богд хаанд тавьсан. Үүний дараа
хэлэлцээрээр баргыг Хятадын эрхшээлд үлдээсэн байна. Энэ үед Ж.Дамдинсүрэн
нутагтаа очиж, албатаа дагуулан Монгол оронд нүүн ирэхэд Цэцэн хаан аймгийн
Сансрайдоржийн хошууны умарт дахь Загал уул, Гурван нуураар нутаглуулж Манлай
вангийн хошуу болгосон юм. Энэ хошуу хожим 1931 онд Гурванзагал сум болсон
түүхтэй.
-Дараагийн нэг томоохон
нүүдэл 1945 оны чөлөөлөх дайны дараа болсон. Энэ тухайд тодруулна уу?
-1945 онд Өвөрмонголын Хөлөнбуйр аймгаас нүүн ирсэн барга
нар Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр суманд нутагшсан. Чөлөөлөх дайны
дараа Өвөрмонголоос одоогийн Хөлөнбуйр сумын нутагт 900 хүн амтай, 230 өрх айл,
75 мянган толгой малтай ирсэн гэж тухайн үед 28 настай хошууныхаа тамгыг өвөртлөөд
ирж байсан 90 настай авгачуул халын Г.Норов гуай хуучилж байсан. Барга овогтон
Монгол орны Хэнтий, Дорноговь, Дундговь, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий,
Ховд, Увс, Завхан зэрэг олон аймагт бий. Мөн БНХАУ-ын Хар мөрөн, Гирин, Хөх
нуур, Шинжаан Уйгурын Ил муж, ӨМӨЗО-ны Зуун-Од, Шилийн гол, Жирэм, Баян-нуур
зэрэг аймагт тархан сууж байна. ОХУ, Буриад, Казахстан, Туркмен, Киргиз зэрэг
улсад барга овог аймаг байдаг гэж судлаачид үздэг.
Н.Мөнхтөр