Жил бүр наадмын сүүлийн өдөр болдог Уяачдын наадмын хамгийн үзүүштэй хэсэг нь жороо морины уралдаан. Уран, усан, тэлмэн гээд олон төрлийн жороо явдалтай морьд өрсөлддөг энэ наадмыг 1996 оноос явуулж эхэлсэн. 2004 оны наадмаас хойш морьдыг тойргоор уралдуулах болсон байна. Тойргийн уралдааны гол онцлог нь жороо алдахгүй хурдтай явах ёстой гэнэ. Нэг тойрог нь 400 метр бөгөөд таван удаа тойрох учиртай. Бүтэн тойрохдоо ямар хугацаа зарцуулж, хэр цэвэрхэн жороолсныг нь харгалзаж морьдыг шалгаруулдаг. Тийм учраас хамгийн богино хугацаанд жороо алдаагүй морь түрүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн наадмын жороо морины уралдаанд нийтдээ 17 хурдан жороо хүлэг өрсөлдсөн. Морио хэр сайхан жороолуулж чадах нь унасан эзнээс ихээхэн хамаардаг аж. Тиймээс зөвхөн морь бус эзэд нь уралдаанд чамгүй их бэлтгэж оролцдог гэнэ.
Хөвсгөл аймгаас ирж уралдаж байгаа 21 настай хар саарал хамгийн "өндөр настай" нь байлаа. Улсын наадамд гурван жил дараалан уралдаж байгаа бөгөөд эхний жил түрүү авч өнгөрсөн жил аман хүзүүджээ. Уясан эзнийх нь ярьж буйгаар хойтон ч мөн шандас сорино гэж байсан. Түүнээс цааш уралдахгүй биз дээ хэмээсэн.
Энэ уралдаанд оролцогчдоос хамгийн ахмад нь 73 настай Баасанхүү гуай байв. Төв аймгийн Жаргалант сумаас ирсэн, 20 гаруй жил морь уяж, сүүлийн 10 гаруй жил жороо морь уралдуулж байгаа түүнтэй ярилцлаа.
-Таны
хээр морь нэг тойргийг 5.09 секундэд
тууллаа. Хэдэн настай ажнай вэ?
-Найм
хүрч байна. Хоёр дахиа л уралдаж байгаа
юм. Өнгөрсөн жил тавдугаар байрт
шалгарсан.
-Жороо
морины онцлог нь юунд байна?
-Мориноос
маш их хүч шаарддаг. Хүлгэн жороо махаа
барна гэдэг зүйр үг хүртэл байдаг биз
дээ. Унахад их эвтэйхэн, бас хуртай адуу
даа.
-Унасан
хүнээс их шалтгаалдаг гэсэн. Хараад
байхад ерөөсөө хүүхэд унахгүй юм.
-Яах
аргагүй унаж байгаа хүнээс их шалтгаалдаг.
Маш их мэдрэмж шаардлагатай. Хаана амыг
нь татах, сул тавих вэ гэдэг наад захын
асуудал. Яг л хурдан морьтой адилхан
уяа сойлгыг нь тааруулна.
Б.Сүрэн