gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бэлгийн хомхой ХДХВ-ээр өвчлөх суурь болдог

Эрүүл мэнд
2009-10-20
0
Twitter logo

Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчин ихэсч байгаагийн дотор бэлгийн хомхой өвчин дийлэнх хувийг нь эзэлж байгаа тухай эмч мэргэжилтнүүд ярьж байгаа. Бэлгийн хомхой гэдэг нь чухам ямар өвчин болохыг дор сийрүүллээ.

Бэлгийн хомхой нь хоёр төрлийн вирусээр үүсгэгддэг. Вирус-1 нь HSV-1, нөгөө нь HSV-2-оор үүсгэгддэг байна. Энэ өвчний 90 нь хоёрдугаар,10 хувь нь нэгдүгээр төрлийн вирусээр үүсгэгддэг.

Нэгдүгээр төрлийн вирус нь бэлэг эрхтнээс бусад хэсэгт хомхойн шинж тэмдгээр илэрнэ. Энэ нь ханиад хүрэх, халуурах зэрэг хүний бие суларсан үед илэрдэг. Бэлгийн хомхой нь бэлгийн хавьтлаар халдварладаг ч ийм өвчтэй хүний хос нь халдваргүй байх тохиолдол цөөнгүй бий. Энэ төрлийн вирус нь амаар секс үйлдэх үед халдах боломжтой аж. Мөн үүний шинж тэмдэг нь эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний уруул дээр жижигхэн цэврүү, эрэгтэйчүүдэд шодойн үзүүр дээр гардаг байна. Хэрэв шулуун гэдсээр хавьтсан тохиолдолд хошногоны амсар дээр цэврүүт тууралт гардаг. Ийм тууралт нь нэлээд зовиуртай, бие засахад халуу оргин хорсож өвдөнө. Энэ өвчин нь жилд 4-5 давтагдаж вирус нь насан туршид хүний биед хадгалагддаг байна. Мөн эхээс урагт халдварладаг ба ураг зарим тохиолдолд эдгэрч, зарим тохиолдол тархины хавдраас болж амьдарч чаддаггүй аж.

Цусанд нь бэлгийн хомхойн хоёрдугаар төрлийн вирус байдаг хүмүүсийн зөвхөн 10 хувьд нь хомхой илэрч гардаг бол бусдад нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй, хүмүүст өвчнөө тараасаар байдаг байна.

Магадгүй та бүхэн үүнийг уншаад ямар эм тариагаар эмчлэх вэ гэж асуух биз. Тэгвэл энэ өвчнийг анагаах эм бэлдмэл одоохондоо гараагүй гэнэ.

Судлаачид бэлгийн хомхойн халдварын үед илрэх шинж тэмдгийг эмчлэх эм, халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг гаргахаар хичээж байгаа.

Мөн энэ өвчин олон дахих нь мененгит, шээсний сувгийн нарийсал өвчнөөр өвдөхөд хүргэдэг байна. Гэхдээ энэ нь гол хор уршиг биш. Үүнээс ч илүү ноцтой үр дагавартай. Учир нь энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс ХДХВ-ийн халдвар авах магадлал өндөр байдаг аж.

Дээр дурьдсан цэврүүн тууралт нь ХДХВ хүний биед орох таатай боломжийг бүрдүүлдэг байна. Иймд бэлгийн хавьталд орохдоо аль болох аюулгүй сексийг сонгох нь чухал юм. Өөр нэгэн сөрөг үр дагавар нь эхээс урагт халдвар дамжиж зарим тохиолдолд хүүхэд үхэлд хүрэх аюултай. Халдвар эхээс урагт дамжих эрсдэл нь саяхан халдвар авсан эхчүүдэд, эсвэл өвчин анх илрэх үед илүү нэмэгддэг. Харин халдвар аваад нэлээд удсан, эсвэл халдвартай хэрнээ өвчний илрэл ажиглагдаагүй эхчүүдэд ийм эрсдэл бага байдаг байна. Бэлгийн хомхойтой эхчүүдийн хүүхдийг кесерво хагалгаа хийж төрүүлэх шаардлагатай. Харин хомхойн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үтрээгээр төрүүлдэг байна.

Бэлгийн хомхойн үед илрэх сөрөг үр дагаварыг бие махбодод гарах үр дагавартай адилтган үзэх хэрэгтэй. Ийм халдвартай гэдгээ мэдсэн хүн сэтгэл санааны хувьд нэлээд хэцүү байдалд ордог. Харин халдвартай хэрнээ түүнийгээ огт мэдээгүй хүмүүс бэлгийн амьдралын хувьд маш идэвхтэй, санаа зовох зүйлгүй байж бусдад халдвар тараасаар байдаг. Гэтэл өвчнөө мэдсэн, өвчин нь дахин сэдэрсэн хүн бусдад халдвар тараахгүйн тулд бэлгийн амьдралаас зайлсхийж, хүмүүс өөрийг нь мэддэг гэж бодохоос сэтгэл санааны маш хүнд байдалд орж бэлгийн хавьтлын давтамжаа алддаг байна.

Гэхдээ бэлгийн хомхойтой олонх хүн энэ байдлаасаа гарч чаддаг аж. Жишээлбэл санал асуулгад оролцсон хүний олонх нь энэ байдлыг тууштайгаар даван туулж чадна гэдгээ бичжээ. Мөн уг санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 10, эрэгтэйчүүдийн 19 хувь нь энэ өвчний улмаас бусдаас холдож ганцаардсан гэсэн бол үлдсэн хувь нь энэ өвчнийг тараахгүй, авахгүй тусахгүй байх тухай бичсэн байжээ. Ингэж бичсэн хүмүүсийн амьдрал хэвийн үргэлжилж буйг судалгаагаар тогтоосон аж.

Энэ өвчнөөр өвдөхгүй, өвдсөн тохиолдолд бусдад тараахгүй байх нь оюун ухаант хүн танаас л шалтгаална.

С.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан