-Мөнгөө хэрхэн зарцуулах нь бидний гол бэрхшээл-
Нээлттэй нийгэм форумаас “Уул уурхайн гэрээний хяналт ба удирдлагын зарим асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг иргэний нийгмийнхний дунд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт дэлхийд нэр хүндтэй "Хартсон" хуулийн компанийн төлөөлөл болон Дюкийн их сургуулийн эрдэмтэн Роберт Конрад, Орлогын ажиглагч хүрээлэнгийн ажилтан Маттью Генаси зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцахын зэрэгцээ зөвлөгөө өгсөн нь ач холбогдлыг нэмэгдүүлсэн. Манай улсын эдийн засгийн гол түшиг тулгуурыг уул уурхайн салбар хэмээн тодорхойлсонтой холбоотойгоор томоохон орд газруудыг ашиглах эхлэл тавигдаж байна. Өнгөрсөн жил Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан. Мөн "Бороо гоулд", "Цайрт Минерал", "Чиньхуа Мак" зэрэг компаниудтай тогтвортой байдлын гэрээ байгуулсан билээ. Цаашид Тавантолгойн орд газрыг ашиглахад гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нь тодорхой байгаа. Иймээс гэрээг хэрэгжүүлэхэд үүсэх олон бэрхшээлийг тооцоолж үзсэний үндсэн дээр гэрээг байгуулах шаардлагатай аж.
Учир нь гэрээг хэрэгжүүлэх хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулахад ихээхэн төвөгтэй байдаг гэнэ. Хамгийн гол нь манай улсын талд гэрээ ашигтай байх ёстой. Үүнд иргэний нийгэм болон эрдэмтэн судлаачдын саналыг сайтар тусгах нь чухал аж.
Хэлэлцүүлгийн гол зорилго дээрх асуудалд чиглэгдэж байв. Тухайлбал, гэрээг байгуулахдаа орлого, хөрөнгө оруулалт, бусад зардлыг хянах, гэрээний явцын үнэлгээ, хянан өөрчлөх боломжийг тусгах зэрэг асуудалд анхаарах шаардлагатай аж. Мөн гэрээг хэрэгжүүлэх хугацаанд маргааныг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хяналт тавихад иргэний нийгэм, олон нийтийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Эдгээр асуудал манайд дутагдалтай байгаагаас уул уурхайн гэрээ хангалтгүй, зарим нь хууль бусаар байгуулагдсан хэмээн иргэний нийгмийнхэн үзэж байсан. Жишээ нь Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотой техник эдийн засгийн үндэслэл хангалтгүй гэдэг шалтгаанаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс буцсан нь гэрээг манайх ямар хангалтгүй түвшинд хийж байгааг харуулсан гэв. Нөгөөтэйгүүр, иргэний нийгмийнхэн уул уурхайн томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцах боломж байдаггүй, манай улстай байгуулсан гэрээг хянах, санал бодлоо тусгах боломж хязгаарлагдмал байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн гэрээнүүд нууц байдалд явагдаад байгаа аж. Үүний ард монгол түмний эрх ашиг зөрчигдөж буйг ч хэлсэн.
Улстөрчид олон нийтийн саналыг сайтар сонсолгүй шийдвэр гаргаж байна
Хэлэлцүүлгийг удирдаж явуулсан Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарьтай ярилцлаа.
-Иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн гэрээ байгуулахад хяналт тавьж, саналаа тусгах асуудал ханалтгүй байдаг гэлээ. Энэ талаар таны бодол?
-Гэрээг хэрэгжүүлэх явцад Засгийн газар, Монгол Улсын өмнө ямар бэрхшээл тулгарч болох уу, үүнд иргэний нийгмийн байгууллагууд ямар хяналт тавих зэрэг чухал асуудлуудыг олны анхаарлын төв аваачихын тулд санал солилцлоо. Иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн гэрээ байгуулсан нь зөвхөн эхлэл гэж ярилаа. Хэрэгжүүлэх явцыг ил тод байлгаа ч, олон нийтэд мэдээлэл хүргээч, төрийн бус байгууллагуудыг чиг үүргийнхээ дагуу мониторинг хийх бололцоог нь олгооч гэж байна. Мэдээлэл байхгүй бол хардлага сэрдлэг байнга гардаг. Энэ талаас нь нэлээн ярилаа. Жишээ нь, зарим төрийн бус байгууллага Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр биш гэж ярьж байна. Гол нь аливаа ордыг ашиглахад ард олонд үр шимээ өгөх учиртай. Үүний тулд тухайн орд газраас хамгийн их хэмжээгээр ашгаа авч чадаж байна уу, мөн ашгийг нь зөв зарцуулж байна уу гэдгийг харгалзах нь чухал юм. Хэрэв ашиг олсон ч үр ашигтай зарцуулахгүй бол үйлдвэрлэл нэмэгдэхгүй. Энэ хоёр дээр л их санаа зовж байгаа.
-Гадаадаас ирсэн төлөөлөгчид ямар зүйлийг ярьж, зөвлөж байна вэ?
-Манай урилгын дагуу АНУ-ын түнш байгууллагуудын эрдэмтэн, хуульч, эдийн засагч нар ирсэн. Монгол Улс уул уурхайн хувьд туршлагатай орон биш. Бид социализмын үед ганц, хоёр том уурхай ашиглаж байсан. Энэ нь ихэвчлэн нүүрсний орд байсан. Тэгвэл анх удаа бид гадны хөрөнгө оруулагчидтай томоохон орд газраа ашиглаж эхэлж байна. Тухайлбал, Оюутолгойн гэрээг байгууллаа. Туршлага байхгүй. Гэрээг хэрэгжүүлэх хугацаанд ямар асуудал үүсэх үү гэдгийг бусад орны туршлагаас суралцах гэж оролдож байна. Дээрээс нь өнгөрсөн 20 жилд манай Засгийн газар тийм ч баян байгаагүй. Төсвийн орлого багатай, эдийн засаг сул байсан. Одоо бол байгалийн баялгаас маш их орлого олох бололцоо бүрдэж байна. Өнгөрсөн хэдэн жилд гэнэтийн ашгийн татварын буянаар маш их мөнгөтэй болж үзлээ. Тэрнээс их мөнгө орж ирэх магадлал байна. Мөнгө их орж ирэх үед эдийн засгаа зөв удирдах хэрэгтэй. Тэгэхгүйгээр иргэдэд тараагаад өгчихвөл хүмүүс нь бэлэн мөнгө хараад сурчих, улстөрчид нь улстөрийн зорилгоор ашиглах зэрэг бэрхшээл олон оронд гарсан. Ялангуяа, газрын тосоор баялаг оронд түгээмэл байсан. Тэдгээр улс орны муу туршлагыг дагахгүйн тулд бид засаглалаа хэрхэн бэхжүүлэх, тухайн мөнгийг хэрхэн зарцуулах, хяналтаа яаж тавих зэрэг асуудлыг анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө уг асуудал манай улсын өмнө тулгамдсан гол бэрхшээл гэж боддог. Энэ талаар гадаадын төлөөлөгчид ч ярьсан.
-Өнөөдрийн хэлэлцүүл гийн үр дүн хэрхэн гарах вэ?
-Бид энэ чиглэлээр олон жил ажиллаж байгаа ч бүх зүйлийг мэднэ гэж хэлэхгүй. Гадаадын төлөөлөгчид нэлээн туршлагатай хүмүүс. Гэхдээ монголыг тэгж яв гэж шууд хэлэх хэцүү. Хамгийн гол нь монголд судалгаа шинжилгээ хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, аливаа хувилбаруудыг судалж, түүнээс хамгийн оновч-тойг нь сонгоод олон нийтээр хэлэлцүүлэх үйл явц хангалтгүй байна. Өнөөдөр аливаа асуудлыг гэнэт шийддэг болсон. Уг нь өргөн хүрээний хэлэлцүүлэг хийж байж оновчтой шийдвэр гарах юм болов уу гэж үзэж байгаа. Энэ үүднээс иймэрхүү хэлэлцүүлгийг тогтмол явуулж, олон нийтийн санаа бодлыг сонсож байя гэж үзсэн.
Г.Батзориг