“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч До.Чулуунбаатарыг тендер будлиантуулсан, өмч хөрөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгах болсон. Үүнтэй холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлдээ До.Чулуунбаатарын биеийн байдал муу байгаа талаар дурьдаж, түүнийг батлан даалтад гаргаж асуудлыг хууль зүйн дагуу шударгаар шийдвэрлэж өгөхийг шаардсан байлаа. Уг мэдэгдлээ тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Ерөнхий шүүгч Ц.Зориг нарт хүргүүлж байгаагаа хурлын үеэр уламжлав.
Сэтгүүлч До.Чулуунбаатарын сонины хувьчлалын менежентийн багт орж ажилласан нь буруу сонголт байсан гэж үү. Тэрбээр тухайн үеийн өмч хувьчлалыг өөрөө гардан гүйцэтгээгүй болохыг ойр дотныхон нь мэднэ. Өмч хувьчлал нэрээр увайгүй улстөрчид завшиж, энгийн нэг сэтгүүлч эрх чөлөөгөө хасуулахад хүрсэн хэмээн нөхөд нь үзжээ. Эх сурвалжуудын хэлснээр До.Чулуунбаатараас мөрдөн байцаалт авах явцдаа яаж ийгээд л үг алдуулах, хэрэгт тулгахыг хичээдэг байна. Жишээ татвал “Таныг энэ сонины эрхлэгчээр хэн тавьсан бэ, Хувьчлал чухам яагаад таны үед явагдав, Таны ард хэн байгаа вэ” гэсэн тулган шаардсан асуултыг байцаалтын үеэр тавьж буй гэнэ.
До.Чулуунбаатарын буруутан болох шалтгаан нь иргэн Л.Сэргэлэнтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй. Л.Сэргэлэн нь “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрт олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулсан гэлцдэг. Хөрөнгөөрөө сэтгүүлчийн эрхэнд халдаж буй энэ этгээд өөрөө хэвлэх үйлдвэрийнхээ барилгын дээврийг хуулсан болохыг До.Чулуунбаатар дурьдсан байдаг. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нэгэнд хууль үйлчилдэггүйн жишээ энэ бололтой. До.Чулуунбаатарыг сонины эрхлэгчээр очих үед байдал хүндхэн байсан гэлцдэг. Ажил нь явахаа больчихсон, өдөр хоногийг аргацаасан сонины хувь заяаг До.Чулуунбаатар орвонгоор нь эргүүлж өнөөгийн “Улаанбаатар таймс” болгосон. Үүнтэй маргах хэн ч байхгүй биз.
Түүний хийсэн “хэрэг” гэвэл зөвхөн энэ. Сэтгүүлч До.Чулуунбаатарыг цагдан хорьж буй явдал нь хэн нэгний явуулга гэдэгтэй зарим иргэн санал нийлэх болж. Учир нь хэрэгт хамт холбогдоод байгаа хүмүүсийг гадуур батлан даалтад байцааж байгаа аж. Гэтэл ганц хүнийг л хоёр сарын турш цагдан хорьж, эрх чөлөөг нь хягаарлаж, эрүүдэн байцааж байгаа нь ямар учиртай юм бэ. Зарим эх сурвалж тэр өмч хувьчлалд тухайн үеийн сонины Ерөнхий эрхлэгч байсан Ж.Саруулбуян холбогдох магадлалтайг дурьдаж байсан. Ж.Саруулбуянг цагдан хорьсон хэдий ч биеийн байдлаас нь шалтгаалан эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Үзэг нэгт нөхрөө эргэж очжээ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Улсын мөрдөн байцаах газарт хүсэлт тавьсны дагуу үзэг нэгт нөхрөө эргэх зөвшөөрөл авсан байна. МСНЭ-ийн гүйцэтгэх хорооны төлөөлөл, МСНЭ-ийн Дэд ерөнхийлөгч Д.Заяабат нарын гурван хүн энэ сарын 12-ны өдөр Урьдчилан хорих төвд очиж До.Чулуунбаатартай биечлэн уулзаад иржээ. Энэ үеэр До.Чулуунбаатар бодит байдлын талаар мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр “Чамайг хэн энэ “Улаанбаатар таймс” сонины эрхлэгчээр тавьсан юм бэ. Энэ хувьчлалын жинхэнэ эзэн нь хэн бэ” гэсэн хоёр л зүйл асууж “Үүнийгээ хэлчихвэл суллана” гэдэг юм. Би бүх зүйлийг чин үнэнээр нь тодорхой хэлж мэдүүлсээр байгаа. Тэр үед “Улаанбаатар таймс” сонины Ерөнхий эрхлэгч байсан Ж.Саруулбуян, орлогч эрхлэгч Н.Ариунтуяа нар надад “Энэ сониныг аваад яваач” гэж олон удаа гуйсан. Н.Ариунтуяа “Ажил явахгүй үнэхээр хэцүү байна” гэж бүр уйлж гуйж байсан. Тэд мэдүүлэгтээ үүнийгээ баталж хэлсэн байна билээ. Хэд хэдэн сониныг санаачлан байгуулж, хөл дээр нь босгосон мэргэжлийн сэтгүүлч, зохиолч хүнд яагаад тийм санал тавьж болохгүй билээ. Тэгээд ч би өөдөлж мандах биш, унаж уруудаж яваа хэвлэлийг өөд нь татах гээд үзье гээд зориглосон. Санаанд багтаж байсан юм. “Улаанбаатар таймс” сонины татвар, нийгмийн даатгалд өдий төдий сая төгрөгийн өртэй, цалин мөнгөө цагт нь тавих санхүүгийн боломжгүй, ундуй сундуй болсон газар байсан. Үнэндээ хувьчлал болоод өнгөрчихсөн, би бүр төгсгөлд нь очсон шүү дээ. Менежментийн багийн тухайд гэвэл хэд хэдэн хүн байсан. Хувьцаархуу юм гарган борлуулсан борлуулаагүйн хооронд, зарим нь багаасаа гарчихсан, гадаад руу гараад явчихсан ч хүн бий. “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн барилгыг угаасаа төр бодлогоор л хувьчилсан, төрийн ажил явагдаад өнгөрсөн гэж бодож байна. Би ямар ч буруугүй, хийсэн гэмгүй атлаа томоохон асуудлын эргүүлэгт орчих шиг боллоо. Эрх чөлөөгөө хасууллаа. Үнэхээр аймшигтай. Улс төрийн хүчнүүд солигдоход ажил үүргээ гүйцэтгэж явсан жирийн хүмүүс, тэн дундаа сэтгүүлч, хэвлэлийнхэн золиослогддог байж яавч таарахгүй. Энэ аюул Монголын сэтгүүлчдэд бодитойгоор нүүрлэсэн байна. Хэн ч, хэзээ ч, юунд ч асуугдан ороогдож, ямар ч хэрэгт тулгагдах аюул ойрхон байна шүү. Эрх чөлөөгөө хасуулах шиг аймшигтай юм байдаггүй юм байна. Би энд ороод 20 кг турсан. Даралт огцом өсч, зүрхээр хатгуулан хууч өвчин сэдэрч эмнэлэгт хэд хоносон. Бясалгалд явж байсан минь л аврал болж байна. Өмгөөлөгч маань “Чамд холбогдоод байх юм алга, өнөө маргаашгүй гаргачихна” гэдэг. Тэр өдөр хоногийг хүлээх нь улам ч зовлон болдог юм. Өнөө маргааш гэж итгэн хүлээсээр хоёр сар боллоо. Би өөрөө зовохоос илүү миний охид, гэр бүлийнхэн маань зовж байгаа. Та нартаа хэлэхэд улс төрийн хүчнүүд, улстөрчдийн хямралын золиосонд хамгийн түрүүнд өртөн ширвэгддэг нь сэтгүүлчид боллоо шүү. Сэтгүүлч нөхөд минь сонор сэрэмжтэй л байгаарай. Бас мэргэжлийн эв нэгдэл үгүйлэгдэж байна. Уул нь бид олуулаа, бас хүчтэйсэн дээ. Дахин хэлэхэд, сэтгүүлчид бид сонор сэрэмжтэй, эв нэгдэлтэй байх цаг нэгэнт болжээ” хэмээн ярьжээ.
Ил тод үгээ хэлэх “эрхгүй” болсон түүний яриаг нэмэлт хачиргүй хүргэж байгаа нь энэ. До.Чулуунбаатарыг батлан даалтад гаргах хүсэлтийг арав гаруй удаа холбогдох газруудад хүргэсэн боловч нааштай хариу авч чадаагүй байна.
А.Лхагважав http://niigmiintoli.mn/