Манайд хөрөнгийн буюу үнэт цаасны зах зээл өргөжиж эхэлж буйтай холбоотойгоор иргэдийн дунд энэ зах зээлд идэвхтэй оролцох гэсэн хүлээлт бий болсоор. Уг нь өнөөдөр Монголчууд дотоодын төдийгүй гадаад заах зээлд мөнгө босгох, түүнээс хувь хүртэх боломж нэгэнтээ бий болжээ.
Бид энэ удаа олон улсын Хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргаж буй үндэсний дотоодын компаниудын үйл ажиллагаа, тэдгээрийн хувьцааг Монголчууд хэрхэн эзэмшиж болох талаар танилцуулж байна.
Энэ талаар Монголын Олон улсын Хөрөнгийн корпорац буюу (MICC-Mongolia International Capital Corporation) Хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Д.Ачир-Эрдэнийн зөвлөмжийг асуулт, хариулт хэлбэрээр нийтлэв.
Дашрамд дурдахад MICC нь Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын бирж дээр бүртгэлтэй гадны 25 компанийн индексийг 2005 оноос эхлэн гаргаж иржээ.
-Олон улсын биржүүд дээр хувьцаагаа гаргасан компаниудад Монголчуудад хөрөнгө оруулж, ашиг хүртэх боломж хэр байна вэ? Үүнд яаж оролцох вэ?
-Боломжтой. Үүний төлөө бид ажиллаж байна. Сүүлийн жилд манай Монголын компаниудаас гадна хувь хүмүүс хувьцаанд идэвхтэй хөрөнгө оруулах болсон. Жишээ нь, манайх "Монголын Майнинг Корпораци" болон "Хүннү коал", "Харанга ресурс" зэрэг дотоодын компаниудын IPO-г хийж өгсөн нь Монголчууд хувьцааны арилжаанд оролцох сонирхлыг нэг талаар төрүүлж нэмэгдүүллээ. Нөгөө талаар энэ нь манайд уул уурхай их хөгжиж, энэ салбараас эдийн засагт орж ирэх ашиг орлого нэмэгдэж эдийн засгийн байдал сайжирсантай холбоотой юм.
Нарийн яривал олон улсын Хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргасан компаниудын менежментэд Монгол хүмүүс байдаг болохоор Монголчууд Монголчууддаа илүү итгэж байгаа юм. Тэгээд ч эндээс ашиг нь гарч байна. Жишээ нь, "Хүннү коал" IPO хийснээс хойш хувьцаа нь найм дахин үнэтэй болж, ММС-ийнх зургаан сарын дотор 40 гаруй хувиар мөн өссөн.
Өнгөрсөн хугацаанд уул уурхайн компаниудын тоо нэмэгдээгүй ч үнэлгээ нь бараг 20 дахин өслөө. Энэ хугацаанд дотоодын Хөрөнгийн бирж ч мөн хөгжиж байна. Манай Хөрөнгийн бирж дээрх компаниудын зах зээлийн нийт үнэлгээ нь хоёр тэрбум ам.доллар боллоо. Гэхдээ энэ бол гадаадын Хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын 38 тэрбум ам.долларын үнэлгээний дэргэд өчүүхэн зүйл. Энэхүү 38 тэрбумын арав гаруй хувийг Монгол компани болон Монгол хүмүүс эзэмшиж байгаа.
-Энэ нь үнэт цаасны зах зээлээр хэр үзүүлэлт вэ? Нэг ёсондоо Монголчуудын оролцоо ямар байгааг тодруулж байгаа ухаантай?
-Сайн үзүүлэлт. Энэ нь Монголын компани болон Монгол хүмүүс хувьцааг нь эзэмшдэг компани олон бий болж байна гэсэн үг. Монголчууд хувь нийлүүлэгч болж, ТУЗ-д нь олноор байдаг болж байна.
-Ийм компаниудыг дурдана уу?
-"Хүннү коал", "Петро матад", "Харанга ресурс", "Аспайр майнинг", "Занаду майнс", "Вояажер ресурс" гэх мэт олон компани байна. Тухайлбал, "Петро матад", "Аспайр майнинг"-ын нилээд буюу 30-40 хувийг манай Монголчууд өөрсдөө эзэмшдэг.
-Монголчууд ийнхүү хувьцаа эзэмших нь манай эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?
-Хувь хүн, компанийн ашиг орлого нэмэгдэхийн хэрээр үйл ажиллагаа өргөжинө. Ашигт малтмалын баялгийг Монголчууд ийнхүү хувьцаагаар дамжуулж ашиг хүртэж байгаа нь манайд уул уурхайн өсөлт тогтвортой байхад нөлөөлнө гэж бодож байна.
-Та түрүү манай дотоодын биржийн үнэлгээг гадаадад хувьцаагаа гаргасан компаниудын үнэлгээтэй харьцуулж хэлсэн. Дотоодын биржийнхээ үнэлгээг яаж нэмэгдүүлэх вэ?
-Уг нь бол манайд ажиллаж байгаа гадна, дотны компаниуд Монголчуудад хувьцаагаа эзэмшүүлэх сонирхолтой байдаг. Яагаад ингэж байна вэ гэвэл Монголд ажиллаж байгаа учраас өөрсдөд нь хэрэгтэй гэж үздэг. Жишээ нь, "Айвенхоу майнз", "Саусгоби", "Рэдхил" зэрэг компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргая гэж байсан. Гэвч манай Хөрөнгийн биржийн стандарт болон Үнэт цаасны тухай хууль гадаадынхнаас зөрдөг. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнээс болгоомжилсон тал бий.
Одоо Лондонгийн биржийнхэн манайд орж ирээд манай Хөрөнгийн бирж тэдний тусламжтайгаар олон улсын стандартад шилжчихвэл компаниуд давхар IPO хийж, Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах байх гэдэгт найдаж байна. Ингэвэл гол нь компаниуд бүх тайлан, мэдээгээ Монгол хэлээр гаргах үүрэг хүлээдэг юм. Энэ нь Монголчуудад нээлттэй болно гэсэн үг.
Өнөөдөр манай Хөрөнгийн бирж дээрх компаниудын санхүүгийн тайлан ил тод биш, засаглал нь тодорхойгүй, эзэд нь хувьцаагаа бөөгнүүлж төвлөрүүлэх сонирхолтой байдаг нь нууц биш. Одоо Лондонгийн биржийнхэн менежмент хийснээр байдал өөрчлөгдөж, компаниудын удирдлага буюу засаглал, санхүү, үйл ажиллагаа ил тод болж, олон улсын нэгдсэн нэг стандарттай болно. Ер нь манайхан гадаадын биржүүд дээрх компаниудыг илүүтэйгээр сонирхож хувьцааг нь эзэмших гээд байдаг нь энэ байдалтай холбоотой юм.
Гадаадын бирж дээрх компаниудад Монголчууд хөрөнгө оруулах дуртай байдгийн гол шалтгаан нь мэдээлэл ил тод бөгөөд байнга гарч байдаг, хувьцааны хөрвөх чадвар сайн, 1 -2 минутад л хувьцаагаа зарчихаж болно, бас авчихна. Бүсийн хэмжээгээр ч худалдаж, худалдан авах боломжтой. Тиймээс гадны бирж дээрх компаниудын хувьцааг Монголчууд дотоодынхоосоо илүүд үзээд байгаа юм.
-Уул уурхайн компаниудын хувьцааг ямар үед нь авбал ашигтай байдаг вэ? Нэг ёсондоо хувьцаан дээр "тоглоно" гэж ярьдаг даа?
-Уг нь ингэж хэлэх нь буруу юм. Цаг хугацаагаа зөв олоод, зах зээлээ сайн судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийж үнэ цаасны зах зээлээс ашиг олж болно. Уул уурхайн компаниудын хувьцааны үнэ ханш тухайн компанийн үйл ажиллагаа болон тэнд хэрэгжиж буй төслийн үе шатуудтай холбоотой байдаг.
Жишээ нь, нөөц нь тогтоход үнэ цэнэ нэмэгддэг. "Хүннү коал" анх нөөцгүйгээр Хөрөнгийн бирж дээр гарсан. Нөөц олж илрүүлсний дараа 20 цент байсан хувьцааны ханш 1.5 ам.доллар болж өссөн байх жишээтэй. Ингэж мөнгөө босгосны дараа ТЭЗҮ-гээ боловсруулаад ашиглалтдаа ордог, тэр үед нь хувьцааны үнэ ханш улам өсдөг.
Бидний хувьд хувьцааны судалгаа хийгээд прогнозоор ханш нь 20-иос дээш хувиар өсөхөөр гарвал "худалдаж ав" гэсэн дүгнэлтийг өгдөг. Дунджаар 10 хүртэл хувиар өсөхөөр байвал "хадгалж бай", аваагүй бол "хүлээж бай" гэж зөвлөдөг. Хэрвээ түүнээс доош хувьтай гарвал зарах хэрэгтэй. Одоогоор судалгаа хийсэн хоёр компаниас "Хүннү коал"-ын хувьцааны ханш энэ жилдээ олборлолт эхлэхтэй холбоотойгоор өсөх боломжтой, ММС-гийн хувьцааг энэ жилдээ 13 хонконг доллар хүрэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Манай дүгнэлт гарснаас хойш "Хүннү коал"-ын хувьцаа нэлээд үнэд орчихсон байгаа.
-Гэхдээ л уул уурхайн компаниудын хувьцаа эрсдэл ихтэй гэсэн? Ер нь хувьцааных нь үнэ буурахыг урьдчилан мэдэж болох уу?
-Дандаа өсөөд байна гэсэн юм байхгүй л дээ. Өснө, буурна, өснө. Нэг ёсондоо эдийн засгийнхаа цикл буюу мөчлөгийг даган өсч, урууддаг. Эдийн засаг хямарвал хувьцааны үнэ ханш дагаад урууддаг. Сайжраад, эрэлт нийлүүлэлт байвал хурдан өсөх жишээтэй.
-Тэгэхээр хувьцаа эзэмшигч ийм үед ер нь яах ёстой вэ?
-Хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болохдоо эдийн засгийн болон санхүүгийн, хөрөнгийн зах зээлийн мэдээллийг сайн харж байх хэрэгтэй. Жишээ нь, зэс олборлогч компани байлаа гэхэд зэсийн үнэ цаашид олон улсын зах зээл дээр өсөх төлөв байдалтай байвал хувьцааных нь үнэ ханш өснө гэсэн үг. Компанийнхаа менежменттэй сайн танилцах ёстой. Тэр нь мэдээж түрүү хэлснээр ил тод байх нь их чухал. Уул уурхайн компаниудын тухайд энэ салбарт ажиллаж байсан туршлагыг харгалзан үзэх ёстой. Орд олж, нөөцтэй боллоо гэхэд менежмент нь чухал. Хайгуулаа дуусаад үйлдвэрлэл буюу олборлолтдоо орлоо гэхэд нөөцөд санаа зовох юмгүй, эрсдэлгүй болно гэсэн үг.
-Танайх зөвхөн гадаадын зах зээлд гарсан компаниудад судалгаа хийгээд байна даа. Дотоодынхоо бирж дээрх компаниудад судалгаа хийж болохгүй юу? Ер нь яагаад анх "Хүннү коал", "ММС"-ийг сонгож судалгаа хийв?
-Бид анх "АПУ", "Говь" зэрэг компанийг судлаж, судалгаагаа дотоодын зах зээлээс эхэлсэн. Манайхан зарим нь судалгаа хийе гэхэд ойлгодоггүй. Мэдээллээ "өгдөггүй". Тиймээс дүгнэлт үнэн зөв гарч чадахгүй шүү дээ. Харин гадаадын бирж дээр эсрэгээр, чөлөөтэй. Тиймээс тэнд гарсан компаниудын хүсэлтээр судалгаа хийсэн юм.
Жишээ нь, хамгийн сүүлд гэхэд бид Хятадын "Винсвэй" компанийн судалгааг хийж байгаа. Уг компани манайхаас гарч буй нүүрсний 70 хувийг худалдан авч боловсруулаад цааш нь өндөр үнээр гаргаж ашиг олж байна. Манайд болохоор дэд бүтэц байхгүй, байгаа нь хол учир хөрш Хятадын тээврийн болон худалдааны компаниудад их боломжийг нээж өгч байна.
Яваандаа манай компаниуд хөрөнгө оруулалтаа сайжруулан угаах үйлдвэрээ Монголдоо байгуулбал "Винсвэй"-гийн "маржин" буюу ашгийн хувь багасна. "Винсвей" компанийн судалгааг яагаад хийхэд хүрсэн бэ гэхээр Монголынхоо нүүрсний зах зээлийг харж байгаад сонгосон. Бидэнд удахгүй ямар ч дамжуулагч, зуучлагчгүйгээр гадаад зах зээлд шууд гарах боломж байна гэдгийг манайхан эндээс харах хэрэгтэй.