Энэ жил их, дээд сургуулиа төгсөх гэж буй зарим оюутан манай сонинд хандаж “Төлбөрийн зөрүүгээ хэдийд авч болохыг асууж өгөөч” гэсэн юм. Тиймээс бид холбогдох албаны хүмүүсээс дараах мэдээллийг тодрууллаа.
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДДАА 130 САЯ ТӨГРӨГИЙГ БУЦААЖ ОЛГОНО
Батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын албаны дарга, хурандаа Ч.Цогтжаргал:
-Энэ жил манай сургууль төгсөх ангийн оюутнууддаа төлбөрийн зөрүү болох 130 сая төгрөгийг буцааж олгохоор болсон. Улсаас олгож байгаа 500 мянган төгрөг сургуулийн дансанд орж ирсэн. Гэхдээ зөрүү мөнгийг нь буцааж олгох гэхээр асуудал үүсээд байгаа юм. Сургалтын төрийн сангаас төгсөх ангийнхны төлбөрийн зөрүүг бэлэн бусаар олгох шийдвэр гарсан. Тиймээс оюутнуудын мөнгийг бэлэн олгохгүй. Данс руу нь шилжүүлэхээр болсон.
Өөрөөр хэлбэл, данснаас дансны хооронд гүйлгээ хийнэ гэсэн үг. Тиймээс бид оюутнуудынхаа данс болон виза картын дугаарыг тэмдэглэж авч байна. Гэтэл банкинд өөрийнхөө нэр дээр данс нээлгээгүй, дансны дугааргүй оюутнууд бас байна. Үүнээс болоод ажил жаахан удааширч байна. Материалаа бүрдүүлчихээд бид оюутнуудынхаа төлбөрийн зөрүүг буцааж олгоно.
МАНАЙ СУРГУУЛЬ ИРЭХ САРЫН 1-НЭЭС НЭГДСЭН ЖУРМААР ОЛГОЖ ЭХЭЛНЭ
МУБИС-ийн дэд захирал Б.Сандагдорж:
-Манай сургууль дөрөвдүгээр дамжааны оюутнуудаас гадна хоёрдугаар ангийн өргөдлөө бичээд, хүсэлтээ гаргасан оюутнуудад төлбөрийн зөрүү мөнгийг олгох тухай ярилцаж байгаа. Төгсөх ангийнхан сургалтын төлбөрийн зөрүү мөнгийг бид ирэх сарын 1-нээс нэгдсэн журмаар олгож эхэлнэ. “Хонхны баяр”-ын өмнө өгвөл баяр таараад, дээрээс нь эцэг, эхээсээ мөнгө нэмж аваад үрээд дуусах байх гэж болгоомжлоод байгаа юм.
Бидний тооцоогоор төгсөх ангийн нэг оюутан 150 мянган төгрөг буцааж авна. Хэддүгээр курсийн хэчнээн хүүхдэд зөрүү мөнгө олгох вэ гэдэг нарийвчилсан тооцоог бид гаргаад байгаа. Өнөөдөр хүүхдүүдийнхээ нэрсийг сургууль, сургуулиар нь тулгаж байна. Манай сургуулийн хувьд бичиг, баримтын зөрчилтэй 1898 хүүхэд байсан. Одоо энэ тоо 587 болсон. Одоогийн байдлаар манай сургууль төрийн сангаас 4.1 тэрбум төгрөг хүлээж авчихаад сууж байна. Одоо цаана нь авах ёстой хоёр тэрбум төгрөг бий. Бичиг, баримтын зөрчилтэй оюутнуудын мөнгө орж ирээгүй байна.
МАНАЙ СУРГУУЛИЙН ОЛОНХИ ОЮУТАН ТӨЛБӨРИЙНХӨӨ ЗӨРҮҮГ АВСАН
СУИС-ийн Соёл иргэншлийн сургууль. Сургалтын албаны мэргэжилтэн Ч.Энхмэнд:
-“Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөрт орж ирж буй мөнгө тодорхой журам, дүрмийн дагуу олгогдож байгаа. Өөрөөр хэлбэл, төгсөх ангийнхны төлбөрийн зөрүү мөнгийг буцааж олгоно. Төгсөх биш ангийн оюутнуудын мөнгийг дараа жилийн сургалтын төлбөрт шилжүүлэн тооцно гэсэн байгаа. Манай сургууль 50 гаруй оюутантай. Сургалтын төлбөр 847.500 төгрөг. Төгсөх ангийн олонхи оюутан төлбөрийн зөрүүгээ авсан. Сургалтын төрийн сангаас зарим хүүхдийн материал буцаж ирж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш засвартай, тодруулах шаардлагатай гэсэн материалуудыг бид цаг тухайд нь зохицуулаад явж байгаа.
УЛСААС ӨГЧ БУЙ МӨНГӨ МАНАЙ СУРГУУЛИЙН ДАНСАНД ӨНӨӨДӨР ОРЖ ИРЖ БАЙНА
ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуулийн Санхүүгийн алба:
-Бид хоёр талаасаа материалынхаа тулгалтыг хийж байна. Цуглуулж буй кредитээс шалтгаалан оюутнуудын сургалтын төлбөр янз бүр. Гэхдээ манай сургуулийн сургалтын төлбөр ойролцоогоор 920 мянга орчим төгрөг болж байгаа. Өвөл төгсөлтөө хийсэн 203 хүүхэд бий. Тэдгээр хүүхдүүдийнхээ төлбөрийн зөрүү мөнгийг бид энэ долоо хоногийн сүүлээр буюу энэ сарын 16-наас өгч эхэлнэ.
Б.Туул