-Зарим хүнд хэлээд байхад ойлгохгүй, зарим хүнд хэлээгүй байхад ойлгодог хүний ялгаа гэж-
Анх Карл Фридрих Бенз 1885 онд гурван дугуйтай анхны автомашиныг зохиосноос хойш 125 жил өнгөрчээ. Энэ хооронд авто машинуудын эд анги, хүчин чадал, хийц загвар, үүрэг зориулалт, өнгө зүс, хэлбэр хэмжээ, хурд болоод тохилог, халуунд халахгүй, хүйтэнд хөрөхгүй, аюулгүй бөгөөд найдвартай гэх мэтээр үргэлж өөрчлөгдөн сайжирсаар өнөөдрийн бидний унаж яваа машинууд бүтсэн нь тодорхой.
Машины эд анги бүр өөр, өөрийн үүрэгтэй, зориулалтай боловч өнөөдөр бидэнд хэрэггүй болсон эд анги бол дуут дохио мөн болно. Автомашины зохион бүтээгчид анх аюул, осол гаргахгүйн төлөө, бусдад сэрэмжлүүлэх үүднээс зайлшгүй хэрэгтэй эд ангийн нэг нь дуут дохио гэж санал нэгтэйгээр автомашинд байрлуулж хэрэглэж байсан тэр үедээ л хэрэгтэй байсан нь үнэн.
Тухайн үедээ автомашин давуу эрхтэй байхаас ч өөр аргагүй байсан байх. Гэнэт зогсоох үеийн тоормосны баталгаа муу, жолооч нь чадвар муу, хүмүүстэй зохицож явах дүрэм журам, гэрлэн дохио, уулзвар гарц байхгүй энэ л үед дуут дохио хэрэгтэй байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Ингэж явсаар энэ дуут дохиондоо дасал болчихсон, үйлдвэрлэгч, хэрэглэгч хэн, хэн нь дөжирчихсөн. Заавал байх естой эд анги гээд бодчихсон, хэрэггүй зардал гаргадаг, хүн амьтныг ядаргаанд оруулдаг, залхаадаг хэрэгслэл болон хувирсан байх юм.
Хөгжингүй орнуудад харин дуут дохиог хориглосон тэмдэг, тэмдэглээг энэ тэндгүй байрлуулсан нь энийг бас ойлгоод нэмэлт зардал гаргаа байлгүй. Тэгээд бас жолооч нар нь хаана ч гэсэн дуут дохиог хэрэглэхгүй болсон нь хүнээ хүндлээд, айлгадаг агшаадаг, цочоодог энэ эд ангийг ашиглахгүй байдаг нь учиртай.
Гэнэт огцом, чанга, сул, этгээд, янз бүрийн утга учиргүй дуу чимээ, шуугиан хүний эрүүл мэндэд асар их хор хохирол учруулаад зогсохгүй бүх өвчний үндэс суурь эхлэлийг тавьж өгдөг. Гэнэтийн дуу чимээ нь даралтыг огцом ихэсгэж, зүрхний цохилт нь эрс нэмэгдэхийг хүмүүс тэр дор нь мэддэггүй учраас тухайн үедээ уурлаад өнгөрдөг нь эхний бөгөөд энгийн жишээ юм.
Монголд хачин сонин гэдгээр нь Геннисийн номд оруулмаар, гадаадын хүмүүс гайхаад итгэхгүй, сонссон хүн нь солиормоор "дуут дохио”-г өөртөө биш өрөөл бусдад өөрийгөө явж байгааг мэдэгдэх зорилготой, замаас зайлаарай, холдоорой хохь нь шүү, дайрна шүү дариухан зам чөлөөл, гараад ир, гадаа чинь ирчихлээ, олж харахгүй байна уу? Энд байна гэх мэт үндсэн "үүрэг зориулалтай" болгон ашигладаг. Тэгээд бас хаана ч хамаагүй өдөр ч, шөнө ч ялгаагүй ойр хавийнхаа хүнийг цочоодог, орондоо унтацгаасан хүмүүсийг сэрээдэг хэрэгслэл болгосон.
Уулзвар гарц дээр зогсож байгаа машиныг хөдлөөч новшоо, яваач янхаан гэж хэлдэг "нервийн үг" болгон хувиргасан. Зохицуулж байгаа уулзварын замын цагдааг зандарч, аашилж энэ эгнээг явуулаач эргүү тэнэгээ гэсэн "тушаал" болгох гэж оролдоно. Замын хажуугаар явж байгаа хүнтэй "танилцах" гээд ч байгаа юм уу? " мэндлэх" гээд ч байгаа юм уу? Маасайгаад инээгээд дуут дохиогоо дараад байх юм. Духны ард нь сэтгэдэг тархи байдаг болов уу? Эгнээ байраа эзлээд, эвтэй найртай цувраад явахын оронд, урсгал сөрөөд, дүрэм зөрчөөд урдуур нь түрүүлж орох гээд дайраад байдаг, өөрийгөө их ухаантай, овсгоотой самбаатай гэж боддог төрөл бүрийн машин хөлөглөсөн, янз бүрийн тэнэг хүмүүсийг "болиоч ээ" гэсэн утгатай, ядаж цагдаа нь "зохицуулаасай" гэсэн зорилгоор дуут дохиогоо дардаг арга ядсан хүний арай ч дээ гэсэн харамслын хэл үг нь дуут дохио болон хувирч байна.
Дуут дохиог хэрэглэсэнээрээ түгжрэлгүй, осол авааргүй болдог бол манай улс дэлхийд мадаггүй нэгдүгээрт орно доо. Дуут дохио одоо үед хэнд ч хэрэггүй гэдэг нь тодорхой бөгөөд машинаа үйлдвэрлэдэггүй манайх хилээр орж ирээд улсын дугаар авах үед нь, хуучин машиныг жилд ганц болдог автомашины үзлэгт орох үед нь дуут дохиог хүчээр салгаад, хориглоод албан ёсны хууль гаргаад, санаатайгаар буцааж холбосон бол сараар биш жилээр машиныг нь хөдөлгөөнд оруулдаггүй болгоод мөрдөх хэрэгтэй болохоос, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгждэггүй заалт болгож орхиж болохгүй.
Харин дуут дохиог өгсөн хүний машин руу хэн ч байсан чулуу шидэж, цонхыг нь хага цохь гэвэл амархан бөгөөд амжилттай биелэнэ дээ. 01, 02, 03 гэх мэтэд хамаарахгүй юм шүү.
Орчин үед автомашины жолооч нар дуут дохиогоор биш, гэрлийн дохиогоор харьцаж, ярилцдагыг ойлгохгүй хүн зөндөө байх юм, хэний буруу вэ? Танаас бусад нь буруутай байх. Хотод ч, хөдөө ч, хээрийн замд өдрийн цагаар холын биш ойрын гэрлээ асаагаад явж байхад, тоолуур чинь гүйгээд байна, тогоо хэмнээч гээд байгаа юм шиг урд тал руу маань заагаад урд гэрлээ анивчуулна. Харанхуй шөнө л гэрлээ ашигладаг гэж боддог ахуйн болоод ахархан бодлоо автомашин дээрээ битгий гаргаач, аль ч улсын иргэд орчуулагчгүйгээр ойлгодог, ярилцдаг хэлийг автомашины гэрлийн дохионууд буюу гэрлэн дохио гэнэ.
Хорвоо ертөнцийг хардаггүй хүн л машин барьдаггүй байх. Харин хөгжлийн бэрхшээлтэй дүлий иргэд, гаднаас дуу авиа ч нэвтрэхгүй үнэтэй машинтай хүмүүс, хямдхан ч гэсэн хөгжмөө чанга тавьсан хүмүүс, хоёр чихэндээ чихэвч хийсэн хүмүүст болгоомжлуулах гээд байгаа дуут дохиог чинь даан ч сонсохгүй юм байх аа. Ийм хүмүүс олон байгаа нь энэ дуут дохио чинь хэрэггүй гэдгийг баталж байгаа юм биш үү?
Дуут дохиог чинь сонссон хүмүүс нь ч гэсэн солиор чи дүрмээрээ яв гэнэ дээ. Харин хоёр нүдээ гялалзуулаад хол ойрыг, хойд урд, хажуу талуудаа хоёр гурван толиндоо ээлжлэн харж, хөдөлгөөнөө хянаад, зохицуулаад, хурдаа хасаад, тоормосоо гишгэхэд бэлэн явж байх ёстой болохоос үр хүүхэд нь үүргэлэн, үнэгчилж байгааг цочион сэрээж доромжилж байгаа мэт дуут дохиог өгөх ёсгүй.
Дүлийдээ найдаж унгах гэгчээр дуут дохиондоо найдаж дураараа, дүрэмгүй, хүнлэг биш явдаг манайханд ямар ч л гэсэн дуут дохио хэрэггүй. Яахав тэгээд бид яаж хүн, амьтныг үргээж, цочиож, саатуулж, сандаргаж, аюул, осолгүй явах юм бэ гэж үү? Яг дүрмээрээ яв, ямар ч үед хаана ч, хэдийд ч, хүн ч бай, амьтан ч бай хэзээ ч гэсэн зогсож өнгөрөөхөд бэлэн байж, хурдаа сааж, тоормосоо гишгэх ёстой болохоос таны тэр дуут дохио аюул, ослыг зайлуулдаг адтай, эдтэй шидтэн биш.
Өнгөрсөн зуунд өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэсэн дуут дохиог халж, домог болгон үлдээгээд энэ зууны эрин үед Монголчуудад зориулаад, дуут дохиог дарах дуртай, болзолт рефлекс тогтсон, бодох чадвар муутай, энгийн биш, хүнлэг бус хүмүүст зориулсан дарах болгонд нь машин нь удааширдаг, тоормосны системийг тэр товчлуур дээр нь байрлуулаад өгөх хэрэгтэй. Тийм тоноглол гарна гэдгийг би мэдэж байна. Тэр нь зөвхөн Монголд зориулагдсан учир зардал өндөр болох тул заавал ингэх хэрэггүй.
Машин үйлдвэрлэгч нараа манай улсад туслаач гайтай дуут дохиог гайд нь гаргаад, үйлдвэрлээд өгөөч, олз олох гэж байгаа та нарт хэмнэлт болох юм биш үү, хэн хэндээ ашигтай, бизнес болох юм биш үү.
Магадгүй та нар хууль гаргаад хориглоод тэгээд боллоо гэвэл тэр нь шиг худлаа юм байхгүй. Монголын хууль гурав хоног хэрэгжүүлэх гэж хорин жил болно.
Манайхан хойд насандаа диваажинд очно жарганаа гээд л буян гээчийг үйлдэж байна гээд бурхандаа мөргөж, хийсвэр амьдралд итгэхээс биш, ганцхан олдсон энэ насандаа өөрөө хүн шиг амар амгалан, амьдрахыг боддоггүй юм чинь өрөөл бусдыг юу гэж бодох билээ.
В.Энхбат