Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах саналыг зарим УИХ-ын гишүүн дөнгөж сая УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Тус саналыг Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Ганхуяг нарын гишүүд УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Д.Зоригт сайдыг тэд долоон үндэслэлээр албан тушаалаасаа огцрох шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, АН-ын бүлгийн гишүүдийн үзэж буйгаар Д.Зоригтыг Оюутолгой ордыг эргэлтэд оруулахдаа УИХ-ын зарим тогтоолуудыг огт биелүүлээгүй гэж үзжээ.
Д.Зоригт сайдыг огцруулах долоон үндэслэлд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн
1. УИХ-ын 57 дугаар тогтоолын 3-т заасан эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэтэл эсрэгээр 30 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулсан нь энэ тогтоолыг үл биелүүлсэн, ноцтойгоор зөрчсөн гэрээний заалт болсон гэж үзэж байна. Тухайлбал, Оюу толгойн ордыг ашиглаж эхэлсэнээс хойш 1 тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 4320 ам.доллар байхаар тооцоход 4,7 жилд, 9000 гаруй ам.долларт хүрснээр тооцвол 1,7 жилд хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтаа тус тус нөхөх боломжтой гэсэн тооцоо гарч байна. Иймд энэхүү гэрээ нь хөрөнгө оруулагч талд хэрхэн ашигтай гэрээ болсон нь харагдаж байгаа юм.
2. 2.1 Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор Тавантолгойн орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан. Иймд Тавантолгойн ордын Ухаа худгийн хэсгийг “Энержи ресурс” ХХК-д олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5 дахь заалтын Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэснийг баримталж УИХ-аар холбогдох шийдвэрийг гаргуулах ёстой атал зөвхөн Засгийн газрын шийдвэрээр гэрээ байгуулж шилжүүлсэн. Үүнийг тайлбарлахдаа, Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх заалтад “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглабал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн болон бусад хуулийн холбогдох заалтыг баримталсан гэдэг. Гэтэл энэ ордыг дээрх компани эрсдэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоогоогүй, нөгөө талаас хуулийн “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглабал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох...” гэсэн заалт нь эдийн засгийн тооцоогүй, уралдаант шалгаруулалтгүйгээр стратегийн ордын тодорхой хэсгийг аль нэг компанид тасдаж олгоно гэсэн ойлголт биш юм. Таван толгойн ордын хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгож “Энержи ресурс” ХХК-д хууль зөрчин олгосон шийдвэрийн хариуцлагыг хүлээж Үйлдвэр худалдаааны сайд огцорч байсан нь энэ шийдвэр хууль бус байсан гэдгийг тухайн үед УИХ-аар нотолсон гэж ойлгож байна. Улмаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нь дээрх хуулийн зөрчлийг засаж, залруулах ёстой байтал харин ч хууль, УИХ-ын тогтоолуудыг зөрчсөөр байна.
Мөн УИХ-ын 27 дугаар тогтоолд заасан стратегийн ордуудад тавих төрийн хяналт сул, лиценз олголтын асуудал эмх замбраагүй, салбарын яам агентлагийн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй зэргээс шалтгаалан стратегийн ордуудыг ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль бус үйл ажиллагаа газар авсаар байна.
2.2. УИХ-ын 27 дугаар тогтоолын 3-т заахдаа уг тогтоолын 2 дугаар хавсралтад заасан ашигт малтмалын ордын болон энэ тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг даалгасан. Гэтэл энэ тогтоол батлагдсанас хойш 4 жилийн хугацаа өнгөрч байхад өнөөдрийг хүртэл нэг ч ордын тухай санал дүгнэлтийг УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа нь салбарын сайдын хүлээх үүрэг хариуцлага, ажлын үзүүлэлт ямар түвшинд байгааг харуулж байна.
3. УИХ-ын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1.1-д заасан “Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх” гэж заасан. Гэтэл өнөөдөр “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн захирал Б.Энэбиш, салбар хариуцсан сайд Д.Зоригт нар ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэхээр заасан УИХ-ын тогтоолын заалтыг ноцтойгоор зөрчиж, Ухаа худгийн ордын ашиглалтын лицензийг “Энержи ресурс” ХХК-д хууль бусаар олгосон шийдвэр, зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд хянаж шийдвэрлээгүй, Таван толгойн ордын талбайг Цанхийн баруун, зүүн гэж хуваан ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувааж шилжүүлэхээр бэлтгэж байгаа нь УИХ-ын тогтоол, шийдвэрийг үл ойшоож ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. Мөн УИХ-ын 39 дүгээр тогтоолын 4-т заасан заалтыг хэрэгжүүлэх ажлыг өнөөдрийг хүртэл зохион байгуулж хэрэгжүүлээгүй байна.
4. УИХ-ын 40 дүгээр тогтоолын 2-т заасан стратегийн ач холбогдол бүхий Таван толгой, Оюу толгойн ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим удирдамжийг үл биелүүлж харин ч энэ зарчим удирдамжийн эсрэг Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, одоо Таван толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг дээрхийн адил хийхээр завдаж байна.
5. Монгол Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Уг хөтөлбөрт тусгагдсан Үйлдвэржүүлэх бодлогын хүрээн дахь 2.2.2-2.2.4, 2.2.8, 2.2.11-2.2.24, 2.2.27, 2.2.31-2.2.38 хүртэлх заалтууд, Дэд бүтэц, хот байгуулалтын бодлогын хүрээн дахь 2.4.22, 2.4.28, 2.4.29 заалтууд, Орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээн дахь 2.5.3, 2.5.4 заалтууд буюу хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр заасан нийт 32 нэр төрлийн заалтад дурдсан ажлууд огт биелэгдээгүй байна.
6. Шинээр баригдах 5 дугаар цахилгаан станцыг барьж, байгуулах шийдвэрийг 2008 онд гаргасан боловч одоо хүртэл баригдах эсэх нь шийдэгдэж чадахгүй байгаагаас шалтгаалан Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотод олон мянган айл өрхүүд өнөөдрийг хүртэл цахилгаан эрчим хүчээр хангагдаж чадахгүй байгаагийн зэрэгцээ нийслэл хотыг барилгажуулах, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, ард иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд хойшлогдож, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал ч хүндэрсэн хэвээр байна.
7. 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдийн Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай 7 үндэслэл бүхий шаардлагад дурдсан асуудлуудыг өнгөрсөн хугацаанд шийдвэрлэх, хэрэгжүүлэх ямар ч алхам хийгээгүй байна. Жишээлбэл: Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 89 дүгээр тогтоолд зааснаар Налайхын уурхайд хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулаагүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжтэй гэрээгээр ажиллуулах, аюулгүй ажиллагааны дүрмийг сахиулах ажлууд хийгдэхгүй байгаагаас 2008 онд 10, 2009 онд 17, 2010 онд 16, нийт 43 уурхайчин амь насаа алдсан тухай дурдаж байсан. Гэтэл 2011 онд уг уурхайд дахин 7 уурхайчин амь насаа алдсан нь салбар хариуцсан сайдын чадамжгүй, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж эрдэнэт хүний алтан амь хохирсоор байна.
Эдгээр байдал нь УИХ, Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 11-д зааснаар ажил үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд бид Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах саналыг өргөн барьж байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮН С.ЭРДЭНЭ
Д.ГАНХУЯГ
Г.БАЯРСАЙХАН
Ч.Туяа