Ингэж дүгнэх хэмжээнд хүрснийг нутгийн иргэд өөрсдөө хэлсэн юм. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур сумд үр тариагаар улсдаа тэргүүлдэг бол Шаамар сум хүнсний ногоо, зөгийн аж ахуй эрхлэлтээр аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлдэг.
Тус суманд айл болгон хашаандаа ногоо тарьж, өрхийн аж ахуйгаас хэтэрдэггүй байсан бол одоо хүнсний ногоо тариалалт өрхийн хэрэглээнээс хальж, Шаарамын зөгий гэх брэнд үүсэхэд бэлэн болжээ.
“Шаамарын зөгий” гэх брэнд нэрийг албан ёсоор эзэмшин, энэ нэрийг хамгаалж чадахгүй байгаагаас хулхи зөгийн балыг Шаамарынх гэж зарах асуудал үүсч байгаа гэнэ. Иймд иргэд Шаамарын зөгийн бал гэдгийг нь илтгэх, тусгай сав баглаа, боодолтой болох хүсэлтэй байдаг байна.
Зөгийн аж ахуйн эрхэлж буй орон нутгийн иргэдийн 60 гаруй хувь, хүнсний болон нарийн ногоо тариалдаг 200 гаруй өрх аймгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй улсын хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн. Тэдэнд шинэ зоорь барьж өгөөд ч тулгарсан асуудлыг нь бүрэн шийдэхгүй гэнэ. Иймд энэ суманд Аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Хөдөө аж ахуйн парк байгуулах төсөл хэрэгжих боломжтой талаар иргэд салбарын сайддаа дуулгажээ. Тэдний шаардлагын дагуу ирэх сард АҮЯ-наас ажлын хэсэг явуулан, бүх судалгаа тооцоог гаргуулах болжээ.
Мандал суманд нийт 1000 тоннын багтаамжтай, 15 зоорь ашиглалтад оруулна
Д.Эрдэнэбат сайдын Сэлэнгэ аймаг дахь томилолт Мандал суманд ажилласнаар өндөрлөлөө. Тэрбээр Мандал сумын удирдлагууд, ЖДҮ эрхлэгчид, тариаланчид, иргэдтэй уулзсан.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд нийт 1000 тоннын, ногоо хадгалах 15 зоорь барих ажил дуусч, энэ сарын 15-нд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 15 зоориноос 11 нь зуны, үлдсэн дөрөв нь өвөл ногоогоо хадгалах зориулалттай.
2.8 тэрбум төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр барьж буй зоорийг барьснаар ногоочид хадгалах савгүйгээс бүтээгдэхүүнээ хямд борлуулдаг хүндрэл арилна.
Төгсгөлд нь хэлэхэд Мандал суманд 126 айлын орон сууц, 15.6 км засмал зам зэрэг дэд бүтцийн хэд хэдэн ажил дуусах шатандаа байгаа аж.
Гэрэл зургуудыг АҮЯ-ны цахим хуудаснаас ашиглав.