1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ түүхт ойд
зориулан Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын амьдрал, түүхийг кино
урлагт мөнхөлж үлдээхээр "Богд хаан кино групп"-ийн уран бүтээлчид шамдаж байна.
Кино бүтээх ажлынхаа хүрээнд өнгөрсөн жил эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, VIII Богд Жавзандамба хутагтын талаар судалсан эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг олон нийтэд
толилуулсан билээ. Монголын нийгэмд VIII Богд хаан ямар үүрэг гүйцэтгэсэн хүн бэ. Энэ асуултад
"Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд академич Ж.Болдбаатарын тавьсан илтгэл хариулт өгнө гэдэгт найдаж байна.
VIII Богд бол таван настайдаа Богдын дүрээр тодорч Монголд ирснээс хойш залуу насаа монголд өнгөрүүлсэн хүн. Бурхны шашны тэргүүний хувьд Монгол түмний төлөө бүхий оюун ухаан, насаа өрнүүлсэн гэгээнтэн байсан. Энэ хүнийг өнгөрсөн үеэс эхлэн сөрөг талаар нь тайлбарлаж ирсэн. Ардчилал шинэчлэлийн ачаар энэ хүний монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр тайлбарладаг болж байна.
Түүний амьдрал, үйл хэргийг гурван үндсэн үе шатанд хувааж болно. Идэр залуу нас буюу 1911 оны үндэсний хувьсгалаас 1921 оны хувьсгал хүртэлх үе. Энэ үед Богд гэгээнтэн дан ганц шашны төдийгүй төрийн хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Дараа нь 1921-1924 он. Энэ үед хэмжээт цаазат хаан байсан. VIII Богд Жавзандамба залуу наснаасаа эхлээд Монголын тусгаар тогтнолын төлөө санаа тавьж ирсэн.
19 дүгээр зууны эцсээр Орос улсад төрийн хэргээр элч зарж байсан. Энэ үед VIII Богд шашинд төдийгүй улс төрийн хувьд төлөвшиж Монголын тусгаар тогтнолын төлөө санал бодлоо төвлөрүүлж байсан үе юм. 20 дугаар зууны эхэн үеэс буюу Манжийн шинэ засгийн бодлого идэвхтэй болсон үеэс Богд гэгээн улс төрийн хамгийн идэвхтэй үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Монголын тусгаар тогтнолыг олж авах асуудлыг онцгой байр сууринаас авч үзэж энэ үйл хэргийг оюун санааны хувьд манлайлсан юм.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээгээд VIII Богдыг Монголын хаанаар өргөмжилсөн нь хэд хэдэн шалтгаантай байсан. Нэгдүгээрт, 1911 оны үндэсний хувьсгалд Богд Жавзандамба хутагт оройлон оролцсон. Хоёрдугаарт, Монголын ард түмний дунд амьд бурхан хэмээн шүтэгдсэн Монголын бурхны шашны тэргүүний хувьд энэ хувьсгалын оюун санааны удирдагч байсан.
Гуравдугаарт, VIII Богд Жавзандамба нь анхдугаар Богд Өндөр Гэгээний хойд VIII дүр учраас өөрийгөө алтан урагт Чингисийн удамд тооцож байсан. Энэ нь хэд хэдэн баримтаар нотлогддог. Тухайлбал, дараа дараагийн Богд залж ирэнгүүт Автай сайн хааны өргөөнд Түшээт Хан хатантайгаа хүлээн авч цай хоолоор дайлж, голомтондоо ирж байна гэсэн хүндэтгэл үзүүлдэг, нөгөө талаар цагаан сараар Түшээт Хан хүүгийн бэлэг хэмээн Богдод бэлэг сэлт өгдөг байжээ.
Энэ нь Түшээт ханыхан болон халхын хаадын зүгээс түүнийг Чингис хааны удам Алтан урагт тооцож байсан баримт юм. Дөрөвдүгээрт, VIII Богд нь хамгийн олон хамжлагатай, эдийн засгийн хувьд хамгийн нөлөөтэй хүн байв. Тавдугаарт, VIII Богдтой өрсөлдөж, хаан ширээнд сууж зүрхлэх хүн тэр үед байгаагүй. Дээрх хувьсгалын практик хошуучлагч Чин ван Ханддорж Монголын 125 хошууны нэгэн ноён байсан. Дараа нь хамгийн идэвхтэй оролцсон Да лам Цэрэнчимэд харц гаралтай хүн байсан учраас түүнтэй өрсөлдөх боломж байгаагүй.
Эл хувьсгалд оролцогчид бүгдээр хэлэлцээд VIII Богд Жавзандамбыг нэгэн дуугаар хаанд өргөмжлөхөөр шийдвэрлэсэн гэдэг.
VIII Богд Жавзандамба нь Монгол улсын хэмжээгүй эрхт Их Эзэн Хаан байсан. Тэрээр Орос улсын байдал, түүний улс төрийн бодлогыг зөв ухаарч байсан ба цаашдаа Монгол улс нь Үндсэн хуульт хаан засагтай байх ёстой хэмээн үзжээ. Тиймээс VIII Богд болон Сайн ноён хан Намнансүрэнгийн даалгавраар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн гэдэг хүн тэр үеийн хаант засгийн үндсэн хуулийн төсөл боловсруулж байсан гэж үздэг.
"Улсын эрх" гэдэг номд үндсэн хуулийн үзэл баримтлал харагддаг. 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялаад төрийн хэмжээт цаазат хаант засгийн хэлбэрийг сонгож авсан. Гэхдээ Богд гэгээн тодорхой хэмжээгээр улс төрийн хэрэгт оролцож байжээ. Ер нь 1924 он хүртэл үндэсний эвслийн засгийн газар ажиллаж байсан гэж бүрэн хэлж болно. Учир нь Засгийн газарт Богдын төлөөний сайд сууж байсан. Засгийн газрын анхны дарга Дамбын Чагдаржав Богдын төлөөний сайдаар ажиллаж байсан.
1921 онд ЗХУ-д очиж хэлэлцээр хийхэд Богдын төлөөний хүн Эрдэнэжонваацэрэндамдий явж байсан нь Богд гэгээний төрийн харилцаанд оролцож байсныг харуулж байгаа юм.
VIII Богдыг таалал болсны дараа "VIII Богд Жавзандамба бол улс төрийн нэвтэрхий бодолтой томоохон улс төрийн зүтгэлтэн байсан" гэж Германы санд тэмдэглэж үлдээсэн байгаа нь түүний олон улсад ямар нэр хүндтэй байсны тод жишээ мөн.
VIII Богд Жавзандамба Монголын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэсэн Монголын түүхийн бүхий л үед Монголын ард түмний төлөө зүтгэсэн том зүтгэлтэн байсан билээ.