УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Төсөлд их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутанд 10 сарын турш тус бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгасан байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгө юм. Ингэснээр нэг оюутан жилд 700 мянган төгрөгийн тэтгэлэг авах аж. Өнөөдрийн байдлаар 111 их, дээд сургуульд 140 мянга орчим оюутан суралцаж байгаа. Энэ тоогоор авч үзэхэд жилд 132 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ.
Хуульд зааснаар 70 мянган төгрөгийг үндэсний тэтгэлэг гэж нэрлэсэн байна. Мөн сурлагын амжилтаас хамаараад нэрэмжит, тусгай тэтгэлэг байх гэнэ. Өөрөөр хэлбэл, онц сурдаг оюутнууд 70 мянга дээр нэмж нэрэмжит тэтгэлэг хүртэх боломжтой аж. Мөн тэтгэлэгт өдөр, оройн ангийн оюутан, магистр, докторт суралцагсдыг хамруулахаар хуулийн төсөлд заасан байна. Мөн оюутнуудад сургалтын төлбөрийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож болох аж.
Дээд боловсролын байгууллагад зохих шалгуур үзүүлэлтийг ханган, өдрийн ангид суралцаж буй суралцагчид цалин олгох бөгөөд хичээлийн нэг жилд олгох цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцүү байхаар тусгасан байна. Үүнийг Хүний хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр санал болгож байгаа юм.
Түүнчлэн сурлагын өндөр амжилт гаргасан, тодорхой чанарын шаардлага хангасан сургуульд болон онц чухал хэрэгцээт мэргэжлээр суралцагчдад урамшууллын тэтгэлэг олгоно. Мөн хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, мэргэжилтэй ажилтны хэрэгцээ шаардлага хангах зорилгоор нийгэм-эдийн засгийн бүсийн болон нутгийн захиргааны байгууллага нь өөрийн төсөв, хуримтлалын төрөлжсөн сангаас сурлага, судалгааны ажил, урлаг спортын онцгой амжилт гаргасан суралцагчдад бүсийн болон орон нутгийн тэтгэлэг олгож болно.
Уг хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс жилд дунджаар 43,6 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангаас 88,8 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.
Гишүүн Ө.Энхтүвшин "Тэтгэлэг, цалин, тэтгэмж, хөнгөлөлттэй зээл гэж олон зүйл давхцаж болохгүй. Хэрэв тэтгэлэг өгөхөөр бол гадаадад сурч байгаа оюутнуудад ч адилхан олгох учиртай. Тэднийг ялгаварлаж болохгүй" гэв. Оюутан бүрийг тэтгэлэгтэй болгож хавтгайруулвал ажилгүй олон мэргэжилтэн бэлтгэх болно, хэдэн жилийн дараа үүнийхээ горыг амсана гэсэн саналтай гишүүд ч байлаа. Социализмын үеийн оюутнууд тэтгэлэгтэй, улсын зардлаар гадаадад суралцдаг жишиг байсан болохоор үүнтэй адил ирээдүйгээ бэлдэх хэрэгтэй гэж үзэх гишүүн ч байлаа. Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлнө гэж сүүлийн үед ярьж байгаа ч оюутнуудыг тэтгэлэгтэй болгосноор сургууль болон оюутнуудын тоо өснө гэсэн болгоомжлол ч байгаа юм. Гэвч салбарын сайд Ё.Отгонбаяр оюутнуудын тоо нэмэгдэхгүй, цаашид цөөлөх бодлого барина гэсэн.
М.Цэцэг