gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мал, махны зах зээлд маш тодорхой бодлого хэрэгтэй

Эдийн засаг
2011-04-26
0
Twitter logo

-Сум дундын махны үйлдвэрүүдийг байгуулъя-

Монгол Улс хүн амаасаа хэдэн арав дахин илүү олон сая толгой малтай. Тэгсэн хирнээ жилийн жилд махны хомсдол үүсч, үнэ нь тэнгэрт хаддаг. Үндсэн хуулиндаа мал төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Үнэхээр тийм юм бол махны чанар, үнэ, нөөцийн бодлогыг төрөөс хэрэгжүүлэх ёстой. Мөн махаа боловсруулан хойд болон урд хөршийн хоёр том зах зээл рүү гаргах асуудал байна.

Зах зээлд мах, махан бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд юуны түрүүнд малаа эрүүлжүүлэхийг бодох ёстой. Монгол малын эрүүл мэндийн асуудлыг бодлогын түвшинд гаргаж тавихгүй байгаагаас малчдын амьдрал дээшлэхгүй байна. Наад зах нь хачиганд бариулсан арьсаар бүтээгдэхүүн хийгээд үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй.

Социализмын үед малыг эрүүл байлгах талаас онцгой анхаарч, мах сүүний, сүү махны, ноос ноолуурын чиглэлээр ангилж өсгөж үржүүлдэг байлаа. Гэтэл өнөөдөр өнөөдөр шүлхий гарлаа гэхэд тархахаас нь сэргийлж нядлаад байгаа болохоос шүлхийгээс болж мал үхдэггүй, байгаль өөрөө зохицуулдаг байсан. Энэ зохицуулалтыг хийхдээ төр маш хатуу бодлого явуулах ёстой. Мал, махны зах зээлийг сонгодог утгаар нь үйл ажиллагаа явуулдаг болгох хэрэгтэй.

ЖДҮ байгуулахад хэтэрхий том төсөв, үрэлгэн тооцоо хийж байна. Миний бодлоор ЖДҮ-ийн төсвөөр аль аймгийн аль сум хоорондоо ойролцоо байна гэдгийг харгалзан сумдын дунд жижиг махны үйлдвэр байгуулах нь оновчтой. Жилийн дөрвөн улиралд малаа нядлаад дайвар бүтээгдэхүүн, түүхий эдээр нь үйл ажиллагаа явуулж тухайн бүс нутгаа ханган нийлүүлснээр тогтмол орлоготой ажлын байртай байх нөхцөл бүрдэнэ. Жишээ нь, зүүн бүсийн дэд бүтцийг түшиглэн төрөөс дэмжээд махыг боловсруулах, хадгалах нөхцлийг нь бүрдүүлж, тендер зарлан гурван сумын дунд нэг махны цех байгуулж болно. Сумдын дотор сумын төв болж байгаа олон хүн төвлөрсөн газар мал махаа боловсруулж, улсын хэрэгцээний махаа нийлүүлдэг, орон нутгийн хэрэгцээгээ хангадаг байх нь чухал. Энэ нь бүтээгдэхүүний зах зээлийг төвлөрүүлж, дээд зэргийн чанартай махан бүтээгдэхүүн гаргах боломжийг бүрдүүлж өгнө.

Өнгөрсөн жил манай улс Хятад руу 15000 адуу хөлөөр нь туугаад гаргалаа. Хаях зүйлгүй хамаг ашиг шимийг нь зүгээр л дагалдуулаад өгч байна. Сумдын дунд цех байгуулчихвал малчин хүн малаа нядлаад хүний машинд дайгдаж аймгийн төв ороод тэр нь зарагдахгүй хямдарсаар ченжүүдийн гарт орж хохирдог байдал үгүй болно. Өнөөдөр Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад маш их мах хадгалчихсан, ченжүүд хямд авч өндөр үнээр зарж байна. Үүнээс болж малчин хүнд очих ёстой мөнгөн хөрөнгө хямд үнээр ченжийн гарт орж байгаа. Тиймээс Монгол Улсын хөгжлийн банкнаас хөрөнгө гарган төлөвлөж 327 сум бүс нутгийнхаа онцлогтой уялдуулан мөн л бодлогоор мах сүүний, сүү махны чиглэлийн гэхчилэн үүлдэр угсаагаар нь үржүүлэх нь чухал болоод байна.

2011 онд малчин хүнээс авах махны доод талын үнэ тэд байна гээд заагаад өгчих хэрэгтэй. Тэр үнэнээс доогуур авсан, өгсөн малчин өөрөө л хохирно. Ийм бодлого явуулвал малчин хүн малаа таргалуулаад, амьдын жинг өсгөөд түүгээрээ амьдралаа дээшлүүлээд явах бүрэн боломжтой. Иргэд, малчдын амьдралыг тогтмол өсгөж, эдийн засгийнхаа чадамжийг дээшлүүлье гэвэл мал, махны зах зээлд төр бодлогоор хандах учиртай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан