“Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчдийн форум өчигдөр болов. Үүнд 600 орчим компанийн 1000-аад төлөөлөл оролцлоо. Тэд удахгүй эхлэх далд уурхайн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байна.
Форумд Хөрөнгө оруулалтын газар, Австралийн Ерөнхий консулын газар, Бүгд найрамдах Чех улс, Канад, БНСУ-ын болон Британийн ЭСЯ, Олон улсын санхүүгийн корпораци, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид ч оролцлоо.
Далд уурхайн ажил эхлэхтэй зэрэгцэн хэдэн монгол хүнийг ажлын байраар хангах, хэчнээн монгол компаниас бараа бүтээгдэхүүнээ худалдан авах вэ гэдгийг сэтгүүлчид юун түрүүнд компанийн удирдлагуудаас лавласан юм.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус компани 885 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Эдгээрийн 576 нь үндэсний компани юм байна. Үйл ажиллагааны худалдан авалтын зардлын 52 хувийг дотоод компаниуд эзэлж байгаа аж.
Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд “Оюутолгой” компани нийтдээ 200 орчим сая ам.долларын худалдан авалт хийжээ.
Он гарснаас хойш тус компанийн худалдан авалт тогтмол өссөнийг графикаас харж болно.
Харин далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхэд нийт ажлын 80 хувийг Монголчууд гүйцэтгэнэ гэж Эндрью Вүүдлэй захирал онцлов. Тэгвэл ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай ханган нийлүүлэгчийн гэрээ хийхийг танилцуулъя.
- Уурхайн үйлчилгээ
- Далд уурхайн хоргодох байр
- Далд уурхайн тулгуур бэхэлгээний материал
- Өрөмдлөг, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл
- Боловсруулалт болон материалын дэд бүтэц
- Хоолой, шахуурга
- Түлшний систем
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээ
- Мэргэжлийн үйлчилгээ
- Агааржуулалтын тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээ
- Мателл хийц, төмөр
- Үйлдвэрлэлийн болон иргэний барилга байгууламж
- Тээвэр зууч, ложистик
- Галын аюулаас сэргийлэх үйлчилгээ, тоног төхөөрөмж
- Цахилгааны болон харилцаа, холбооны хэрэгсэл