gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МУИС-ийн Экологийн боловсролын төвийн мэргэжилтэн Э.Насанбаяр: Модны суулгац авахдаа өндрийг биш үндэс сайтайг нь сонгоорой

Боловсрол
2011-04-20
0
Twitter logo

МУИС-ийн Экологийн боловсролын төвд “Монгол орноо ногооруулъя” нэртэй үзэсгэлэн, худалдаа үүдээ нээлээ. Тошлой, үхрийн нүд, нохойн хошуу, чацаргана, хайлаас, улиас, гацуур, шинэс, шар хуайс зэрэг мод, бутлаг ургамлын суулгацууд ийнхүү худалдаанд гарч эхэллээ. Бид МУИС-ийн Экологийн боловсролын төвийн мэргэжилтэн Э.Насанбаяртай хавар тариалахад тохиромжтой мод, тариалах арга, арчилгааны талаар ярилцлаа.

-Иргэд модны суулгац худалдан авахын өмнө тариалалтдаа бэлтгэх хэрэгтэй. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Ямар ч мод тарихад эхлээд нүхээ ухаж, тарилтад шаардлагатай хөрсөө бэлдэх хэрэгтэй. Нэг суулгацад ойролцоогоор нэг хүрз хонины бууц, гурван хүрз хар шороо, ухсан нүхний шороо ордог. Эдгээрийг хооронд нь холиод хөрсөө бэлдэнэ гэсэн үг. Модны суулгацыг худалдан авахдаа хамгийн гол нь үндсийг нь сайтар харах хэрэгтэй. Суулгацын өндрийг биш үндэс сайтай, салаа мөчир ихтэйг нь сонгоорой.

Яг өдийд модны үндэсний ургалтын үе үргэлжилж байдаг. Энэ үедээ их эмзэг болчихдог юм. Тиймээс тариалалт хийх явцдаа хүрзээр цохих, ил задгай газар тавьж хатааж болохгүй. Мөн уулын модыг худалдаж авах хэрэггүй. Тэр орчныг нь бүрдүүлж чадахгүй учир ургадаггүй юм.

-Айлууд хашаандаа мод тарихаар болбол ямар төрлийн суулгацыг сонгосон нь дээр вэ?
-Гэр хорооллын иргэд хашаандаа мод тарихаар манайхыг зорих нь их. Харин ирэхдээ хашааныхаа шорооноос багаханыг авчраад бидэнд үзүүлбэл ямар мод илүү сайн ургахыг хэлж өгөх боломжтой. Шууд аваад явахаар хөрс нь таараагүйгээс ургахгүй байх нь бий. Шаварлаг, хайрга ихтэй, саарал хөрстэй газар ямар мод тохирохыг бид зөвлөөд суулгацаа өгөхийг хичээдэг.

-Хэдэн төрлийн хөрс байдаг юм бэ. Тухайлбал манай нийслэлд ямар хөрс зонхилж байна?
-Хар хүрэн, шаварлаг, шавранцар, элсэрхэг, хайргатай, саарал хөрс байдаг. Манай хотод саарал хөрс илүүтэй зонхилдог. Гэхдээ өнгөн хэсэг нь буюу 10-20 см хүртэл ямар ч үржил шимгүй болсон байдаг тул аль болох гүний хөрсөө авчирж үзүүлвэл сайн. Мөн элсэрхэг, хайргатай, шаварлаг хөрстэй газар ч их. Тэгэхээр бууц, хар шороог хольж тааруулдаг нь ийм учиртай юм. Ер нь гэр хорооллын ямар ч хөрсөнд үхрийн нүд, чацаргана, нохойн хошуу, монос мод ургах чадвартай байдаг.

-Эдгээр суулгацыг одоо тариалахад цэцэг, жимсээ өгтөл хэр хугацаа шаарддаг вэ?
-Долдугаар сарын дундуур цэцэглээд, жимсний булцуу үүсчихдэг. Манайд худалдаалж байгаа суулгацууд 2-4 настай. Тэгэхээр усалгаа, арчилгаа нь таарвал энэ жилдээ жимсээ өгнө гэсэн үг.

-Айлууд мод тарихад хангалттай усны нөөцтэй байх хэрэгтэй гэсэн ойлголттой байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тарилтын хугацаанд ямар боловч тогоог нь дүүртэл усалж байх хэрэгтэй. Нэг удаадаа нэг суулгацанд 20-30 литр ус орно гэсэн үг. Шилмүүст модонд 40-50 литр ус орно. Манай мод 7-10 хоногт нэг удаа усалдаг горимтой. Услахдаа гүний хүйтэн усаар биш наранд тавьсан бүлээн усаар услах нь тохиромжтой. Үндсийг нь хатгаа авахуулахгүй байх үүднээс ингэдэг л дээ. Мөн манайхан модыг өнгөц усалснаас үндэс нь хатаад үхэх тохиолдол бий. Усалгааг өглөө, оройны сэрүүнд хийдэг. Хэрэв өдрийн халуунд усалвал мод өвчилнө. Ер нь аливаа газраас модны суулгац худалдан авахдаа ямар бордоо хэрэглэж байсан, усалгаа нь ямар горимтой зэрэг өмнө нь хийж байсан арчилгааг нь асууж байх хэрэгтэй. Хэрэв дасал болсон горимыг нь өөрчилчихвөл мод амархан үхдэг.

-Та эдгээр модны суулгацын онцлогийг хэлж өгөхгүй юу?

-Тошлой нь өргөслөг, үндэслэг, сөөглөг ургамал. 30 см-ийн гүнд тарьдаг. Тошлойг Монголын усан үзмийн мод гэдэг. Усан үзмийн амттай, булцгар ногоон өнгийн жимс гардаг юм. Бас жижигхэн ягаан өнгийн цэцэгтэй. Нохойн хошуу, тошлой хоёр тарих аргын хувьд ижилхэн. Монголын сакура гэж нэрлэдэг буйлс, гүйлс байна. Говь, цөлд сайн ургана. Хэрэв ургах нөхцлийг нь бүрдүүлчихвэл хаана ч ургана. Тариалалт хийхдээ хоёр хүрз хар шороо, нэг хүрз бууц, нэг хүрз элс хольдог. Хавар хамгийн түрүүнд цэцэглэнэ. Ирэх сарын эхээр цэцэглээд чавгархуу жимс гарна.

Бид шар хуайсыг хашлага маягаар ашигладгийг мэднэ. Чимэглэлийн мод. Бас хурдан ургадаг. Мөн нарс, шинэс, гацуурны суулгацууд байна. Эдгээрийг хавар тариалахад тохиромжтой байдаг. Шилмүүст модны суулгацыг авахдаа өндрөөс нь сонгодоггүй. Ургалт нь удаан учир өндөр байна гэдэг 18-20 настай гэсэн үг. Тэгэхээр бага настай буюу 15-аас доош настай мод авахын тулд нэг метрээс өндөргүйг сонгох хэрэгтэй. Мойл жимсний монос модыг намар тариалахад илүү тохиромжтой. Мөн хайлаас, улиас, голт бор, долоогоно зэрэг төрөл бүрийн модны суулгац байна.

Б.Солонго

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан