gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүн төрөлхтний хэл ярианы угшил африк хэлээс үүсэлтэй

Дэлхийд
2011-04-20
0
Twitter logo

Өнөөгийн дэлхийн хүн төрөлхтний хэл ярианы уг үндэс бүр чулуун зэвсгийн үеийн африк хэлнээс үүссэн гэж Их Британийн Оклендийн их сургуулийн эрдэмтэн Квентин Аткинсон баталжээ.

Тэрбээр эртний африк хэлээс салбарласан 500 гаруй хэл өнөө хэрэглэгдэж байгаа гэсэн байна. Түүнчлэн хэл яриа үүнээс өмнө дэвшүүлж байсан таамаглалуудаас хавьгүй эрт, бүр 100 мянган жилийн өмнө үүссэн гэв.

Эрдэмтдийн олонхи хүн 200-150 мянган жилийн өмнө Африкт амьдарч байгаад 70 мянган жилийн өмнөөс дэлхийд тархан суурьшсан гэж үздэг. Харин Аткинсоноор ахлуулсан эрдэмтдийн багийнхан хүнийг өлгий нутаг Африктаа байхдаа хэл яриатай болсон хэмээн батлав. Тиймээс ч өнөөдрийн хэрэглэгдэж буй бүх хэлэнд африк аялага хадгалагдсаар байгаа гэнэ.

Хэл яриа хэрхэн, хэзээ бий болсон талаархи эрдэмтдийн санал зөрөлдөөнтэй байсаар ирсэн. Зарим судлаачид хэл яриа дэлхийн өнцөг булан бүрт тус тусдаа бие даан үүссэн гэдэг бол нөгөө хэсэг нь нэг хэлнээс салбарласан гэж үздэг юм. Британийн эрдэмтэд судалгааныхаа үр дүнг дээрх бүх маргаанд цэг тавьсан хүн төрөлхтний түүхэн дэх чухал нээлтүүдийн нэг хэмээн мэдэгдэж байна. Тэд бүх талаараа эрс ялгаатай 24 хэлний онцлогийг судлахад хэл болгон дуудлага, авиа зүйгээрээ ялгарах олон хэлийг үүсгэсэн нь тогтоогдсон байна.

Тухайлбал, англи хэл 46 төрлийн, Өмнөд Америкийн зарим хэл 15-аас цөөнгүй, Өмнөд Африкийн сан бушменчүүдийнх 200 гаруй төрлийн хэл болон задарчээ. Эдгээрийг нэгтгэн тоолоход дэлхий дээр 504 төрлийн хэл хэрэглэгдэж байсан нь тогтоогдсон байна. Хамгийн хачирхалтай нь дээрх бүх хэл ямар нэг шинжээрээ Сахар Африкийн хэлтэй хамаатан болох нь анзаарагджээ. Энэ нь 70 мянган жилийн өмнө Африкийг орхин тал тал тийш нүүдэллэн одсон хүмүүсийн язгуур хэлний угшилтай холбоотой аж.

Мөн эрдэмтдийн судалгаагаар тухайн хэлээр хэчнээн олон хүн ярина, төдий чинээгээр бага өөрчлөгддөг нь батлагджээ. Хуучнаа мэддэг олон хүн байх нь хэлний уламжлалт шинжийг хадгалах магадлалыг өндөрсгөдөг гэсэн үг. Цөөн хүн амтай, эсвэл тарж бутарсан улс үндэстний хэл хурдан хувьсан өөрчлөгдөж, онцлог шинжээ гээдэг байна.

Ридингийн их сургуулийн хувьслын биологич Марк Пагел генийн үүднээс дээрх таамаглалыг мөн баталжээ. Эрдэмтдийн хэл, ярианы талаархи судалгааны үр дүн хүн төрөлхтний өвөг африкчуудаас үүссэн гэсэн олон жилийн таамгийг ийнхүү баталж байгаа бололтой.
 
Ж.Баярмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан