gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оюутолгойн ээлжит хөрөнгө оруулалт оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр үргэлжилж байна

Эдийн засаг
2011-04-20
0
Twitter logo

Хавар болж сургууль төгсөх, шинээр элсэх сургуулиа сонгох сезон эхэллээ. Энэ хаврын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн салхийг "Оюутолгой" ХХК хагалж байна.

Тус компани өнгөрсөн долоо хоногоос эхлэн Монголын залуучуудын боловсролыг дэмжих зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлав. Тэтгэлэгт хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад уул уурхайн инженер, ашиглалт, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, геологи болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын болон магистрын зэрэг авахаар суралцах оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.

Ингэснээр "Оюутолгой" ХХК нь Монголын залууст АНУ, Австрали, Канад зэрэг орны нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах боломжийг олгож байгаа юм.

Ерөнхий сайд С.Батболд дэлхийн шилдэг боловсрол, стандарт, технологийг эзэмшсэнээр улсаа хөгжүүлэх зорилт тавьж байгаагаа олонтаа илэрхийлсэн. Дэлхийн шилдгүүдийг эзэмшсэн өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэх энэ ажилд "Оюутолгой" ХХК хамтарч, хөрөнгө оруулахаар шийдсэн нь энэ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын үзүүлэлт, амжилтаараа манлайлагчид, нийгмийн сайн сайханд зориулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, эх орныхоо уул уурхайн салбарт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залууст нээлттэй ажээ.

"Оюутолгой" ХХК-аас олгох тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны болон замын зардал, эрүүл мэндийн даатгалын хураамж, виз авах болон элсэн орох сургуульдаа өргөдөл гаргахтай холбоотой бүхий л зардал багтсан байна.

Эзэмших гол мэргэжлүүд гэвэл уул уурхайн болон ашиглалтын инженер, ашигт малтмалын баяжуулалтын технологич, геологич, металлургийн, механик, цахилгааны, барилгын инженер зонхилно.

Мөн байгаль орны бодлого, эрчим хүч, мэдээллийн системийн менежмент, уул уурхайн салбарын эдийн засагч зэрэг сонирхолтой, эрэлт ихтэй мэргэжлийг эзэмшүүлэхээр зорьж байна.

Шалгуур үзүүлэлт нь тун энгийн. Юуны өмнө Монгол Улсын иргэн мөн байх ёстой. Бакалаврын зэрэг горилогчдод тавих шаардлага нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны өдрийн ангийн оюутан байхаас эхэлнэ. Голч дүн 3.2 бас түүнээс дээш байх, сүүлийн хоёр жилд авсан TOEFL буюу IELTS шалгалтын албан ёсны оноотой байхыг шаардах ажээ.

Тухайлбал TOEFL- РВТ 550, IBT-79, IELTS-6.5 ба түүнээс дээш оноотой байх ёстой. Хэрэв англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох албан ёсны шалгалт өгч амжаагүй бол institutional TOEFL урьдчилан өгсөн байх ёстой гэнэ.

Магистрын зэрэг горилогчид /МА эсвэл MS/ гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх магадлан итгэмжлэгдсэн сургуулийг төгссөн, бакалаврын дипломтой байх шаардлагатай. Голч дүн 3.2 ба түүнээс дээш, сүүлийн хоёр жилд авсан TOEFL эсвэл IELTS-ийн шалгалтын албан ёсны оноотой байх (TOEFL- РВТ 550, IВТ-79, IELTS-6.5 ба түүнээс дээш). Хэрэв англи хэлний мэдлэгийн төвшин тогтоох шалгалтыг албан ёсоор өгч амжаагүй бол institutional TOEFL урьдчилан өгсөн байхыг шаардана.

Мөн магистрын зэрэг горилогчдод ойрын үед өгсөн GRE шалгалтын оноог нэмэлт шалгуур болгох юм. Дээрх шалгуурыг хангасан оюутан залуус "Оюутолгой" ХХК-ийн гадаадад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдлөө бүрдүүлж өгөх боломжтой.

Тэтгэлэгт шалгарсан оюутан залуус англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор англи хэлний сургалтад хамрагдаж болох юм байна. Суралцахыг хүсэгчдийн өргөдлийг хянан шийдвэрлэх үе шатуудыг танилцуулъя.

ӨРГӨДӨЛ ХЯНАХ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕ ШАТ

Нэгдүгээр шат:
Өргөдөл гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө. Үүнд дараах шаардлагыг тавьж байна.
-Бүрэн гүйцэд бөглөсөн өргөдөл. Өргөдлийн маягтыг тус компанийн сайтаас Word file, Pdf файлаар татан авч бөглөнө.
-Бакалаврын зэрэг горилон суралцах хүсэлтэй оюутан залуучууд суралцсан хугацааны сурлагын дүнгийн баталгаажуулсан хуулбар (албан ёсны англи хэлний орчуулгатай байх)
-Магистрын зэрэг горилон суралцах хүсэлтэй оюутан залуучууд бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар болон сурлагын дүнгийн баталгаажуулсан хуулбар (албан ёсны англи хэлний орчуулгатай байх)
-TOEFL эсвэл IELTS шалгалтын онооны баталгаажуулсан хуулбар
-GRE шалгалтын онооны баталгаажуулсан хуулбар (хэрэв байгаа тохиолдолд)
-Багш болон ажил олгогчоос тухайн оюутан эсвэл ажилтанд өгсөн хоёр тодорхойлолт захидал (албан ёсны англи хэлний орчуулгатай байх)
-Эссэ. Өөрийн сурахыг хүсч буй мэргэжил, зорилго зорилт, гадаадад суралцаж эзэмшсэн мэдлэг боловсролоо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн ашиглах, хувь нэмэр оруулах талаар 500-600 үгтэй эссэ
-Нэг хувь цээж зураг

Хоёрдугаар шат:
-"Оюутолгой" ХХК болон "Зориг сан"-ийн бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтын баг өргөдөл болон бусад холбогдох баримт бичгийг хянана. Урьдчилсан байдлаар тэнцсэн өргөдөл гаргагчийг ганцаарчилсан ярилцлагад урина.

Гуравдугаар шат:
-Шалгаруулалтад тэнцэж сонгогдсон оюутнуудын өргөдөл болон холбогдох бусад бичиг баримтыг гадаадын их, дээд сургуулиудад явуулна. Тухайн их дээд сургууль бүр өөрсдийн оюутан шалгаруулж элсүүлэх журмын дагуу оюутны өргөдөл бусад холбогдох баримт бичгийг хянан үзэж элсүүлэх эсэх шийдвэрийг гаргана. Тухайн сургуульд амжилттай тэнцэн, элсч чадсан оюутнууд "Оюутолгой" компанийн тэтгэлгийг авах болно.

-Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2011 оны тавдугаар сарын 16-ны өдөр.
-Эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг тавдугаар сарын эцсээр ганцаарчилсан ярилцлагад урина.
-Хугацаандаа амжиж өгөөгүй болон дутуу бүрдүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй.

Өргөдөл болон холбогдох бусад баримт бичгээ дараах хаягаар ирүүлнэ үү:
ЗОРИГ САН, Энхтайвны өргөн чөлөө 17 (Гадаад харилцааны яамны зүүн талд)
Цахим хуудас: www.zorigfoundation.org

Мөн тэтгэлэгт хөтөлбөрийн зохицуулагч Г.Бадруунтай холбоо барьж болох юм байна.     

У.Оргилмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан