gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.06
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгө орлогын мэдүүлэг авсан, өгсөн болж жүжиглэхээ больчихвол яасан юм бэ?

Улс төр
2011-04-18
0
Twitter logo

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил болж, мөн Ерөнхийлөгчөөс авахуулан хөрөнгө орлогодоо "залруулга" хийлгэж эхлээд цөөнгүй хоног өнгөрч байна. Өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийнхээ орлогын дүнг 35 947 200 гэж бичсэнийг нь Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд 359472000 гэж буруу мэдээлсэн учраас хүлцэл өчсөн гэж байгаа. Харин өнгөрсөн жил "Лексус -470" маркийн машинаар хөл залгуулдаг байсан Ерөнхийлөгч маань энэ жил явгарснаа зарлаж, түүнийг нь АТГ-ынхан залруулаагүйгээс үзэхэд үнэн бололтой.

Э.Бат-Үүл, П.Алтангэрэл, С.Баяр тэргүүтэй төрийн тэргүүнтэй адил хөл дүүжлэх унаагүй гишүүд ч цөөнгүй. Хөрөнгө орлогоо мэдүүлж байгаа нь энэ гээд хөл дүүжлэх унаагүй хэмээн мэдүүлж байгаагаас харахад хэн нэг нь надад "Унаа өгөөч" гэсэнтэй утга нэг ойлгогдож байгаа юм. Гэтэл ард түмэнтэйгээ хамт автобусаар ажилдаа ирж, очдог гишүүн хэд билээ. "Ард түмэнтэйгээ хамт байна" гэж төрд гарчихаад хаяж мартсан нь хэн билээ гээд зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үүдэн олон асуулт гарч байна.

Нөгөөтэйгүүр хөрөнгө орлогын мэдүүлэг гэж нэг нь өгсөн нөгөө нь авсан болж жүжиглэдэг тоглоом болж хувирчээ. Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг гэсэн хүснэгт дунд сургуулийн тооны дэвтэр шиг үнэн худал нь мэдэгдэхгүй хэдхэн тоо тавьчихаад баллуурдчихдаг, орон шилжүүлээд нэмж хасан засч болдог цаас болчихож.,

Тухайлбал нэг нөхөр унаатай байснаа дараа жил нь явгарчихдаг, тэр бүү хэл хувьдаа орон сууцгүй зочид буудлаар хоног төөрүүлдэг гэсэн хачин мэдүүлгийг УИХ-ын зарим гишүүн өгч байсан удаатай.
Ерөнхий сайд өнгөрсөн жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 40 сая 868 мянган төгрөгийн орлоготой, гэр бүлээ жилд 116 сая 896 мянган төгрөгийн орлого олдог болохыг мэдүүлжээ. АТГ-аас саяхан гаргасан мэдүүлгээс үзэхэд Ерөнхий сайдын өөрийнх нь орлого өсч 193 сая 339 мянган төгрөг болж, гэр бүлийнх нь 96 сая хүртэл буурчээ. Энэ мэт ард түмний амьдрал ядуу байхад төрийн өндөр албан тушаалтнууд нь улсынхаа хамгийн баян хүнээр тодорсон стандарт бус жишиг зөвхөн Монголд л байдаг байх.

Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад төрийн өндөр албан тушаалтнуудын заримын хувийн орлого нэмэгдээд гэр бүлийнх нь буурсан, эсвэл гэр бүлийнх нь орлого нэмэгдээд эсрэгээрээ өөрийнх нь буурсан нь олон байна. УИХ-ын гишүүдийн олонхийнх нь орлого буурсан дүнтэй харагдаж байгаа ч нийт орлого нь өссөн эсвэл өнгөрсөн жилийнхтэйгээ адил байгаа нь анхаарал татна.

Манай улсын хүн амын тооллогоор иргэдийн ердөө хоёр хувь нь баян, 1.3 сая хүн ядуу гэсэн судалгаа гарсан. Ард түмний төр дэх төлөөлөл, олон нийтийн анхаарлын төвд байдаг эрхмүүд дээрх хоёр хувьд хамрагддаг. Хөрөнгө орлого нь яагаад өссөн, буурсан болохыг мэдүүлгээс нь мэдэх боломж алга. Кёкүшюүзан Д.Батбаярыг эс тооцвол шинээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авснаа мэдүүлсэн хүн алга.
 
Тэрээр хоёр орон сууц, нэг үйлдвэр худалдаж авчээ. Харин өмнө нь 9.513.8 байсан хувийн орлого нь энэ удаа 372.133.8 болж огцом өссөн бол гэр бүлийн орлого нь 5.136.0 байснаа 53.240.0 болсон байна.  Сүмог дэмжигчид болон алдарт уяач Б. Билэгдэмбэрэл нараас хурдан морь, мөнгөлсөн гартааман аяга, шүрэн болон хаш хөөрөг гээд "бэлгийн замаар" бишгүй хөрөнгө цуглуулжээ.

Өнгөрсөн жил "Шинайжи" ХХК-ийн 35 хувь, "Кёкүшюү Монгол холдинг" ХХК 51 хувь, "Кёкүшюү Дайрект" ХХК 50 хувь, "Шү Голд" ХХК-ийн 55 хувь гэх мэт нийт 16 аж ахуй нэгжийн хувьцааг ямар нэгэн хэмжээгээр эзэмшдэг байсан бол энэ удаа "Эх үрсийн жаргалан" ХХК, "Инойвасаки" ХХК, "Оллоо такси" ХХК,"Кёкүшюүзан хөгжил сан" 100 хувь, "Алтайн гурван заан", XXК 50 хувь гэхчлэн нийт, 20 аж ахуй нэгжийн хувьцаа эзэмшигч болжээ.

З.Алтай, Р.Амаржаргал, нарын хөрөнгө орлого буурсан байтал нийт орлого нь өнгөрсөн жилийнхтэй адил дүнтэй гарчээ. Багахан зөрүүг андуурсан, эндүүрсэн гэж үзэж болох тал бий. Гэтэл, зарим хүний орлого зуу, зуун саяар өссөн байхад нийт дүнг хэвээр нь мэдээлсэн байх юм. УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын хувийн орлого өнгөрсөн жил 108.916.4 байснаа энэ удаа 405.312.2 гэр бүлийнх нь 178.478.9 байснаа 22.171.8 болсон байна. Гэтэл өнгөрсөн жил нийт орлого нь 397.935.8 байсан нь энэ удаа огт өөрчлөгдсөнгүй.

Энэ мэт тооны зөрөөг гишүүд мэдээлэхдээ будилсан уу гэдэг тодорхойгүй. Уг нь АТГ алдах учиргүй алдчихаад залруулаад байвал бүр ч утгагүй юм.

Л.Хэрлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан