gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хувьцаа худалдаж авахын тулд дансаа хэрхэн цэнэглэх вэ

2011-04-13
0
Twitter logo
0
Twitter logo
2011-04-13
Хувьцаа худалдаж авахын тулд дансаа хэрхэн цэнэглэх вэ
Уншигч танд брокер дилерийн компаний дансандаа мөнгө байршуулах болон дансаа цэнэглэх зааварыг хүргэж байна.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аль нэг компанийн хувьцааг худалдаж авахын тулд заавал дансандаа мөнгө байршуулах шаардлагатай. Авах хувьцааныхаа зах зээлийн үнэ, тоо ширхэг, брокер дилерийн компанийн шимтгэлийг сайн тооцоолоорой.

Та "Женко тур бюро" компанийн 1000 ширхэг хувьцааг 97 төгрөгөөр худалдаж авахаар дансандаа мөнгө байршууллаа гэж бодьё. Худалдаж авах хувьцааны чинь үнэлгээ 97 мянган төгрөг болно. Та зөвхөн 97 мянган төгрөг дансандаа байршуулж болохгүй. Брокер дилерийн компани таны арилжааг гүйцэтгэснийхээ хөлс болгож шимтгэл авдаг.

Үйлчлүүлж байгаа брокер дилерийн компанийнхаа шимтгэлийн хувийг тооцоолж мөнгөө байршуулаарай. Хэрвээ гурван хувийн шимтгэл авдаг брокерийн пүүсээр үйлчлүүлбэл та 100 мянган төгрөг дансандаа байршуулж байж "Женко тур бюро" компанийн 1000 ширхэг хувьцааг худалдаж авна.

97 мянган төгрөг байршуулбал таны захиалга биелэгдэхгүй. Энгийнээр хэлбэл, брокерууд хөлсөө авч байж л танд үйлчилнэ гэсэн үг. Худалдаж авах хувьцааныхаа үнэ, шимтгэлийн дүнгээс илүү мөнгө дансандаа байршуулах нь таны дурын хэрэг гэдгийг санаарай.

Та дансандаа мөнгө байршуулахдаа харилцагч брокер дилерийн компанидаа очиж тушааж болно. Дилерүүд танд бүх үйлдлийг тань заагаад өгнө. Мөнгө байршуулахдаа заавал харилцагч брокер дилерийн компанидаа очих албагүй. Банкаар шилжүүлэг хийж болно.

Банкаар шилжүүлэг хийх тохиолдолд доорх байдлаар банкны маягтыг бөглөнө. Үүнд:

Хүлээн авагчийн банкны нэр: Голомт
Хүлээн авагчийн дансны дугаар: 1102017223
Хүлээн авагч байгууллагын нэр: ҮЦТТТХТөв ХХК
Төлбөрийн зориулалт: 07-....../ дансны дугаараа бичнэ/ дансанд............овогтой...............
дансны зузаалтгалд /07- нь "БиДиСЕК" ХК-ийн код/

"Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-ийн харилцдаг банкууд:

Банкны нэр                                        Дансны дугаар
ХААН банк                                           5082007254
Голомт банк                                        1102017223
Төрийн банк                                        3413000658
Худалдаа хөгжлийн банк                     499138239
Хадгаламж банк                                  10000018669

Та банкаар дамжуулан мөнгө тушаахдаа өөрийн брокер, дилерийн компанийн код болон дансны дугаарыг гаргацтай, зөв бичих хэрэгтэйг анхаараарай.

Т.Энхбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан